Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг санууллаа

2014 оны 11 сарын 12      0      1932

Төв аймгийн Зуунмод суманд 11 сарын 09-ны өдөр гурав, таван настай хоёр хүүхэд тактан дээрээс унаж осолдсон  хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Нансалмаа эцэг эхчүүдэд хандан сэрэмжүүлэхдээ Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг сануулав. Цагдаагийн байгууллагын мэдээгээр энэ оны 10 дугаар сар гэхэд  зам тээвэр болон ахуйн ослын улмаас  47 хүүхэд гэмтсний найман нь амь...

”Зөнгийн одод” урлагийн наадам болно

2014 оны 11 сарын 12      0      2030

Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудыг хамруулж  “Зөнгийн одод” урлагийн наадмаа энэ сарын 10-нд  зохион байгууллаа.  Наадам язгуур урлаг, хамтлаг дуу, бүжиг зэрэг төрлөөр зохиогдож, Баянчандмань, Сүмбэр, Борнуур, Зуунмод сумын   110 гаруй сурагчийг хамруулсан аж. Наадмын хамтлаг бүжгийн төрөлд Сүмбэр сум тэргүүн байр, Борнуур сум удаах байр, Баянчандмань сум...

Эмнэлгийн засварыг оройтуулж хийх буруу гэв

2014 оны 11 сарын 12      0      2079

Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлгийн барилгад их засварын ажил саяхнаас хийгдэж эхлээд байна. Хөхүүрийн ам цаашлаж, хүйтний ам наашилсан энэ үед эмнэлгийн их засварын ажлыг хийж байгаа нь ард иргэдэд бэрхшээлтэй байгаа аж. Сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй болсны зэрэгцээ халаалт тавиагүй учир эмч ажилчид нь даарч бээвийгээд ажиллах аргагүй болжээ. Мөн анхан шатны үйлчилгээ хүртэх гэсэн иргэд өвчин дээрээ ханиад нэмж авах эрсдэлтэй байгаа аж. Хэдийгээр цахилгаан...

19 ажлын байранд шалгаруулалт хийжээ

2014 оны 11 сарын 12      0      1989

Төрийн албаны сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт авсан байна. Нийтдээ 22 ажлын байр зарлагдсанаас 19 ажлын байранд шалгуур хангасан 141 иргэн бүртгүүлж, 139 хүн шалгалтад оржээ. Үүнээс 16 ажлын байранд 58 иргэн тэнцсэнийг нөөцөд бүртгүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Тариалан, Өндөрхангай сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн, Баруунтуруун сумын газрын даамлын сул ажлын байран дээр...

Гудамж төслийн хүрээнд 3,2 км авто замыг ашиглалтанд оруулжээ

2014 оны 11 сарын 12      0      1959

Увс аймгийн Улаангом суманд “Гудамж” төслийн хүрээнд 3.2 км авто зам болон явган хүний зам, замын хашлага, тэмдэг, гудамжны гэрэлтүүлэг зэргийг хийж дуусгаад байна. Тус төслийн хүрээнд үндсэндээ 8.5 км авто зам барих ёстой бөгөөд үлдсэн ажлыг ирэх хавар хийж дуусгах гэнэ Улаангом хотын доторх авто замын сүлжээг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэх, автомашины бөглөрлийг үүсгэхгүй байх үүднээс “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн аж. Өнгөрөгч 8 дугаар сараас...

Ажилгүйдлийн түвшин өмнөх улирлаас хоёр пунктээр буурчээ.

2014 оны 11 сарын 12      0      4933

Монгол Улсын ажилгүйдлийн түвшин гуравдугаар улиралд 6.4 хувь болж, өмнөх улирлаас хоёр пунктээр буурчээ. Энэхүү бууралтыг улирлын чанартай эдийн засгийн идэвхжилтэй холбоотой хэмээн статистикчид тайлбарлаж байна. Мөн Монгол Улс улирлын чанартай эдийн засагтай учраас I, IV улиралд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, II болон III улиралд буурах хандлага байсаар байгааг албаныхан хэллээ. Засгийн газраас ажилгүйдлийн түвшинг жилийн 8.6 хувиас ихгүй байлгах бодлого баримталж байгаа бөгөөд...

01-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 бүртгэгджээ

2014 оны 11 сарын 12      0      2032

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын энэ оны эхний 9 сарын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 01-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 бүртгэгджээ. Үүний 48 тохиолдол буюу 50.52 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна. Эндэгдлийн 77.08 хувь нь түлэгдэлт, 18.75 хувь нь зам тээврийн ослоор, 2.08 хувь нь хахсан,  2.08 хувь нь өндрөөс унаж нас баржээ.  Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ  тавих хараа хяналтаа сайжруулан  болзошгүй осол гэмтлээс урьдчилан...

ТОП-20 индекс 0.23 хувиар өссөн үзүүлэлттэй байна

2014 оны 11 сарын 12      0      1999

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 42 999 ширхэг хувьцаа арилжиж  12 сая 504 555 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  ТОП-20 индекс 15 346.01 нэгж буюу 0.23 хувиар өссөн  үзүүлэлттэй байна. Энэ өдөр “А” самбарт 15 компанийн  42791 ширхэг хувьцаа арилжсан бөгөөд нийт 12 сая 417,755 төгрөгийн гүйлгээ хийжээ. Харин “Б” самбарт 3 компанийн нийт  208 ширхэг хувьцаа арилжсан бөгөөд...

Морьтон залуусын аялал ирэх баасан гарагт өндөрлөнө

2014 оны 11 сарын 11      0      2001

Зургаан сарын өмнө МУБИС-ийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү, “ETV” телевизийн зураглаач Б.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар Монгол орноо тойрон аялах аялалд гарсан билээ. Тэд зөвхөн мориор эх орноо тойрно гэх зорилго тавин мордсон бөгөөд одоогоор 10 мянга орчим км замыг туулаад байгаа аж. Морьтон залуусын аялал Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт ирээд байгаа бөгөөд ирэх баасан гарагт албан ёсоор өндөрлөх юм байна. Аялагч залуус хагас жилийн хугацаанд...

Долоон иргэнд нөхөн олговор олгоно

2014 оны 11 сарын 11      0      2097

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” А/941 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Чингэлтэй дүүргийн 16, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Их тойруу 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдийн, өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрыг 7 иргэнд олгоно. Үүнд 364 сая 848 мянган төгрөг шаардагдах...