МАН-ын бүлэг Хан-Уул дүүрэгт ажиллана

2014 оны 11 сарын 10      0      2066

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Бүлгийн хурлаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ чухам ямар шийдвэр гарсан талаар өнөөдөртөө хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй гэж эх сурвалж мэдээллээ. Иймд тус бүлгийн гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллах гэнэ.

Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин гарчээ

2014 оны 11 сарын 10      0      2175

Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Найрамдал” хороололд гахайн сонгомол мялзан өвчнөөр дөрвөн гахай үхчээ. Одоогийн байдлаар 32 гахай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж.

Мастер үсчин Х.Болорцэцэг II байр эзэллээ

2014 оны 11 сарын 10      0      2225

Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн энэ сарын 4-5-ны хооронд Тайланд Улсын Банкгог хотноо болсон байна. Тус тэмцээнд Чингис хаан ОУ-ын нисэх буудлын “Болор” салоны захирал, Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг эмэгтэйчүүдийн үсний чөлөөт загварын төрлөөр хоёрдугаар байр, орчин үеийн шинэ загварын будагтай үсний төрлөөр гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Тэмцээнд 13 орны 300 гаруй оролцогчид ур чадвараараа...

Жолооч нарын анхаарал, болгоомж сул байна гэв

2014 оны 11 сарын 10      0      2811

Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дагуу сүүлийн таван жилийн байдлаар 275 хүн авто ослын улмаас амь насаа алджээ. Дээрхи гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйтэй холбоотой байна. Иймд Төв аймгийн Прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор жолооч нарт доорхи зүйлийг сэрэмжлүүлж байна. Жолооч нар аа ! Хөдөлгөөнд...

Орхон аймгийн хуульч, прокурорчид сургалтанд хамрагдав

2014 оны 11 сарын 10      0      2183

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх хэсэгт заасны дагуу хуульчийн багц цаг олгох үлгэрчилсэн сургалтыг Монголын хуульчдын холбоо, УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвтэй хамтран Орхон аймагт  зохион байгуулжээ. Тус сургалтаар “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Залилан мэхлэх гэмт хэргийг зүйлчлэх”, “Танхайн гэмт хэргийг зүйчлэх аргачлал”, “Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл”,...

Самар хууль бусаар хадгалж байсныг илрүүлэв

2014 оны 11 сарын 10      0      1982

Улсын хэмжээнд хяналт, шийдвэрлэлт арга хэмжээ явагдаж билээ. Энэ ажлын хүрээнд байгаль хамгаалахын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр ажиллагаа хийгдэж байна. Энэ үеэр СХД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Хүдэр нуруу” компанийн агуулахад БГД-ийн 7-р хороонд оршин суух 40 настай эрэгтэй Г гэгч нь 21.6 тонн хуш модны самар хууль бусаар хадгалж байсныг нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх...

Цэвэрхэн арьстай болох найдвартай арга

2014 оны 11 сарын 10      1      8110

Охидоо аль болох нимгэн будаж байгаарай Эхний алхам  Таны арьс хэчнээн үнэтэй, сайн бүтээгдэхүүн худалдаж авсан ч холцруутаж арзайгаад, эсвэл батга шавсан хэвээр байна уу. Энэ зовлонгоос ангижрахын тулд чийгшүүлэгч, тос, өө дарагч зэрэг хэт зузаан оо энгэсэг түрхэхээс татгалз. Таны арьс амьтай учраас хором мөч бүрт тань шиг уужим амьсгалахыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй. Арьс бол дотор эрхтэн, эрүүл мэндийн толь. Тиймээс бүсгүй та аль үнэтэй, сайн...

Тогны мөнгө яагаад их гардаг вэ?

2014 оны 11 сарын 10      1      3454

Бид тогны мөнгө их гарлаа гэцгээдэг. Өдөр бүр ашиглаж байгаа цахилгаан хэрэгслээ цөөлөх үү эсвэл хэрэглээгээ хэмнэх үү? Миний хувьд телевизор, цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машингүйгээр амьдарч үл барах бөгөөд гар утас цэнэггүй байхыг бүр ч тэвчихгүй. Тэгэхээр хэрэглээгээ хэмнэж, зардлаа бууруулах гэдэгтэй санал нийлнэ. Харин хэмнэлт хийх ямар аргууд байдаг юм бол? Цахилгааны хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулахын тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх,...

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажилчид ХБНГУ-д айлчлал хийлээ

2014 оны 11 сарын 10      0      1968

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.     Уулзалтын эхний өдөр буюу  11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц. Болор төлөөлөгчдийг ЭСЯ-нд...

“Миний гэр бүл” хөтөлбөр хэрэгжиж байна

2014 оны 11 сарын 10      0      1931

Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон, Дархан сумын ЕБ-ын 3 сургуулийн 10-14 насны нийт 81 хүүхэд, сумын хүүхдийн эрхийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан нийт 9 багш, 50 эцэг эх, асран хамгаалагч нарыг хамруулан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.   Хүүхэд өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, халуун дулаан харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй,...