Aзийн кино наадмаас Монгол улс гран при авлаа

2014 оны 10 сарын 23      0      2305

БНСУ-д зохион байгуулсан Азийн богино хэмжээний кино наадмаас монгол кино тэргүүн байрын Гран при шагнал хүртжээ. Энэ кинонд эгэл жирийн эмч бүсгүйн тухай өгүүлдэг байна. Хүнд өвчин туссан, өнчин хүүг өөрийн хүү мэт хайрлаж, элэгнээсээ өгч түүнд амьдрал хайрладаг өгөөмөр сэтгэл үзүүлж байгаа нь үзэгч олны талархалыг хүлээжээ. Азийн наадамд дэлхийн 150 орны уран бүтээлчид өрсөлдсөнөөс Монгол кино тэргүүлж, дараа сард болох олон улсын наадамд оролцох эрхийг авсан байна.

Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хурал болно

2014 оны 10 сарын 23      0      2157

Монгол Улсын Төрийн шагналт, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-нд болно. Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Хүүхдийн номын ордон, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Тус хуралд...

“Уучлаарай та дугаар андуурч” жүжиг тавигдана

2014 оны 10 сарын 23      0      2172

УДЭТ-ын тайзнаа өнөөдөр Люсиль Флетчер зохиол,  СТА Ч.Түвшингийн найруулга “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжиг  үзэгчдийн хүртээл болно.   Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Бэсрэг жүжгийн” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд зургаан бэсрэг жүжгийг тус театрын тайзнаа амилуулаад  байна.   Тус жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр...

Селин Дион, Бритни нар хамтарсан тоглолтоо хийнэ

2014 оны 10 сарын 23      0      2741

Дуучин Селин Дион болон попын гүнж Бритни Спирс хоёр хамтарч тоглолт хийхээр болсон тухай Селин Дионы хэвлэлийн төлөөлөгч Муриелле Блондеу мэдэгдлээ. Тоглолт ирэх сарын 22-нд Лас Вегас хотноо болох гэнэ. Уг тоглолтын санааг Селин Дион гаргасан ажэээ. Бритни Спирс өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сарын 11-ныг хүртэл Лас Вегас хотноо “Piece Of Me” хэмээх тоглолтоо хийсэн юм. Тэрбээр энэ хугацаанд 89 тоглолт хийсэн бөгөөд нийт 475 сая ам.долларын ашиг олжээ. Харин...

Хууль сахиулахуйн инноваци, Гамшиг судлалын төвийг шинээр нээв

2014 оны 10 сарын 23      0      2433

Хууль зүйн салбарын шинэчлэлийн xүрээнд Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцийг шинэчлэн баталжээ. Захиргааны удирдлагын газар, Шинжлэх ухаан, теxнологийн газар, Сургалтын бодлого зохицуулалтын газар, Хангамж, үйлчилгээний газар, Ёс журам, бэлэн байдлын газрыг татан буулгасан байна. ө Ингэснээр Эрдэм шинжилгээ, хөгжлийн xүрээлэн, Дэмжлэг үзүүлэх алба, Дотоод хяналт-аюулгүй байдлын алба болон бүрэлдэхүүн сургууль болох Удирдлагын сургууль, Төгсөлтийн...

“Их говийн тэмээний баяр” болно

2014 оны 10 сарын 23      1      2869

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадам энэ жил ес дэх удаагаа болно. “Их говийн тэмээний баяр”-ыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан зохион байгуулснаас хойш уламжлал болон тогтсон бөгөөд энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулахаар болсон байна. ө Ирэх арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд болох  тэмээчдийн баярн үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас тэмээчдийн зөвөлгөөнийг хийж,  тэмээн...

“Азийн наадмын шилдэг 100 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

2014 оны 10 сарын 23      5      3917

Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмыг сурвалжилсан билээ. "Инчон-2014"  наадмыг сурвалжилсан гишүүдийн дөрөв нь гэрэл зурагчид юм. Тэд өөрсдийн санаачлагаар “Азийн наадмын шилдэг 100 агшин” гэрэл зургийн тайлан үзэсгэлэн гаргаж, Монголын баг тамирчдынхаа амжилт ялалтыг олон нийтэд  харуулахаар төлөвлөөд байгаа ажээ.  Тодруулбал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны...

”Google” шинэ аппликейшн танилцууллаа

2014 оны 10 сарын 23      0      2140

“Google" компани цахим шуудан хүлээн авах шинэ аппликейшнээ танилцууллаа. "Google"-ийн " Inbox" үйлчилгээ нь "Gmail" аппликейшний social8 promotion зэрэг ангилалтай ижил систем дээр суурилжээ. Түүнчлэн хэрэглэгчдэд ирсэн цахим шууданг худалдан авалтын баримт, банкны мэдүүлэг зэрэг төрлөөр нь ангилан, цэгцэлдэг байна. Одоогийн байдлаар “Inbox" аппликейшн нь “Android" болон “iOS" үйлдлийн системээс гадна “Google"-ийн “Chrome" веб хөтөч дээр шууд...

Инвест Монголиа Токио чуулган болно

2014 оны 10 сарын 23      0      2277

Японы нийслэл Токио хотод Инвест Монголиа хөрөнгө оруулагчдын чуулганыг энэ оны 12 дугаар сарын 11-нд хоёр дахь удаагаа зохион байгуулах ажээ. Уг чуулганд арван өөр орноос 38 илтгэгч оролцох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт 250 оролцогч зочид ирэх таамагтай байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долдугаар сард Япон улсад хийсэн. Уг айлчилал нь Япон, Монгол Улсын хоорондох холбоо харилцаа улам өргөжин тэлэх боломж бүрдүүлсэн бөгөөд цаашид Япон улсаас илүү их хэмжээний хөрөнгө...

Оттава хотын дөрвөн хамгаалалтын ажилчин буудуулжээ

2014 оны 10 сарын 23      0      2228

Канадын нийслэл Оттава хотын төвд байрлах Дэлхийн I дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолборт винтов буугаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Тэрбээр дурсгалын цогцолборын төв хаалгаар орж ирээд хамгаалалтын ажилчид руу гэнэт гал нээсэн байна. Халдлагын үеэр дөрвөн хамгаалалтын ажилчин буудуулжээ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэх үед 24 настай Натан Серилло амиа алдсан байна. “Эмнэлэгт хүргэгдсэн хамгаалалтын ажилчдын биеийн байдал хэвийн байгаа” гэж Канадын Ерөнхий сайд...