МХЕГ-аас 23 дугаар сүргуульд шалгалт хийлээ

2014 оны 10 сарын 20      0      1772

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2.5-3 дахин нэмэгдэж энэ оны хичээлийн жилд 1-р ангийн 7 бүлэгт тус бүр 54-62 хүүхэд элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь багшийн ачаалал хэт их, сургалтын хэвийн үйл...

Дархан-Уул аймагт 500-600 хүүхдийн дөрвөн цэцэрлэг баригдана

2014 оны 10 сарын 20      0      1688

Дархан-Уул аймагт баригдаж буй дөрвөн цэцэрлэгийн барилгын ажлийн явц 70-80%-тай үргэлжилж байгаа ажээ. УИХ гишүүн С. Ганбаатар уг цэцэрлэгүүдийг барих ажил удаашралтай байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компанnий удирдлагуудтай уулзлаа. Түүнчлэн тулгамдаж буй асуудлын дагуу Сангийн яамныхантай уулзаж санхүүжилтыг бүрэн шийдвэрлэсэн юм. Цэцэрлэгүүд энэ ондоо багтаж бүрэн ашиглалтанд орсоноор 500-600 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болох гэнэ.

Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатайг анхаарууллаа

2014 оны 10 сарын 20      0      1818

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хан-Уул дүүрэгт дугаар сарын 04-нөөс 10-р сарын 17-ны өдрийн хооронд 32 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 302  мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд, аж  ахуйн нэгжид учирсан  21,2  сая  төгрөгний хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн дүүргийн...

Гадаадад буй Монголчууд “Бид эх орноо худалдахгүй” гэсэн уриан дор нэгдэв

2014 оны 10 сарын 20      1      1931

“Бид эх орноо худалдахгүй” гэсэн уриан дор гадаадад сурч, амьдарч байгаа Монголчууд нэгдэж, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг эсэргүүцсэн шаардлагийг УИХ дахь "Бие даагчдийн зөвлөл"-өөр дамжуулан Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэлээ. Уг мэдэгдэлд нийтдээ 2400 хүний гарын үсгээ зурсан байна. Тодруулбал,  Америкаас 1194, Англиас 355, Даниас, Ирландаас 156, Өмнөд Солонгосоос 270, Францаас 40, Швейцараас 219, Японоос 161 Монгол Улсын иргэд байгаа юм.

”Миний дуунууд” 16 дахь жилдээ эгшиглэнэ

2014 оны 10 сарын 20      0      1948

УГЗ, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 16 дахь жилдээ болох гэж байна.  ТоглолтодТөрийн Соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Ариунаа, Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, СТА С.Наран, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, СТА Баярцэцэг, дуучин Д.Отгонжаргал, “Sweeytmotion”, “Гурван охин хамтлаг”,...

Ахмадуудаднүүрс хандивлав

2014 оны 10 сарын 20      0      1623

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн 15 сумын ахмадуудынхаа өвлийн бэлтгэлд зориулж нүүрс олгох ажлыг тойрогтоо эхлүүллээ. Гишүүний ажлын албаныхан өнгөрсөн өдрүүдэд Даланзадгад суманд ажилласан байна. Энэ үеэр 1000 ахмадад 1000 тн нүүрс, цай, сүү өгч ахмадууддаа сэтгэлийн бэлэг барьжээ. Өнөөдөр гишүүний ажлын албаныхан Ханхонгор суманд ажиллаж 78 өндөр настанд нүүрс олгох ажлыг зохион байгуулсан аж.

Балбын уулын аялалын үеэр осол гарав

2014 оны 10 сарын 20      0      1787

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Балбын уулын аяллын хамгийн алдартай маршрутын нэгэнд цасан шуурга, цасан уруй болсны дараа 400 гаруй хүнийг аварсан гэж тус улсын Уулын аяллын агентлагуудын холбоо мэдэгдлээ. “Нийтдээ Балбын 181, гадаадын 226 иргэнийг аварсан” гэж тус холбоо Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн яамны мэдээллээс иш татан мэдэгдсэн юм. Харин Балбын 15, гадаадын 17 иргэний цогцос олдсон бол,  долоон хүн яасан нь тодорхойгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

2014 оны 10 сарын 20      0      1669

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах, бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.  Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулан төрийн болон...

ГССҮТ-ийн дэргэд гэмтэл, ослын бүртгэл, тандалтын алба байгуулна

2014 оны 10 сарын 20      0      1617

Осол, гэмтлийн бүртгэл мэдээлэл, дүн шинжилгээг эрүүл мэндийн салбарын хэмжээнд сайжруулах, гэмтэл ослын бүртгэл тандалтын алба байгуулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.  Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний байруудад осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа аж. Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн...

Эбола вирус гэж юу вэ

2014 оны 10 сарын 20      0      2671

2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад (48%) байна. Бүгд Найрамдах Конго Улсад Баруун Африкийн Эбола вируст халдварын дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарч, 71 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь нас баржээ.  Уг бүс нутагт ийнхүү Эбола вируст халдварын дэгдэлтүүд...