«Би тангараг өргөсөн офицер бүсгүй» сэдэвт тоглолт болов

2014 оны 10 сарын 29      0      1939

Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, БХИС-ийн соёлын ажилтан, МУСТА Оюуны Ичинноров орон нутагтаа ирээд уянгат сайхан ая дуугаараа бэлэг өргөн барьж байна. Аймгийн Хөгжимт драмын театр болон Буянт сумын соёлын төвд зохион байгуулсан «Би тангараг өргөсөн офицер бүсгүй» сэдэвт түүний тоглолт нийт үзэгчдэд таалагдлаа. Уулын горхины дууг санагдуулам өнгө бүрийн дуу айзам, өргөн тунгалаг хоолой түүний өвөрмөц гоц авъяастайг харуулж байна. «Өз елим» нэртэй...

Газрын даамлуудын ажилд үнэлгээ хийв

2014 оны 10 сарын 29      0      1892

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2013-2014 оны эхний хагас жил хүртэл нийт сумдын газрын даамлуудын ажилд шинжилгээ, үнэлгээ хийжээ. Шалгалтаар зарим сумдын газрын даамлуудын ажил хангалтгүй гарсан учраас “Зарим сумдын газрын даамлын ажил сайжруулах төлөвлөгөө”-г боловсруулж мөрдөн ажиллаж эхэлсэн байна. Төлөвлөгөөг ажил нь хангалтгүй үнэлгээтэй гарсан Ханх, Жаргалант, Тосонцэнгэл, Улаан-уул, Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Цэцэрлэг,...

Аюултай хог хаягдлын эх үүсвэрийн тооллого хийжээ

2014 оны 10 сарын 29      0      1945

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-204 тоот тушаалаар устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын эх үүсвэрийн тооллого хийжээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 35 байгаагаас 14 сургууль химийн бодис ашиглаж байгаа ажээ. Эдгээр сургуулиудад устгах шаардлагатай 304 төрлийн бодис, нэр төрөл тодорхойгүй 61 бодис байгаа ба нийт 365 бодис сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байдаг юм байна. Саяхан...

Өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байна

2014 оны 10 сарын 29      0      2289

Энэ өвөл өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ өмнөх хоёр жилээс өсөх төлөвтэй байгаа гэнэ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн аюулгүйн нөөцөд хадгалагдсан өвс чанар алдаад эхэлсэн ч өнгөрсөн зун намар хур тунадас бага орсон, их цастай хүйтэн өвөл болох магадлалтай учир малтай иргэд уг асуудалд ихээхэн анхаарал тавьж байна. Нөөцийн эрхлэгч Ж.Аманжол энэ тухай хэлэхдээ, 2012, 2013 онд нөөцөд авсан өвс бараг хөндөгдөөгүй, саравчтай агуулахад найдвартай хадгалагдаж байгаагийн дээр 2014 оны...

“Эрдэнэтийн уул уурхайн бүс нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт уулзалт болов

2014 оны 10 сарын 29      0      2374

 “Эрдэнэтийн уул уурхайн бүс нутгийн тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Үүнийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр”, Германы “Геотек Роштоффе” ХХК хамтран зохион байгуулж байна. Нээлттэй явагдаж буй уг хэлэлцүүлгээр уул, уурхайн үйлдвэрийн хаалт, бүс нутгийн ирээдүй, усны нэгдсэн систем, ногоон хот зэрэг асуудлыг хөндлөө. Тухайлбал, аймгийн Засаг даргын...

Турк улсын 91 жилийн ой болж өнгөрлөө

2014 оны 10 сарын 29      0      2278

Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 91 жилийн ойг Туркийн ЭСЯ-наас энэ сарын 28-ны өдөр  Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүллээ. Туркийн Элчин сайдын өргөөнд болсон энэхүү ёслолын ажиллагааг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нээж үг хэлэв. Тэрээр үгийнхээ эхэнд, “Монголчууд болон Туркууд нь хэл соёлын холбоотой, түүхээс дайсагналыг биш нөхөрлөлийг олж авсан дэлхийн түүхт эзэнт гүрнүүдийн өв залгамжлагч нар юм. Хоёр...

“Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэн гарав

2014 оны 10 сарын 29      0      2253

Нийслэлийн 375  жилийн ойг тохиолдуулан  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон  Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл”  нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр нийслэлийн 140 жилийн түүхийг харуулсан 180 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгожээ.  Энэ зургууд нь 1874 оноос өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, аж...

Аялагч эмэгтэйн хамарнаас хануур хорхой гарчээ

2014 оны 10 сарын 29      0      1751

Үүргэвчтэй аялагч эмэгтэй Зүүн Өмнөд Азид аялснаасаа хойш нэг сарын дараа хамраасаа гурван инч буюу 7,5 см урт хануур хорхой олжээ. Эдинбургийн оршин суугч, 24 настай Даниэла Ливеранийн хамраас хэдэн долоо хоног цус гоожсон аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шүршүүрт орж байхдаа хамартаа бараан өнгөтэй эрвийсэн урт хорхой байгааг мэдсэн байна. Ингээд эмч нар энэ хорхойг мэс заслын хайч, чимхүүрийн тусламжтайгаар авсан аж. “Вьетнам эсвэл Камбожид явж байхад энэ...

Эбола вирустэй тэмцэж буй эмч нарыг дэлхий нийтээр дэмжье

2014 оны 10 сарын 29      0      1841

Баруун Африкт “Эбола” вирусийн халдвартай тэмцэж буй эмч нар, сайн дурын ажилтнуудын ажлыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама магтан сайшаажээ. Тэднийг дэмжиж, урамшуулах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна. Баруун Африкийн орнуудаас эргэн ирсэн эмнэлгийн ажилтнуудыг бүгдийг нь тусгаарлах өрөөнд байрлуулах тухай Америкийн хэд хэдэн муж улсын эрх баригчдын гаргасан төлөвлөгөө шүүмжлэлд өртжээ. Энэ нь сайн дурын ажилтнуудыг халуун цэг рүү явахаас зайлсхийхэд хүргэж болзошгүй...

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2014 оны 10 сарын 29      0      1732

Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, “Розенбауэр” компанийн гүйцэтгэх захирал Херберт Пөлингер нар гарын үсэг зурлаа.    Энэхүү төсөл нь нийт 5.2 сая евро...