Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичиг барив

2014 оны 11 сарын 05      0      1663

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Конго, Арабын Бүгд найрамдах Египет, Европын холбоо, Унгар, Бүгд найрамдах Кипр улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барив. Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Конго улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниел Овасса Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын эхэнд Конго улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжиллаа....

2015 онд инфляци 19 хувьд хүрч магадгүй

2014 оны 11 сарын 05      0      1846

Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд энэ оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал нэлээн өөдрөгөөр төсөөлж боловсруулжээ хэмээн Нээлттэй Нийгэм форумаас мэдэгдлээ. Эдийн засагчдаас бүрдсэн Зөвлөх баг Нээлттэй Нийгэм форумтай хамтран нэгдсэн төсвийн төсөлд тойм дүгнэлт хийдэг. Тэд уламжлал ёсоор ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд өнгөрсөн жилийн тойм дүгнэлт бодит байдалтай дүйцсэн хэмээн тодотголоо. Өмнөх жилийн тойм дүгнэлтэд уул уурхайн...

Боловсролын байгууллагын ажилчид туршлага хуваалцана

2014 оны 11 сарын 05      0      1875

Булган аймгийн сургуулиудын технологи, дүрслэх урлаг, зураг зүйн 25 багш, боловсролын газрын мэргэжилтний хамт туршлага судлах, арга зүйн зөвлөгөө авах ажлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болжээ. Тэд МУБИС-ийн урлаг, биеийн тамирын сургууль, багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Мон Ген”, урлан бүтээх төв, өсвөрийн зохион бүтээгчдийн лаборотори ахлах сургууль, уран зургийн галерейд ажилласан байна Энэ ажилд оролцогчдод багшийн мэргэжил...

Сэлэнгэ аймагт төрийн алба хаагч олон байдаг гэв

2014 оны 11 сарын 05      0      1835

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 198 төр, төсвийн байгууллагад 5044 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байгаа ажээ.   Эдгээр төрийн албан хаагчдын 110 нь улс төрийн албан хаагч, 642 нь төрийн захиргааны албан хаагч, 206 нь төрийн тусгай албан хаагч, 4086 нь төрийн үйлчилгээний албан хаагч байдаг байна. Эл нийт албан хаагчдын 80 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа гэнэ. Төрийн албан хаагчдыг тушаалаар нь авч...

Малчдад зориулсан орон сууц баригдав

2014 оны 11 сарын 05      0      1550

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд бие даасан инженерийн шугам сүлжээтэй, орчин үеийн загвар бүхий  24 айлын  4 давхар орон сууцыг ашиглалтад оруулжээ. Нийслэл хотын “АТМОР” компани “Баяндэлгэр эко орон сууц” төслийг хэрэгжүүлснээр  хөдөөгийн иргэд хотынхонтой адилхан нутаг орондоо тав тухтай амьдрах эхлэл ийнхүү тавигдсан төдийгүй гаднаа машины зогсоол, явган хүний зам, амралт зугаалгын болон хүүхдийн тоглоомын  талбайтай, айл бүрт...

10 сая төгрөг буцалтгүй авах алба хаагчийг хамт олон нь сонгоно

2014 оны 11 сарын 05      0      1883

Төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчиддаа орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж үзүүлэхээр 300 сая төгрөгийг ИТХ- аас орон нутгийн төсөвт багтаан баталсан юм. Төрийн нэг алба хаагчид 10 сая төгрөгийг буцалтгүйгээр олгох энэ дэмжлэгийг 30 албан хаагч хүртэнэ. Дэмжлэг үзүүлэхийн тулд төрийн алба хаагчдыг сонгох журам гаргажээ. Төрийн байгууллагад таваас доошгүй жил ажиллаж, сүүлийн гурван жилд ажлын үр дүн нь хангалттай үнэлэгдсэн, цаашид...

2016 оны олимпийн медалийг боловсруулсан металлаар хийнэ

2014 оны 11 сарын 05      0      1505

“Rio 2016” олимпийн наадмын медалиуд дахин боловсруулсан цахилгаан төхөөрөмжийн металл агуулсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. “Rio2016.com” цахим хуудаст мэдээлснээр, зохион бүтээгчдийн баг дээрх санаачилгыг гарсан байна. Бразилын мөнгөний ордонд /“Brazilian Mint”/ олимпын шагналын 5000 медаль, оролцогчдын 75 мянган медалийг хийх ажээ. “Наадмын гол бэлгэ тэмдгийн нэг бол медаль билээ. Бразилын спортын түүхэн дэх энэ чухал мөчид...

Эболатай тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг гадуурхаж байгааг буруутгав

2014 оны 11 сарын 05      0      1837

“Эбола” халдварт өвчинтэй амь насаа үл хайрлан тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхах болон "хэрэггүй" хориог НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн буруушаажээ. “Эбола”-гийн халдвар авсан өвчтөнүүдэд тусалж буй эрүүл мэндийн ажилтнууд хийж байгаа ажлаасаа болж хоригдох болон ажлын онцлогоос болж ялгаварлан гадуурхагдах ч ёсгүй гэж Бан Ги Мүн мэдээлсэн байна. Тэрбээр, тэд амь насаа эрсдэлд оруулж байгаа гэжээ. Хэрвээ хэн нэгэнд өвчний шинж тэмдэг...

Дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал эхэллээ

2014 оны 11 сарын 05      0      1756

“Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS бүс нутгийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал Туушин зочид буудалд эхэллээ.  Энэ нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хотод хэрэгжүүлэх...

Төл малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрууллаа

2014 оны 11 сарын 05      0      1697

Нийслэлийн Засаг Дарга “ Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр  сарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж...