Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2014 оны 11 сарын 01      0      2224

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда улс, Бүгд Найрамдах Руанда улс, Холбооны Микронез улс, Бүгд Найрамдах Гаити улс, Бүгд Найрамдах Кирибати улс, Экваторын Гвиней улс, Бүгд Найрамдах Чад улс, Бүгд Найрамдах Маврики улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн хуралдаан...

Банкуудад 116.0 сая ам.доллар худалдав

2014 оны 11 сарын 01      1      2234

Өнгөрсөн сард болсон гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1861.59 төгрөгийн хаалтын ханшаар 14.0 сая ам.доллар, 304.40 төгрөгийн хаалтын ханшаар 81.0 сая юань тус тус худалдав. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 116.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 9.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ....

11 дүгээр сарын өрнийн зурхай

2014 оны 11 сарын 01      2      7258

Хонины орд: Хониныхны хосын асуудлыг “зохицуулдаг” Сугар гараг 2014 оны 3-р сар хүртэл алдар нэр, карьертэй холбогддог одон орны хамгийн нууцлаг хэсэгт байрлана. Энэ нь ирэх дөрвөн сарын хугацаанд эргэн тойронд чинь өндөр албан тушаал, статустай эрэгтэй хүн чамайг хайрлахаар гарч ирнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чиний хайр дурлалын асуудал карьер, амжилттай чинь заавал холбогдоно гэж ойлгох хэрэгтэй. Харин 3-р сарын сүүлээр өөрийн статусаа өөрчлөх чухал шийд...

Өнөөдрийн валютын ханш

2014 оны 11 сарын 01      0      2386

Валют   Бэлэн Бэлэн бус Өөрчлөлт Авах Зарах Авах Зарах Америк доллар USD 1,857.00₮ 1,871.00₮ 1,855.00₮ 1,867.00₮ +0.0 Eвро EUR 2,303.00₮ 2,380.00₮ 2,310.00₮ 2,373.00₮ +0.0 Английн фунт GBP 2,915.00₮ 3,031.00₮ 2,930.00₮ 3,016.00₮ +0.0 Оросын рубль RUB 42.31₮ 46.07₮ 43.62₮ 44.94₮ +0.0 Хятадын юань...

Энэ сарын 4-өөс хүйтэрнэ

2014 оны 11 сарын 01      0      2184

Энэ сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ...

Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны мэдлэг олгох” сургалт боллоо

2014 оны 11 сарын 01      0      2149

Мэдээллийн Технологи Шуудан харилцаа холбооны газар, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн захиалгаар ШУТИС-ийн  профессор, багш нарын бэлтгэсэн “Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны мэдлэг олгох” сургалт Сэлэнгэ аймгийн Хушаат суманд энэ сарын 24-нд боллоо.  Сургалтад сумын төр, төсвийн байгууллагын ажиллагсад, иргэд оролцож компьютер, интернетийн хэрэглээ, тоон өргөн нэвтрүүлэг, гар утасны хэрэглээ, хиймэл дагуулын хүлээн авах...

Бага ангийн 22 хүүхэд үдийн цайнд хорджээ

2014 оны 11 сарын 01      0      2104

Завхан аймгийн Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн 7-13 насны 22 хүүхэд үдийн цайнд хорджээ. Хордлогонд орсон сурагчдад бөөлжих, гүйлгэх, дотор нь чичрэх шинж тэмдэг илэрсэн ба тус бүрд нь 100-250 гр шингэн хийж шуурхай арга хэмжээ авсан байна. Эдгээр хүүхдүүд цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадаагүй бол эцэг эхийн хохь нь болох байлаа хэмээн эцэг эхчүүд халаглацгааж байна.  Сум бүрт хүнсний аюулгүй байдал хариуцсан төрийн албан тушаалтан олон байдаг ч...

“Богд хан уул шүтээн, усны эхээ хамгаалья” хэлэлцүүлэг болов

2014 оны 11 сарын 01      0      2199

Төв аймгийн Иргэдийн хурал, 1111 төвөөс “Богд хан уул шүтээн, усны эхээ хамгаалья” хэлэлцүүлгийг энэ сарын 31-нд Зуунмод хотноо зохион явууллаа. Хэлэлцүүлэгт Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын дарга, иргэд олон нийтийн төлөөлөл болон Бурханч лам Г.Пүрэвбат оролцож санал бодлоо илэрхийллээ. Богд хан  уул Төв аймгийн нутагт оршдог боловч Нийслэлийн Баянзүрх, Хан уул дүүргийн  харъяанд...

“Ухамсар” үзэсгэлэнгийн нээлт боллоо

2014 оны 11 сарын 01      0      2171

МУЭ-ийн шагналт, уран бүтээлч, барималч А.Очирболдын  бие даасан “Ухамсар” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнд нийт дөрвөн том хэмжээний шавар, хүрэл баримал болон инстолляци багтжээ. Бүтээл бүр өөр, өөрийн онцлог шинж чанар, утга агуулгатай аж. “Хүн дэлхийд жин нэмээгүй” хонины гүзээгээр урласан инстолляцидаа хүн байгалийн эд зүйлсийг дахин  боловсруулж ашиглаж байгаа бөгөөд хүн мөн чанартаа эд...

40 гаруй бүтээлийн нотыг оруулсан DVD гарлаа

2014 оны 11 сарын 01      1      2410

УДБЭТ-ын хамт олон  40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргалаа. Тус театрынхан ө өрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг өнгөрсөн оны 10 дугаар сараас MCS компаний санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав,...