Хээрийн түймэр ”АЮУЛ”-ын харанга дэлдэж байна

2016 оны 04 сарын 26      0      623

Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан хаврын ой, хээрийн түймрийн эрсдлийн зэрэглэлээр энэ сарын 22-ны байдлаар Сүхбаатар, Орхон, Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зэлтэр, Хушаат сумдууд түймрийн эрсдэл нэн их буюу “нэн аюултай” түвшинд байна хэмээн мэдээллээ. Иймээс Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны захирагчийн албанд цахимаар энэхүү шуурхай мэдээллийг хүргүүлж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаад байгаа...

М.Зоригт: Нарийн голын гүүрийн баталгаат хугацаа дууссан

2016 оны 04 сарын 26      8      1439

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр бямба гаригт нуран унаж, олон нийтийн сүлжээгээр нурсан гүүрийн асуудалд хариуцлага тооцох тухай сэтгэгдэл олон бичжээ. Тэгвэл Зам тээврийн яамны сайд М.Зоригт өөрийн фэйсбүүк хуудсаараа уг асуудалд хариулт өглөө.

Мөрдөн байцаах газраас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас өгсөн талаараа тайлбар хийв

2016 оны 04 сарын 25      1      1283

Улсын Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас хүргүүлсэн талаараа тайлбар гаргалаа. Уг тайлбарт : Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт "Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь...

Орос-Монгол-Хятадын уулзалт болно

2016 оны 04 сарын 25      0      1642

“Ташкент хотод зургадугаар сард болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр товлосон Орос-Монгол-Хятадын гурван талын уулзалтаар Монголын Ерөнхийлөгчтэй яриа хэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Путин өнгөрсөн долоо хоногт Кремлийн ордонд Монголын Элчин сайдаас итгэмжлэх жуух бичгийг нь гардан авах үеэр хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Монгол Улсын Гадаад хэргийн сайд...

АН-ын бүлэг цэцийн шийдвэрийг хүлээж авахаар боллоо

2016 оны 04 сарын 25      2      1305

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын дүгнэлтийг авч хэлэлцээд  “Хүлээн авах нь зүйтэй" хэмээн үзжээ. Тус намын бүлэг албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч дүгнэлтийг хүлээн авахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаад УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Бүлгүүдийн...

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2016 оны 04 сарын 25      9      6249

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутан гэсэн төрлүүдтэй. Бүртгэлийн хугацаа:  Тавдугаар  сарын 9-13-ний өдрүүдийн 13:00-17:00 цагт Монгол-Японы төв /МУИС 1-р байр, 2-р байрны дунд/ дээр бүртгэх болно. Японы Элчин сайдын яам, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх хөтөлбөрийн дагуу дараах сонгон...

С.Бямбацогт: Сонгуулийг мажоритар тогтолцоонд шилжүүлэх ёстой

2016 оны 04 сарын 25      3      1357

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаас "Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй" хэмээн үзжээ. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт, "Жагсаалтын ард нуугдаж сонгогддог тогтолцоог МАН өмнө нь эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. Иймээс энэ байр сууриа дахин бататгалаа. Цэцийн шийдвэр сонгуулийг...

МАХН маргааш Бага чуулганаа хуралдуулна

2016 оны 04 сарын 25      0      512

МАХН маргааш Бага чуулганаа хуралдуулна. Тус нам өнгөрсөн бямба гарагт Бага чуулганаа хуралдуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулсан байна. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн аль нэг намтай эвсэх эсэх асуудлыг нээлттэй үлдээсэн байна.

НӨАТ-ын сугалаагаар 20 сая төгрөгийн эзэн тодорлоо

2016 оны 04 сарын 25      5      1077

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр болж, 8 мянга 551 азтан тодров. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 100 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд  1 иргэн 20 сая төгрөг хожлоо. Мөн 10 азтан тус бүр 4 сая төгрөг, 80 хүн тус бүр 500 мянган төгрөг, 765 азтан 100 мянган төгрөг хожсон бол 7 мянга 695 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов. Энэ удаагийн сугалаа нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойшхи 8 дахь тохирол...

СУРАГЧДАД: ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

2016 оны 04 сарын 25      0      509

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ...