Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан хулгай хийжээ

2014 оны 10 сарын 29      0      2039

Хилийн зурваст манааны үүрэг гүйцэтгэж буй хилчид хил дамнасан малын хулгай, адууны наймааны цөөнгүй гэмт хэрэг илрүүлсэн байна. Завхан аймгийн Тэс суман дахь хилийн хэсгээр 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын иргэн Т, Н нар улсын хил зөрчин хурдан удмын 6 адуу хулгайлан оруулж ирснийг хилчид илрүүлсэн бол мөн хилийн энэ хэсгээр саяхан 22-ны өдөр ОХУ-ын талаас малын хулгайч нартай хуйвалдан хурдан удмын 4 адуу оруулж ирэн наймаалцаж байхад нь бас илрүүлжээ. Тиймээс хилчид...

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд оролцоно

2014 оны 10 сарын 29      0      1863

Хятадын Тайваны Тайпей хотноо 2014 оны 11 сарын 3-8-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн V тэмцээн болно. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Малайз, Филлипин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөхөөр болжээ.  Тэмцээнд Монголын оюутны шигшээ багийн нийт 18 тамирчин оролцоно. Үүнд: Багийн ахлагчаар Монгол улсын гавьяат багш Д.Гоошоохүү, багийн албаны хүнээр С.Тулга, Н.Батсуурь, багийн ахлах дасгалжуулагчаар...

Хилээр чонын арьс гаргах гэж байгаад баригдав

2014 оны 10 сарын 29      0      1791

ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн ажилтнууд 2014 оны 10 дугаар сарын 28 буюу өчигдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн  онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17  ширхэг чонын арьс илэрсэн байна.

Үнэт цаасны үнэ буурлаа

2014 оны 10 сарын 29      0      1759

МХБ-ийн vйл ажиллагааны vндсэн чиг vvрэг нь хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм. 1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бvрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог цөөрvvлж, ТОП-20 индекс тооцох болсон. Тэгвэл тус бирж 2014 оны аравдугаар...

Нийслэлийн ИТХ-ын ”Хүндэтгэлийн чуулган” боллоо

2014 оны 10 сарын 29      0      1800

Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо. Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид,  дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Эдийн засгийн чуулган эхэллээ

2014 оны 10 сарын 29      0      1606

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод дэлхийн лалын шашинт орнуудын эдийн засгийн чуулга уулзалт эхэлжээ. 10 дахь удаагийн энэ чуулганд 100 гаруй орны улс төр, эдийн засгийн 2000 гаруй тэргүүн оролцож байна. Эдийн засгийн хөгжлөөр дамжуулан баян ядуугийн ялгааг багасгаснаар шашин болон шашны урсгалд суурилсан мөргөлдөөнийг шийдвэрлэнэ гэж Малайзын Ерөнхий сайдын орлогч асан Тун Муса Хитам чуулганы нээлтийн үеэр дурджээ. Дубайн төлөөлөгч, эдийн засгийн хөгжил нь лалын шашинт...

Эбола вирусээс халдвар авсан сувилагч эмнэлэгээс гарчээ

2014 оны 10 сарын 29      0      1663

АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан хоёр дахь сувилагч вирусгүй болох нь тогтоогдож, өчигдөр Жоржиа муж улсын эмнэлгээс гарчээ. Техас муж улсын Даллас хотын эмнэлэгт байсан, “Эбола”-гийн халдвар авсан Либерийн иргэнийг асарч байхдаа сувилагч бүсгүй халдвар авсан. Түүнийг 10 дугаар сарын 4-нд тусгаарлаж, эмчилгээ хийжээ. Сувилагч бүсгүй хэвлэлийн бага хурлын үеэр, Баруун Африк дахь халдварт өвчний голомтод ажиллаж байгаа хүмүүст хандан, анхааралтай байх нь...

2018 оны ДАШТ-ий бэлгэ тэмдгийг танилцуулав

2014 оны 10 сарын 29      0      1765

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Влаттер 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгийг танилцууллаа. Энэ нь Оросын “зүрх, сэтгэл”-ийг илтгэн харуулна гэж тус улсын төрийн өмчийн телевизийн ярилцлагын шоуны үеэр ДАШТ-ий бэлгэ тэмдгийг танилцуулахдаа хэлжээ. Бэлгэ тэмдэгт ДАШТ-ий цомыг Оросын төрийн далбааны өнгүүд болох улаан, цэнхрээр дүрсэлж, алтаар хөвөөлсөн байна.

”Бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эздийг тодрууллаа

2014 оны 10 сарын 29      0      1726

Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...

Иргэдээс ирэх гомдол багасчээ

2014 оны 10 сарын 29      0      1518

Хууль зүйн яам энэ оны 10 дугаар сард иргэд, байгууллагаас шуудангаар болон биечлэн 60 өргөдөл, гомдол хүлээн авч, 29 өргөдлийг шийдвэрлэн иргэнд хариу өгчээ.  Мөн 31 өргөдөл хяналтад байгаа ба өмнөх сартай харьцуулахад 29.4 хувиар өргөдөл, гомдлын тоо буурсан байна. Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 43 санал, хүсэлт хуваарилагдсныг төрлөөр ангилбал гомдол 10, шүүмжлэл 2, санал хүсэлт 30, өргөдөл 1 байгаагийн 27 санал, хүсэлтэд тухай бүрд...