Apple pay алдаа гаргалаа

2014 оны 10 сарын 23      0      1843

“Apple"-ийн хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн нэг “iOS 8.1" үйлдлийн системийг дагалдаж байгаа “Apple Pay" төлбөрийн систем нь энэ долоо хоногийн даваа гарагаас АНУ-ын хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм. Хэрэглэгчид  картуудаа шинээр худалдаанд гарсан “iPhone 6" болон “iPhone 6 Plus" гар утаснуудын “Passbook" аппликейшнд бүртгүүлснээр энэхүү төлбөрийн системийг ашиглах боломжтой болоод байсан билээ. Харин “Bank of America"-ийн дебит картыг ашиглан...

“Apple”-ын хэрэглэгчид төлбөрийн картаа мартаж болно

2014 оны 10 сарын 23      0      2128

Apple компани хэдхэн хоногийн өмнө шинээр “Apple pay” худалдаанд гаргаад байгаа билээ. Тэгвэл үүнийг хэрхэн ашиглах вэ? “Apple pay”-ийг ашиглахын тулд IPhone 6, 6 plus загварын гар утастай байх шаардлагатай гэнэ .  Түүнчлэн таны утсанд Apple-ын хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем болох IOS8,1 болон Passbook app суусан байх шаардлагатай. Харин эдгээр зүйлс хангагдсан бол утасны түгжээг тайлахын тулд мэдрэгчтэй ID-гаа ашиглах бөгөөд passbook app дээрээ...

”Инчён-2014”, Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ

2014 оны 10 сарын 23      3      2345

БНСУ-ын Инчон хотод болж буй Азийн пара наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын багийн анхы алтан медалийг хүртэн, Азийн пара наадмын аварга боллоо. б Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Л.Эрдэнэбилэг , эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа медалийн тоог нэмсэн юм. б Ийнхүү манай баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага,...

Дартсын аварга шалгаруулна

2014 оны 10 сарын 23      0      1402

Нийслэлийн 375 жилийн ойг угтан нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл Өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.  Тус тэмцээн нь 2 үе шаттай болж байгаа бөгөөд 1 дүгээр шатанд Нийслэлийн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд болон Нийслэлийн төсвийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид өрсөлдөж  2 дугаар шатанд оролцох...

Орчны хүртээмж, барилгын стандартыг шалгана

2014 оны 10 сарын 23      0      2108

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, "Түгээмэл хөгжил төв” төрийн бус байгууллагатай хамтран өнөөдөр "Орчны хүртээмж ба MNS 5826-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартууд”-ын хэрэгжилтийн хяналт шалгалт, үнэлгээг хийнэ. Энэ удаа төрийн үйлчилгээ явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын...

Япон-АНУ хамтарч цэргийн сургуулилт хийнэ

2014 оны 10 сарын 22      0      1812

АНУ-Япон улсууд хамтран ирэх сард Батлан хамгаалахын салбараа бэхжүүлэх зорилгоор цэргийн сургуулилтыг эхлүүлэхээр болжээ. “Хурц сэлэм” хэмээх нууц нэртэй цэргийн сургуулилт ирэх арваннэгдүгээр сарын 8-19-ний өдрүүдэд, Японы Кьюшу арал дээр  үргэлжилнэ. Энэ сургуулилтад Японы зэвсэгт хүчний 30  гаруй мянган цэрэг, АНУ-ын 10 мянган цэрэг оролцох юм байна. АНУ-ын Номхон далайн агаарын хүчний 7-р усан флотод Японы талаас 25 байлдааны усан онгоц, 260 агаарын хөлөг...

Нигерийг Эболагаас аварсан эмч өөрөө амиа алдав

2014 оны 10 сарын 22      0      1932

ДЭМБ Нигерийг халдваргүй улс болсоныг зарласан билээ. Доктор Стелла Амиёо Ададево Лагос хотноо ажиллаж, Эболагаар өвчилсөн 19 хүнийг эдгээхийн төлөө чадах бүхнээ хийсний эцэст өөрөө халдварлаж, нас барсан юм.     Тэрээр Нигерийн Сангийн яамны ажилтан, 40 настай Саверийг халдвар авсныг мэдмэгцээ шуурхай арга хэмжээ авч, тусгаарласан юм. Гэвч Саверыг нас барахад Ададево эмч өөрөө Эбола туссанаа мэджээ. 21 жил эмнэлгийн салбарт ажилласан Ададево эх оронч хүн гэдгээ...

Хятадын хиймэл дагуул Сарнаас дээж аваад эргэж ирнэ

2014 оны 10 сарын 22      0      1674

БНХАУ энэ долоо хоногийн сүүлчээр Сар хүрээд эргэж ирэх сансрын хиймэл дагуул хөөргөх гэж байна хэмээн ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Хиймэл дагуулыг хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан дахь сансрын буудлаас энэ 24-нд юм уу 26-нд хөөргөх бололтой. Энэ нислэгийн гол зорилго нь сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах сарнаа явагч “Чанъэ-5” загварын аппаратыг сар луу хүргэхэд оршиж байгаа юм байна.   Энэ хиймэл дагуул сансрын хоёрдугаар хурд болох секундэд 11,2...

Эболагийн вакциныг хүнд туршина

2014 оны 10 сарын 22      0      1886

Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийг дарах нөлөөтэй байж магадгүй вакцинуудыг ирэх хоёр долоо хоногийн дотор хүнд туршиж эхлэх төлөвтэй байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын Эрүүл мэндийн системүүд, шинэчлэлт хариуцсан туслах Мари Поль мэдэгдлээ. Клиникийн туршилтыг “хоёр долоо хоногийн дотор” хийж эхлэх бөгөөд туршилт зургаан сараас нэг жилийн хугацаа авах төлөвтэй байна гэж тэрбээр хэлсэн юм. Одоогийн байдлаар, “Эбола”-гийн баталгаатай эм...

Лалын эсрэг тэмцэлд АНУ 424 сая орчим доллар зарцуулжээ

2014 оны 10 сарын 22      0      1740

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх байлдааны ажиллагаанд АНУ нийтдээ 424 сая орчим доллар зарцуулжээ. Энэ тухай “Рейтерс” агентлаг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирбигийн мэдээлснийг иш татан уламжилсан байна. Ирак, Сирийн нутгийн томоохон хэсгийг хяналтдаа авсан лалын шашинтнуудын байрлалд наймдугаар сарын 8-наас өгч эхэлсэн агаарын цохилтод өдөрт дунджаар 7,6 сая доллар зарцуулсан гэж тэрбээр тэмдэглэжээ. Сири, Иракт өнгөрсөн зун эзлэн авсан...