Монгол дуурийн дуучин олон улсын уралдаанд түрүүлжээ

2014 оны 10 сарын 28      2      1917

ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд УДБЭТ-ын дуучин С.Батчимэг тэргүүн байр эзэлжээ. Буриадын Агинск хотод болсон тус уралдаанд нийт 70 дуучин өрсөлдсөн байна. УДЭТ-аас таван дуучин оролцож авьяас чадвараа сорьжээ.  Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсч эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын...

Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт болно

2014 оны 10 сарын 28      0      1734

Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо болно. Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг ГХЭЗХА-ны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэн оролцох аж. Уулзалтаар хоёр талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх хоёр болон олон талт...

Орос, Монгол хамтарч аргалийн тооллого хийнэ

2014 оны 10 сарын 28      1      1866

Орос, Монгол улсын хилийн дагуу нутагладаг аргалийн хамтарсан тооллогыг хил орчмын бүсэд 10 дугаар сарын 20-30-ны хооронд явуулахаар боллоо.  ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарын уулзалтаас ийм шийдвэрийг гаргажээ. Хамтарсан тооллогын үр дүнд Алтайн аргалийн хоёр орны хил дамнан нутагладаг бүх газар орныг судлах гэнэ. Энэ удаагийн тооллогод оролцох хүмүүс болон техникийн тоогоор хамгийн өргөн цар хүрээтэй болох...

Монгол тамирчдыг дэмжин Ким Ду Ан 30 мянган ам.доллар хандивлав

2014 оны 10 сарын 28      0      1839

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны байранд БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын 17 дугаар наадмын Зохион байгуулах хорооны Соёлын хэлтсийг хариуцсан ноён Ким Ду Ан зочиллоо. Тэрбээр энэ уулзалтын үеэр Монгол Улсын Биеийн тамир, спортын амжилт, ололтод талархаж байгаагаа илэрхийлээд, энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж 30 мянган ам.долларыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинд гардуулан өгсөн юм. Дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин Монголын...

”Хос мастер” шатрын академийн захиалгаар хийсэн ном хэвлэгдлээ

2014 оны 10 сарын 28      0      2035

"Хос мастер” шатрын академийн захиалгаар шатрын бодлого зохиомжийн Олон улсын мастер Л.Тогоохүүгийн түүвэрлэн эмхэтгэсэн “Гурван нүүдлийн 64 бодлого” хэмээх товхимлыг хэвлэн гаргажээ. Энэхүү номонд бодлого зохиомжийн дэлхийн сонгодогууд болон шилдэг мастеруудын шагналт бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Уг ном шатрын бодлого бодогчид, шатрын дугуйлангийн сурагчид, шатар сонирхогчдод зориулсан бүтээл юм. Номыг бяцхан уншигчдад зориулж өнгөтөөр хэвлэсэн...

Хил дээрх зөрчлүүдийг илрүүлсээр байна

2014 оны 10 сарын 28      1      1818

Замын- үүд боомтын Авто замын шалган нэвтрүүлэх гарцаар иргэн Ш.Ч нар 32 кг оюуг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг өнгөрсөн долоо хоногт хилчид илрүүлсэн байна. Мөн ачаа хүргүүлдэг / карго/ үйлчилгээний хашаанд Улаанбаатар хот руу явуулах гэж байсан ачааг шалгахад их хэмжээний эм тариа илэрчээ. Энэ нь гаалийн татвараас зайлсхийсэн болон хилээр их хэмжээний эм тариа нэвтрүүлсэн хуулийн заалтуудыг зөрчжээ. Хилийн шугамаар ч багагүй зөрчлүүд илрүүлсэн байна. Ховд болон Өмнөговь...

Зовлонгоор бизнес хийх нь ариун явдал уу?

2014 оны 10 сарын 28      3      2034

Үздэг хардаг, эмчилдэг эдгээдэг, салгадаг нийлүүлдэг, үхүүлдэг амьдруулдаг гээд л бүхнийг чаддаг нууц авьяастай хүмүүс зөвхөн Монголд л байх аж. Хаа сайгүй л мэргэлдэг, шившилдэг улсууд тодорч,  бараг айл бүр бөө удгантай болчихсон гэхэд нэг их маргах хүн үгүй биз ээ. Тэдэнд хийж чадахгүй зүйл үнэхээр байхгүй. Хүүхэдгүйг хүүхэдтэй, нөхөргүйг нөхөртэй болгож, өвчтэйг нь эдгээж, өрнөөс нь салгана гээд л мундаг хүмүүс дээ. Гэвч... Хэрэв эдгээр хүмүүс үнэхээр л чадахгүй юм байхгүй,...

Өнөөдөр ”Жүдочдын өдөр”

2014 оны 10 сарын 28      0      1510

Анх 1882 онд Японы иргэн Кано Жигороогийн зохиосон японы цэрэг, байлдааны урлагийн нэг хэмээгддэг жүдо бөхийн спортын дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Жүдо бөх нь хөгжлийнхөө явцад бие хамгаалах урлагаас спортын төрөл болсон төдийгүй олимпийн төрөлд орж дэлхийн бараг бүх оронд хөгжиж чадсан гэдгээрээ алдартай. Энэхүү жүдо бөхийн барилдааныг зохиосон Кано Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Дэлхийн жүдо бөхийн өдөр бол жүдо бөх сонирхогч хүн...

”Үндэсний өгөх өдөр” болно

2014 оны 10 сарын 28      0      1501

Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь “Үндэсний өгөх өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулдаг билээ. Тав дахь жилдээ тэмдэглэх гэж буй "Үндэсний өгөх өдөр”-өөр дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана. • Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц. Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар сонор...

Mekh ZakhQ - ”Ичинноров” дууны клип гарлаа

2014 оны 10 сарын 28      0      3143

Хип хоп дуучин Mekh Zahq өөрийн цоо шинэ өнгө төрхийг харуулсан "Treasure House" цомгоо гаргахаар бэлдээд байгаа ажээ. Уг цомогт багтаж буй 16-аас дээш насныханд зориулсан "Ичинноров" хэмээх дууны клип гаргалаа.  HTML-