”Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдаа болно

2014 оны 10 сарын 31      0      2764

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан "Улаанбаатарт үйлдвэрлэв-2014" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас  уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатарт үйлдвэрлэв-2014" үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-07-ны өдрийн хооронд бүртгэнэ. Бүртгэл дээрх өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр байрны 101 тоотод 08-17 цагийн хооронд явагдана. ...

Турк улсын Анкара хотын орлогч дарга айлчлал хйиж байна

2014 оны 10 сарын 31      0      2537

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын орлогч дарга Али Гөкшин Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм. Нийлэлийн Засаг дарга ноён Али Гөкшин, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Бид 2030 он гэхэд 5сая...

“”Нүүдлийн хотоос-Суурин хот” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

2014 оны 10 сарын 31      0      2474

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газраас хамтран “Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний музейд гарч байна. Энэхүү үзэсгэлэн нь нийслэлийн  ард иргэд, хүүхэд багачууд, хойч үеийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн хөгжил,  түүхийг таниулах, судлах, сурталчлах, их хотоо хайрлан хамгаалах хүмүүжил олгох зорилготой юм. Үзэсгэлэнд 1639-2014 он хүртэлх нийслэлийн...

Өргөө хотын түүхэн зургийг бэлэглэлээ

2014 оны 10 сарын 31      0      2506

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бэлэглэлээ.  Түүхэн зургийг  Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани "Өргөө" хотоор дамжин өнгөрөх замдаа  зурсан бөгөөд Хан уулын...

”Hunger Games” киноны од Крис Мартинаас салжээ

2014 оны 10 сарын 31      0      2137

"Hunger Games" киноны од, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоренс "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартинаас саллаа хэмээн Yahoo компани өөрийн нүүр хуудаснаа бичжээ.  Хосууд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн болзож эхэлсэн боловч Крис Мартин салсан эхнэр Гвинет Пэлтроу болон хоёр хүүхэдтэйгээ байнга уулзсаар байсны дээр Женнифертэй хамт олны өмнө гарахаас цааргалж, харилцаагаа олон нийтээс нууцалж байсан нь жүжигчин бүсгүйд таалагдаагүй аж.  Тиймээс шоу бизийн ертөнцөд...

Толгой муутай ч зөв хандлагатай бол амжилтанд хүрдэг

2014 оны 10 сарын 31      5      3392

Онцгүй зан байдалтай хүн амжилтанд хүрч чадах болов уу? Чадна. Гэвч хүн бүр ямар зан байдалтай буюу ямар хандлагатай байхаас шалтгаалан амжилтын хэмжээ нь өөр өөр байдаг аж. Небраска мужийн Линкольны сонсогчдод Кларенс Дарровын "Би хорин настайдаа хожим буюу яг одоо юу хийхээ мэддэг байсан бол амиа хорлох байсан" гэж хошигнон хэлсэн тухай хэд хоногийн өмнө уншсан юм. Дарров амжилтанд хүрсэн өмгөөлөгч төдийгүй нэртэй зохиолч байсан боловч, энэ үгнээс нь харахад түүнийг маш гутранги...

“Хавдрын эсрэг үндэсний аян 2014” эссэ бичлэгийн уралдаан зарлав

2014 оны 10 сарын 31      0      2993

“Хавдрын эсрэг үндэсний аян 2014”-ы хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлалаа. Уралдааныг ХААН Банк сан, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОРНТ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус уралдаан нь хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг...

Оюу Толгой ордын нөөцийг тогтоов

2014 оны 10 сарын 31      6      2774

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Оюу Толгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцсэн байна. Тодруулбал тус хуралдаанаар дээрх ордын  2009 онд батлагдсан нөөцийг нарийвчлан шинэчилж,  зэрэг ахиулан хүлээн авах шийдвэр гаргажээ. 2009 онд Оюутолгойн үр ашигтай нөөц нь 31.1 сая тонн зэс, 1.3 мянган тонн алт, 7.6 мянган тонн мөнгө, 81.6 мянган тонн молибден байсан. Харин шинэчилсэн нөөцөөр зэс 44 сая 595 мянган...

Багш нарт 584 сая төгрөгийн урамшуулал өгнө

2014 оны 10 сарын 31      1      2575

Боловсролын шинэчлэлийн хүрээнд БШУ-ны сайдын тушаалаар ур чадвараараа шалгарсан сургууль, цэцэрлэгийн багш нарт ноднин жилээс эхлэн мөнгөн урамшуулал олгож байгаа. Тэгвэл энэ жил 280 багшид 584 сая төгрөгийн урамшуулал өгөхөөр болжээ. Энэ бол зөвхөн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нарынх юм. Нийслэлийн Боловсролын газраас 9800 гаруй багшийн ажилд дүгнэлт, шинжилгээ хийж байж шилдгүүдээ тодруулжээ. Ажлынх нь үзүүлэлтээс 70-аас дээш үнэлгээ авсан багш тус бүрт 1-1.5 сая...

Солонгост Монгол сургууль барив

2014 оны 10 сарын 31      0      2585

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 24175 иргэн албан зөвшөөрөлтэй ажиллаж амьдарч байгаа гэх тоо бий. Түүнээс гадна цагаач маягаар амьдарч буй олон монгол хүн хүүхдээ дагуулан амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл цагаач ажилчдын хүүхдийг сургуультай болгох буянтай ажлыг солонгосын нэгэн гэр бүл санаачилсан байна. Орон орны цагаач иргэдийг дэмжин ажилладаг солонгос гэр бүл Ёо Хэ Гин болон И нар Сөүл хотын зүүн хэсэгт байдаг Кванжин дүүрэгт "Олон улсын Монгол сургууль" байгуулжээ. ...