Засаг даргын нөөц хөрөнгөөс орон сууц санхүүжүүлэх болов

2014 оны 11 сарын 05      0      1696

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/934 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн орон сууцны 24 дүгээр байрны орцны тааз нурж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байгаа тул тус байрны барилгын засварын ажилд шаардагдах 15 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо. Барилгын засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг хариуцаж ажиллахыг Налайх...

Монгол банк 12.0 сая ам.доллар, 74.0 сая юань худалдав

2014 оны 11 сарын 05      0      1931

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1871.11 төгрөгийн хаалтын ханшаар 12.0 сая ам.доллар, 305.85 төгрөгийн хаалтын ханшаар 74.0 сая юань тус тус худалдав. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах, 10.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал  ирүүлснийг, Монголбанк 100 хувь биелүүлжээ. Монголбанк нь...

Хурдан морины уралдаан Геннисийн номонд орлоо

2014 оны 11 сарын 05      0      1960

Энэ жил Гиннесийн амжилтын түүхт 60 жилийн ойд зориулан хэвлэгдсэн тусгай номонд монгол түмний үзүүлсэн сүрт морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан дээд амжилт болж орсон байна. Монголд “Адууны яам” байгуулсаны 750 жилийн ойг  тэмдэглэх, монголчуудын адууг эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулах үүднээс  Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос...

Шинжааны Хоргос боомтын ачаа тээвэрлэлт нэмэгдлээ

2014 оны 11 сарын 04      0      2074

Энэ оны эхний 9 сард, Шинжааны Хоргос боомтоор импортолж экспортолсон ачаа барааны хэмжээ 16 сая 177 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар өсчээ. Гадаад худалдааны хэмжээ 13 тэрбум 50 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн байна. Тухайлбал, дээрх хугацаанд 15 сая 489 мянган тонн ачааг импортоор оруулж, 688 мянган тонн ачааг экспортоор гаргажээ. Хоргос боомтын гадаад худалдааны хэмжээ нэмэгдсэн нь дараах гурван хүчин зүйлээс болсон...

Нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 546.5 тэрбум төгрөг болов

2014 оны 11 сарын 04      0      1980

Монголбанк 1 долоо хоногтой 205 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжив. Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 546.5 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Канад Улсын Засгийн газартай хамтран эрүүл мэндийн сургалт хийнэ

2014 оны 11 сарын 04      0      2001

Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам Канад Улсын Засгийн газартай хамтран “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ: Эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх” сэдэвт сургалтыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. НЭМҮТ-өөс санаачилсан сургалтын зорилго нь уул уурхайн салбарт хийгдэж буй байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хүний эрүүл мэндийн нөлөөллийн асуудлыг тусгах, байгаль орчны үнэлгээний тогтолцоо, үйл ажиллагаанд хүн амын эрүүл мэндийг авч...

Хятад улс бамбараа ”Юнеско”-д бүртгүүлнэ

2014 оны 11 сарын 04      0      2228

Хятад улс И үндэстний бамбарын наадмыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр байна. Хятадын 56 үндэстний нэг И үндэстний бамбарын наадам нь тэдний жилд нэг удаа хийдэг уламжлалт баяр юм. Гал тахих эртний уламжлалаа өдгөө хүртэл хадгалж ирсэн тус үндэстэн нь энэ баярынхаа үеэр галт бамбар барьж ардын бүжгээ бүжин эртний дууг нийтээрээ дуулдаг ёс заншилтай ажээ. Бамбарын наадам нь И үндэстний соёлын чухал бэлгэ тэмдэг төдийгүй дуу бүжиг, яруу найраг, идээ ундаа, хувцас засал, одон орон...

Олдворт газар нээхэд тусалсан иргэнийг шагнав

2014 оны 11 сарын 04      0      1841

Иргэн С.Батааг Монгол улсын палеонтологийн салбарт нэгэн шинэ олдворт газрыг нээхэд оруулсан эх оронч санаачлагыг үнэлж, төрийн дээд шагналд тодорхойлон алдаршууллаа. С.Батаа нь Баянхонгор аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклиэр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгчээ. Уг олдворт газар тэр үеэс хойш олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг хийсэн байна. Үүний үр дүнд Монголд...

Галт зэвсэг хууль бусаар хил давуулах гэж байхад нь илрүүлэв

2014 оны 11 сарын 04      1      1909

Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА дахь салбарын байцаагчид 10 дугаар сарын 28-нд Remington,  Winchester,  Federal маркын галт зэвсгийн  220 ширхэг сум чингэлэгт нуун, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тус чингэлэг нь АНУ-аас ирсэн бөгөөд ГЕГ-ын удирдлагууд уг хэргийг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн гэнэ.  “АНУ болон Европын улс орноос...

“Уул уурхай, тогтвортой хөгжил ба түншлэл” форум болов

2014 оны 11 сарын 04      0      1714

“Монгол-Австралийн Хөгжлийн төлөөх түншүүд” төрийн бус байгууллагаас Австралийн  Күинсландын их сургууль, Гриффитийн их сургуультай хамтран аравдугаар сарын 31-нд тус улсын Брисбэйн хотноо “Уул уурхай, тогтвортой хөгжил ба түншлэл” форумыг зохион байгуусан ажээ. Форумд аж ахуйн нэгж, эрдмийн байгууллагуудын төлөөлөл бүхий арав гаруй илтгэгч мэдээлэл хийж, Австралийн 40 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Оролцогчид тогтвортой...