23 бригад ажиллахад бэлэн болоод байна.

2014 оны 11 сарын 05      0      2065

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед ажиллах бодис цацах  Камаз долоон ширхэг,  Бонго таван ширхэг,  Зил 130 гурван ширхэг, цас мөс хусах, түрэх Ковш хоёр ширхэг,  Автогрейдер нэг ширхэг, Универсиал трактор хоёр ширхэг, bobcat хоёр ширхэг зэрэг тусгай зориулалтын тоног төхөөрөмж болон хүн хүч бүхий 23 бригад ажиллуулахад бэлэн болоод байна. Эдгээр бригадууд нь төвийн гудамж талбайгаас гадна...

“Ном, соёл урлаг” сэдэвт өдөрлөг боллоо

2014 оны 11 сарын 05      0      1620

Булган аймгийн Орхон сумын Мааньт дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 439 дүгээр ангид  аймгийн төв номын сан, хөгжимт жүжгийн театр Булган сумын соёлын ордон хамтран “Ном, соёл урлаг” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.  Хөл хөдөлгөөн цөөтэй, урлаг соёлын үйл ажиллагаа багатай байдаг тус хамт олныг энэ өдөрлөгөөр урлагийн тоглолт үзүүлж, танин мэдэхүйн болон цэнгээнт АХА, “Алтан хонх”, “Та ата тунгаа”...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээнэ гэв

2014 оны 11 сарын 05      0      1641

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн багийн ахлагч Мел Коузинс болон “Imagination” студийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав. “Imagination” студийнхэн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Тэд киногоо хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй...

Ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг хийв

2014 оны 11 сарын 05      0      1808

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг “Гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг 2015 онд хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон ЕБС-иудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн...

”Харанга” хамтлаг Европт тоглолтоо хийнэ

2014 оны 11 сарын 05      0      2096

“Харанга” хамтлаг 25 жилийн ойн хүрээнд Европт ажиллаж, амьдарч буй Монголчууддаа тоглолтоо толилуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Тоглолтыг гадаадад амьдарч буй монголчууд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ сарын 8-нд Швейцарьт, дараа нь Бельги, Франц, Испани, Швед, Англид тоглох юм. Тоглолтод шилдэг бүтээлүүдээсээ дээжлэн үзэгчдэд хүргэх аж. Дашрамд сонирхуулахад, тэд аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглохоор болжээ.

”Үйлийн гурван толгой” балетыг толилуулна

2014 оны 11 сарын 05      0      1762

ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 8-нд "Үйлийн гурван толгой" балетыг толилуулна.  Тус театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байгаа аж. Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" зохиолоос сэдэвлэн балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва цомнолыг нь бичсэн тус балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн...

Хог хаягдлыг боловсруулах төслийн талаар санал солилцов

2014 оны 11 сарын 05      0      1770

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Австри улсаас Бээжинд Монгол Улсын хэргийг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирене Гинер Райхл болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөлд тавих шаардлага, өнөөгийн хог хаягдлын менежментийн байдал, цаашид төлөвлөж буй шинэ үйл ажиллагаа, хотын дулаан болон цахилгааныг төв шугаманд оруулахаар төлөвлөж байгаа асуудлаар санал солилцов....

Монгол улсын хуулийг зөрчсөн Хятад иргэдийг нутаг буцаав

2014 оны 11 сарын 05      0      1779

Монгол улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж байсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур нарыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан алмадан гаргажээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдсон байна. Хууль хяналтын байгууллагынхан  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа анхааруулсны эцэст зохих хууль, журмын дагуу албадан гаргах арга хэмжээг...

Оросууд сансарын шинэ солир нээжээ

2014 оны 11 сарын 05      0      2156

Оросын одон орончид “Челябинск” сүүлт одтой төстэй замаар яваа солирыг илрүүлжээ. Одон орон судлалын “Мастер” робот дурангийн төслийн удирдагч Владимир Липунов  “Энэ солир дэлхийтэй мөргөлдвөл Европ тив сүйрэх аюултай. Хэрвээ энэ нь томоохон нуур цөөрөмд унавал эрэг орчмын хотыг сүйтгэх хэмжээний цунами үүсгэх ба атомын цахилгаан станц дээр унавал Европ тив тэр чигтээ аюулд орно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн цааш нь “Энэ явдал хэзээ...

Мисс, дуучин Лхамаа ”Lhamitone Evening” тоглолтоо хийнэ

2014 оны 11 сарын 05      0      1940

Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа анхны бие даасан тоглолтоо 5 настай Номуундалай хэмээх охинд амьдрал бэлэглэх их үйлст зориулж байсан билээ.   Тэгвэл мисс дуучин хэмээн олноо алдаршсан дуучин Лхамаа 11 сарын 08-нд "Strings club"- д "Lhamitone Evening" нэртэй тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтонд 70,80,90-ээд оны Англи, Орос, Монгол хит дуунууд, амьд хөгжмийн хамтлаг, Jazz, Blues, Pop, Country, country rock дуунууд, дуучны...