“Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” хэлэлцүүлэг болов

2014 оны 11 сарын 07      1      2510

МХЕГ-аас энэ сарын 06-ны өдөр “Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.   Энэхүү хэлэлцүүлэгээр хэмжлийн аргаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, иргэд, худалдан авагчдад хууль эрх зүйн болон бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх, худалдааны газруудад хяналтын жин байршуулах, дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар Зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь...

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлнэ

2014 оны 11 сарын 07      0      2390

Аймгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийг эрчимжүүлэх үүднээс Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг төлөвлөгөөний дагуу Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион...

Эбола вирусээр 13108 хүн өвчилж, 4867 хүн нас баржээ

2014 оны 11 сарын 07      0      2297

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:   2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад 13108 хүн өвчилж, 4867 хүн нас барсан. Нийт 546 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 310 (52%) нь нас барсан бөгөөд 23 тохиолдлоор нэмэгджээ.  Мөн Испани улсад зөөвөрлөгдөн бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 83 хүний эрүүл мэндийг 21 хоногийн хугацаанд бүрэн хянасан байна. Гвиней улсад дэгдэлт тогтворжсон бол Либерт өвчин буурах хандлагатай болсныг ДЭМБ-аас мэдээлж...

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 500 сая төгрөгийн зээл өгнө

2014 оны 11 сарын 07      0      2336

Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих сангаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгохоор энэ сарын 18-нийг хүртэл сонгон шалгаруулалт зарлалаа. Жилийн таван хувийн хүүтэй таван жилийн хугацаатай зээлийг ЖДҮ-ийг дэмжих төв Капитал банктай хамтран  олгох юм. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулах аж. Тодруулбал зээлийн санхүүжилтийн 80 хувь буюу 500 сая хүртэлх...

Найрамдалт харилцааны гурван жилийн ой тохиов

2014 оны 11 сарын 07      0      2259

Дорноговь аймаг Японы Шизүока муж хооронд найрамдалт харилцаа тогтоосны гурван жилийн ойд оролцохоор аймгийн Засаг дарга П.Ганхуягаар ахлуулсан албаны 23 төлөөлөгч, сурагч солилцооны шугамаар зургаан багш  тавин сурагч, олон  улсын Дайдогэ наадамд оролцох 20 хүүхэд аравдугаар сарын сүүлчээр  Японд аяласан билээ. Дорноговь аймгаас очсон төлөөлөгчид гадаад харилцааны хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт, хоёр аймаг мужийн туршлага солилцох уулзалт, жижиг дунд...

150 хүүхдийн цэцэрлэг ирэх жил ашиглалтад орно

2014 оны 11 сарын 07      0      2319

Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багт150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих шавыг 10 дугаар сарын сүүлчээр хийсэн аж. Төмөр замын өртөө дагасан энэ сууринд ердөө  “Хараацай” гэдэг ганцхан цэцэрлэг л  үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт явах хүүхдийн тоо их ч цэцэрлэг байхгүй олон жил болсон. Харин энэ байдлыг зогсоож шинээр цэцэрлэг барихад зориулж  өнгөрсөн долдугаар сард хуралдсан аймгийн ИТХ-аар  орон нутгийн төсвөөс 650  сая...

Гадаад валютын дуудлага худалдаа боллоо

2014 оны 11 сарын 07      0      2482

2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 32.7 сая ам.долларыг 1869.50-1877.12 төгрөгийн ханшаар, 113.0 сая юанийг 305.71-307.02 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Уг саналыг Монголбанк 1873.18 төгрөгийн хаалтын ханшаар 17.5 сая ам.доллар, 306.62 төгрөгийн хаалтын ханшаар 59.0 сая юань тус тус худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит гадаад валютын своп,...

“ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” уулзалт болж байна

2014 оны 11 сарын 07      0      2237

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулсан хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчих тухай Хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.   2014 оны 9 дүгээр сарын 03-нд байгуулсан уг хэлэлцээрийн дагуу дипломат, албаны, энгийн гадаад паспорттай ОХУ-ын иргэд болон Монгол улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар зорчих, орох, гарах, транзитээр нөгөө улсынхаа нутаг...

Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа

2014 оны 11 сарын 07      0      2564

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүрэгт концессоор хэрэгжүүлж буй 22 километр авто замын ажилтай танилцлаа. Энэ үеэр Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож уулзалт зохион байгуулсан юм. Ажлын хэсгийхэн Өлзийт-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын ажилтай танилцсаны дараа Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулсан хийсэн ажлуудыг ярилцсан юм.  Өлзийт хороололд тулгамдаад байгаа...

“Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдаан зарлалаа

2014 оны 11 сарын 07      0      2477

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдааныг зарлав.  Хээл хахууль, хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, урамшуулах, бусад төрийн...