Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ

2014 оны 11 сарын 12      0      1870

Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал” семинарыг энэ сарын 14, 15-нд зохион байгуулах гэж байна. Семинараар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын эрхзүйн чадамж, түүнийг нэмэгдүүлэх асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн Нийслэлийн Засаг даргын...

”Facebook messenger” хэрэглэгчийн зөвшөөрөлгүй хувийн мэдээлэл дамжуулдаг

2014 оны 11 сарын 12      0      5256

Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум гаруй нь ухаалаг гар утсандаа татаж авч ашигладаг Фэйсбүүк Мессенжер зэрэг эппликейшн нь хувийн мэдээллийг тань хуулж авч цаад эх үүсвэр рүүгээ дамжуулдаг байна . Бусад ухаалаг утасны эппликейшний адил дээрх мессенжер программ нь ч гэсэн татаж авахаас өмнө тодорхой нөхцлийг зөвшөөрөхийг шаарддаг юм. Гэтэл хүмүүсийн ихэнх нь эл нөхцөл болзлыг уншиж танилцалгүй шууд “Хүлээн зөвшөөрөв” гэсэн товчийг дардаг нь алдаа юм. Хэрэв та...

Унадаг дугуйгаар Ferrari машиныг түрүүлжээ

2014 оны 11 сарын 12      0      2575

Францын дугуйчин Франсуа Гисси жийдэг хөдөлгүүр бүхий унадаг дугуйгаар Ferrari  машиныг хол хаяж түрүүлжээ. Дугуйчин өнгөрсөн онд унадаг дугуйндаа тийрэлтэд хөдөлгүүр суурилуулснаар ердөө 6,7 секундэд 285 км/цаг хурдалснаа энэ жил  ахиулж цагт 333 км хурдалсан байна. Гисси: Миний зорилго бол хоёр секундын дотор цагт 400 км-ээс багагүй  хурдлах хэмээн ярьжээ HMTL-

Гаднаас 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна

2014 оны 11 сарын 12      0      2168

Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар манай улс гаднаас 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Тодруулбал 87 хувийг ОХУ, 3.2 хувийг БНХАУ, 2.4 хувийг БНСУ, 1.45 хувийг Япон, 1.2 хувийг Малайз, 1 хувийг Сингапур, 3.45 хувийг бусад улсаас импортложээ. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 1.4 сая тоннд хүрдэг байна. Энэ хэмжээний шатахуун, газрын тосны бүтээгдэхүүнийг манай улс дэлхийн 10 гаруй улсаас импортолж буй юм.

Г.Занабазар мэндэлсний 380 жилийн ой болно

2014 оны 11 сарын 12      0      4467

Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, уран барималч, Монголын анхны хутагт гэгээн Гомбодоржийн Занабазарын мэндэлсний 380 жилийн их ойг тэмдэглэх саналаа Өвөрхангайчууд Засгийн газарт өргөн мэдүүлжээ. Энэ саналыг Засгийн газар хэлэлцээд "Ой тэмдэглэх тухай тогтоолд 50,100 зэрэг тэгш ойг тэмдэглэхийг заасан байдгийг өөрчлөлт оруулж байж засгийн газрын тогтоол гаргаж болох юм" гэсэн хариу өгсөн байна. Тиймээс энэхүү тогтоолд өөрчлөлт оруулбал, Өндөр гэгээний их...

МҮХАҮТ-ын ээлжит хурал ирэх сард болно

2014 оны 11 сарын 12      0      2049

Монголын бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн гол төлөөллийг нэгтгэдэг МҮХАҮТ ээлжит их хурлаа 12 дугаар сарын 8-ны өдөр хийхээр боллоо. Энэ их хуралд оролцох гишүүн- төлөөлөгчдийг энэ сарын 7-ноос ирэх сарын 7 хүртэл бүртгэж байна. Хуулиар 4 жил тутам хийдэг их хурлаараа танхимынхаа гол удирдлагыг сонгодог аж. Тухайлбал,  МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд, Хяналтын зөвлөл болон танхимын дарга, Гүйцэтгэх захирлыг сонгуулиар сонгож, шинэ багаа бүрдүүлдэг юм....

622 өрхийн амжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж байна

2014 оны 11 сарын 12      0      1988

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний  хөтөлбөр”-ийн хүрээнд 622 өрхийн амжиргааг дэмжих ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Н.Түвшинжаргал тэргүүнтэй “Түмний итгэл-Сумади” ТББ-ын хүсэлтийн дагуу, хөтөлбөрт хамрагдсан 33 өрхийн 30 өндөр настан, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10 кг гурил, 5кг цагаан будаа, 1л ургамлын тос, 1 кг боов,1 кг чихэр, 1 л...

Гар зургийн уралдаанд Т.Нинжбадгар Гран при шагнал авлаа

2014 оны 11 сарын 12      0      2167

Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа. Олон Улсын Эрүүл хотуудын холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ний өдрүүдэд Хонг Конг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд 3 ангиллаар гар зургийн уралдаан...

Завхан аймагт хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2014 оны 11 сарын 12      1      2003

МОНГОЛ УЛСАД: Завхан аймагт хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ  Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн “Л” 54 настай, эрэгтэй. Урьдчилсан байдлаар өвчтөнөөс авсан эхний сорьцоос хүний боом төст нян илэрсэн байгаа бөгөөд лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ  ДЭЛХИЙ ДАХИНД:  Эбола вируст халдвар, дэлхий дахинд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг...

228 ширхэг тарваганы арьс нуун далдалсан байжээ

2014 оны 11 сарын 12      0      2000

БНХАУ руу гарах гэж байсан УНК 36-06 улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Гаалийн байгууллагаас шалгахад 228 ширхэг тарваганы арьс нуун далдалсан байжээ. Тарваганы арьсыг хэд хэдээр нь боон савлаж, тээврийн хэрэгслийнхээ эд анги, шал, хана таазанд нуун далдалсан байсан бөгөөд урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэж гаальчид үзэж буй аж.  Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль...