ОХУ-руу визгүй зорчдог болох тухайд маргааш мэдээлэл хийнэ

2014 оны 11 сарын 12      2      1997

Энэ сарын 14-ний өдрөөс Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан маргааш энэ сарын 13-нд буюу маргааш ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс визгүй дэглэмийн талаар мэдээлэл хийх юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр байгуулсан нэг чухал хэлэлцээр бол Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд, түүний дотор...

”Бөртэ Чоно” наадам ирэх сарын 25-нд болно

2014 оны 11 сарын 12      0      2021

Монголын спортын салбарын дээд шагнал гардуулах ёслол болох “Бөртэ Чоно” наадмын тов гарчээ. МҮОХ –ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус наадмыг ирэх сарын 25-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Оны шилдэг дасгалжуулагч, тамирчин, баг хамт олныг Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг юм. “Бөртэ Чоно”-д нэр дэвшигчдийг өнөөдөр Тайландын Пукет хотод эхлэх Азийн элсний спортын IV наадам дууссаны...

Өглөө бүрийг инээмсэглэлээр угтаарай

2014 оны 11 сарын 12      0      2597

Та өдрийг яаж эхлүүлдэг вэ? Сэрүүлгийнхээ дуунд цочин сэрж, сэрүүлгээ унтраагаад нойроо харамлаж за таван минут гэж хэвтсээр тэр өглөөнийхөө эрч хүчийг алддаг. Тэгвэл хэрхэн өдрийг гоё эхлүүлэх вэ?   Сэрүүлэгнийхээ цочмоор дууг соль! Өглөө бүр таныг ууртай сэрүүлэгтэй цагны чих өвтгөм хашгираан сэрээдэг үү? Үүнээс ангижирцгаая! Мэдээж цочмоор дуунд хүн хурдан сэргэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь таныг өдрийн турш бухимдалтай байлгах болно. Учир нь та орноосоо босохдоо л...

”Үндэсний сүпер лиг” 19-нд эхэлнэ

2014 оны 11 сарын 12      0      2145

МҮСБХ-ны "Үндэсний супер лиг" 2014-2015 оны улирлын тоглолт энэ сарын 14-нд эхлэх тов гараад байсан. Тэгвэл шинэ улирлын лигийн тоглолтод оролцох багуудын легионер тоглогчдын нислэгийн хуваарьт тааруулан түр хойшлуулах хүсэлт гаргасныг МҮСБХ хүлээн авч лигийн тоглолтын нээлтийг энэ сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Ингэснээр үндэсний супер лигийн нээлтийн ажиллагаа 19-ний лхагва гаригийн 18.00 цагт Спортын төв ордонд болох юм. Одоогийн байдлаар найман баг бүртгүүлээд байгаа аж.

”Нутагтаа өргөх аялгуу” тоглолт болно

2014 оны 11 сарын 12      0      1908

МУГЗ, ОХУ-ын Буриад улсын СГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач, Дамбадоогийн Нацагдоржийн "Нутагтаа өргөх аялгуу" уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 14,15-нд Саран хөхөө театрт болно. Тоглолтод урилгаар Эрдэнэт хотын Хөгжимт драмын театр, Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн Боржигон чуулга, ОХУ-ын Улаан-Үүд хотын Дуурийн театр, Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит Саран Хөхөө театрын уран бүтээлчид оролцон тоглоно. Тоглолтод дэлхийн сор болсон сонгодог бүтэлүүдийн цоморлигоос,...

Цагаан зээрийг хамгаалах аян өрнөж байна

2014 оны 11 сарын 12      0      1845

Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан 11 дүгээр сарын 4-нөөс 12 дугаар сарын 4 хүртэл цагаан зээрийн үнэ цэнийг сурталчлах аян өрнүүлээд байна. Сарын энэ аяныг Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагаан овоо, Баян уул сумд, Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдаар өртөөлөх аж. Иргэд, байгаль хамгаалагчдад зориулсан сурталчилгаа яриа хийж, Тосон хулстай, Хар ямаат...

Гадаад худалдааны тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарчээ

2014 оны 11 сарын 12      0      2112

Э нэ оны эхний 10 сарын байдлаар  Монгол Улсын гадаад худалдаа 9 тэрбум 80 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Т одруулбал 10 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 155.8 сая ам. долларын ашигтай гарсан   нь гол нөлөөг үзүүлсэн байна. Эхний 10 сард экспорт өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 4 тэрбум 605 сая ам. доллар болсон бол импорт 16.2 хувиар буурч 4 тэрбум 473 сая ам. доллар болжээ....

Н.Ганбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно

2014 оны 11 сарын 12      0      2066

Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 12-13 -нд Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бѳхийн “Тулгат” клуб хамтран чөлөөт бөхийн шилдэг тамирчин, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатар агсны нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар болов. Н.Ганбаатарын чөлөөт  бөхийн спортод оруулсан хувь нэмэр, түүний эхлүүлсэн түүхэн алдар гавьяаг мөнхжүүлэх,  тамирчдын барилдааны ур чадвар, багийн жигд өрсөлдөөнийг дээшлүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх багийн сэтгэл зүйг...

Вьетнамын төрийн байгууллага дахь авилгын асуудал өндөр албан тушаалтнуудтай холбоотой

2014 оны 11 сарын 12      0      1893

Вьетнамын төрийн байгууллага дахь авлигын асуудал ноцтой, ээдрээтэй хэвээр байгаад өндөр түвшний албан тушаалтнуудыг буруутгажээ хэмээн тус улсын Засгийн газрын ажилтан мэдээллээ. Засгийн газрын хяналтын газрын дарга Хон Фонг Транх Вьетнамын Үндэсний Ассемблейгаас орон даяар нээлттэй хийсэн чуулган дээр “Төрийн байгууллагын хүрээн дэх авлигын асуудал, тэр дундаа банк, санхүү, газрын менежмент, байгалийн нөөцийг ашиглах болон хөрөнгө оруулалтын салбарт ноцтой байна” гэж...

Панамын Дээд шүүхийн шүүгчийг авилгын хэрэгт сэжигтнээр татжээ

2014 оны 11 сарын 12      0      1901

Панамын Дээд шүүхийн шүүгчийг авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн байцаалт явуулж, албан тушаалаас нь түр түдгэлзүүлэн гэрийн хорионд байлгаж байгаа гэж Конгрессийн хорооноос мэдээллээ.  Шүүгч Алехандро Монкада нь мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ нь Өмнөд Америкийн улсад гарч буй анхны хэрэг хэмээн тэмдэглэгджээ. Монкадаг Панамад хууль бусаар маш үнэтэй орон сууц худалдаж авсных нь дараа Конгрессийн хорооноос түүнийг буруутгасан...