Зуслангийн газар өмчлөх ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ

2016 оны 02 сарын 22      2      3032

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна. 2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын...

Ирэх сарын 1-нээс АСЕМ-ын уулзалтад бэлдэнэ

2016 оны 02 сарын 22      0      1618

АСЕМ-ын бэлтгэл уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах “Шуурхай удирдлагын штаб”-ыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, “АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын түр журам”-ыг баталлаа. Улаанбаатар хотын хэмжээнд хийх тохижилт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн хоорондын уялдаа, дэс дарааллыг илэрхийлсэн “Нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулж, Шуурхай удирдлагын штабаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон бөгөөд төлөвлөгөөний...

1000 тэмээ уралдуулж Геннисийн номонд бүртгүүлнэ

2016 оны 02 сарын 22      0      1358

“Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх мянган тэмээ уралдуулахаар болсон байна....

”Сармагчны хаан-2” кино ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ

2016 оны 02 сарын 22      2      2775

"Тансан лам баруун этгээдэд зорчсон нь" ТВ сериалыг үзээгүй 90-ээд оны хүүхэд гэж байхгүй биз ээ. Энэхүү бүтээлийн бүрэн хэмжээний уран сайхны кино болох "Сармагчны хаан-2" ирэх сарын 4-нд бүх кино театруудад нээлтээ хийх гэж байна.  “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” Монголоор Тансан ламын үлгэр хэмээн алдаршсан уг бүтээл нь 16 дугаар зууны II хагаст Мин улсын үед амьдарч байсан бичгийн их хүн У Чэнь Энь-ний зохиосон нэрт роман ажээ.  Романд Тансан лам, Сүн Ү...

Боулингийн ахмадын нээлттэй тэмцээн боллоо

2016 оны 02 сарын 22      0      906

Монголын боулинг сонирхогчдын холбооноос ахмадын нээлттэй тэмцээнийг өнгөрсөн ням гаригт “Big bowling” төвд зохион байгууллаа. Бичин жилийн анхны тэмцээнд оролцогчид дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 40-45 насны ангилалд Д.Чулуунбаатар тэргүүн байрт шалгарсан бол Д.Зоригт, Б.Пүрэвдорж нар удаалав. Энэ төрлийн 46-гаас дээш насны ангилалд С.Батзориг тэргүүлж, дэд байрт М.Түвшинсанаа, гуравдугаар байрт Ю.Ганболд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн...

Цэргийн баярыг гуравдугаар сарын 16-нд тэмдэглэхээр боллоо

2016 оны 02 сарын 22      7      3285

Нийслэлийн Засаг дарга  “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргаж "Цэргийн баяр"-ыг гуравдугаар сарын 16-нд тэмдэглэхээр боллоо. Тодруулбал, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” зэрэг...

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр

2016 оны 02 сарын 22      0      4226

Өнөөдөр аргын тооллын 2016 оны хоёрдугаар сарын 22, билгийн тооллын гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр. Шинийн 15-ны өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг. Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом”...

Хээлтэй хандгайг агнасан хэрэгтнийг хайж байна

2016 оны 02 сарын 22      11      8913

Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Асралт хайрхан явах замд буюу Заан тэрэлж голын эрэг дагуу хээлтэй хандгайг зөвшөөрөлгүй агнаж махыг нь аваад зугтжээ. Хандгай дэлхийн ойт хээрийн бүсэд тархан амьдардаг. Харин Монгол орны Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянганы салбар уулс, Халх, Нөмрөгийн гол орчмоор тархсан, бугын язгуур дотроо хамгийн том амьтан. Монголын “Улаан ном” болон Амьтны аймгийн тухай хуульд нэн ховор гэсэн ангилалд багтдаг хандгайг зөвхөн эрдэм шинжилгээний...

Ирэх сарын 1-нээс ”ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ” үйлчилгээг нэвтрүүлнэ

2016 оны 02 сарын 22      0      782

Монгол Улс цахим гарын үсгийн хэрэглээг ирэх гуравдугаар сарын 1- нээс нэвтрүүлэхээр болсон . Цахим гарын үсэг үйлчилгээ нэвтэрснээр бичиг цаасны ажил хөөцөлдөх үед заавал өөрийн биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүй болох аж. Монгол Улсын иргэн бүрийг цахим гарын үсэгтэй бол гэж шаардахгүй бөгөөд өөрсдөө хүссэн тохиолдолд Бүртгэл статистикийн ерөнхий газраас цахим гарын үсгээ авч, иргэний үнэмлэх здээрээ бичилт хийлгэхэд хангалттай юм байна. Цахим гарын үсгээ  5000...

Сурагчдад ”Бизнес судлал” хичээлийг туршилтаар орж байна

2016 оны 02 сарын 22      0      675

Монголбанк, Сангийн яам, БШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банк хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилготой  үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад "Бизнес судлал" хичээлийг туршилтаар зааж эхлээд байгаа. Энэ хичээл долоо хоногт хоёр цагаар орж буй юм.  Харин их дээд сургуулиудад мэргэжил харгалзахгүй санхүүгийн мэдлэг олгох хичээлийг ирэх 2016-2017 оны...