АНУ-ын хамгийн өндөр барилгын ажилчид үхэх дөхжээ

2014 оны 11 сарын 13      0      1906

АНУ-ын хамгийн өндөр барилгын цонхыг угааж байсан хоёр залуу үхэх дөхжээ. Аврах ажиллагааг телевизээр шууд дамжуулсан юм. Татлага олс орооцолдсоны улмаас дүүжин шатны тэнцвэр алдагдсан аж. Энэ шат Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн 104 давхар барилгын 64 дүгээр давхарт гацсан байна. Гал сөнөөгчид энэ барилгын гурван давхар шилэн цонхыг зүсэж, 1,5 цагийн дараа ажилчдыг аварчээ. “Ажилчид ялимгүй даарсныг эс тооцвол гэмтэж бэртээгүй. Тэднийг хотын эмнэлэгт хүргэсэн” гэж...

Мисс Т.Батцэцэг дэлхийд чансаагаараа тэргүүлж байна

2014 оны 11 сарын 13      1      2579

Азийн топ модель, Манжуурын мисс, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа билээ. Эдгээр бүсгүйчүүдийн танилцуулга, зургийг   www.ranker.com сайтан дээр байрлуулж дэмжигчид нь саналаа өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монголын мисс Т.Батцэцэг санал авсан байдлаараа нэгдүгээрт...

Эбола вирус хүнсний салбарт хохирол учруулж байна гэв

2014 оны 11 сарын 13      0      1855

 Баруун Африкийн хэд хэдэн улсад амь насанд хүрэх аюултай “Эбола" вирус тархаж байгаагийн улмаас тус бүс нутаг хүнсний хямралын ирмэгт тулаад байна гэж НҮБ-ын мэргэжилтэн анхаарууллаа. НҮБ-ын “Хүнсний эрх” хөтөлбөрийн тусгай илтгэгч Хилал Елверийн мэдэгдсэнээр, 5000 гаруй хүний аминд хүрсэн вирусийн гаралтай энэ өвчний тархалт хөдөө аж ахуй, худалдаанд сөргөөр нөлөөлж, хил хааж, хөрөнгө оруулалт багасч, хүнсний хүртээмжтэй байдал алдагдах шалтгаан болж байна....

Азийн элсний спортын наадмыг Монголчууд тэргүүлж байна

2014 оны 11 сарын 13      0      1783

Тайландын Пукет хотноо болж байгаа Азийн элсний спортын IV наадмаас одоогоор 10 улс медаль хүртсэнээс таван алт, нэг хүрэл медаль хүртсэн Монголын баг тамирчид тэргүүлж байна. Тухайлбал, наадмын хөтөлбөрт анх удаагаа орсон самбо бөхөөр эмэгтэйчүүдийн 64 кг-д ОУХМ Т.Баттөгс, 72 кг-д Б.Сайнбуян, эрэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 82 кг-д ОУХМ Г.Түвшинжаргал нар аваргалж, жюү-жицү барилдаанаар 60 кг-д ОУХМ С.Батгал алт, 90 кг-д ОУХМ О.Болд-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ....

Энэ сарын 16-аас дулаарна гэв

2014 оны 11 сарын 13      0      1696

Энэ сарын 13-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 14-нд төв, говийн нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө...

Ирэх онд бармтлах мөнгөний бодлогыг батлав

2014 оны 11 сарын 13      0      1686

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 53 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Хуралдаанд УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар гишүүдийн зүгээс асуулт тавьсангүй. Тиймээс уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжсэн тул...

Төрийн тусгай хамгаалалтын газарт нохой зодоонч эмэгтэй хамгаалагч болов

2014 оны 11 сарын 13      0      1947

Тагнуулын Ерөнхий газрын харьяа Төрийн тусгай хамгаалалтын газарт олон улсын өндөр чансаатай тэмцээнд оролцож байсан тамирчин Э.Болормаа хамгаалалтын ажилтан болжээ. Тэрбээр Монголын анхны нохой зодоонч эмэгтэй юм. Рингийн нэр нь Есүй гэх энэ бүсгүй самбо, жүдогийн спортоор хичээллэж байгаад 2007 оноос эхлэн олон улсын нохой зодооны төрлөөр хүчээ үзэх болжээ. Тэрбээр чансаа өндөр 4 тэмцээнээс 3 удаа ялалт авсан тамирчин байв. Э. Болормаа ХЦДС-ийг хуулийн чиглэлээр төгссөн тул...

Залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болно

2014 оны 11 сарын 13      0      2067

Монгол Улсын өсөх идэр начин, бөхийн жүдо, самбо барилдааны спортын мастер Ж.Чулуун  агсны нэрэмжит 2014 оны үндэсний бөхийн барилдааны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-7-нд Дархан-Уул аймагт болно. Монгол Улсын алдар цуут аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудын залгамж халаа залуу бөхчүүдийг бэлтгэн тодруулах, үндэсний бөхийн өв уламжлал, ёс жаягийг залуу бөхчүүдэд өвлүүлэн уламжлуулах зорилготой энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг...

Ухаалаг гар утас эзнийхээ нянг тээдэг

2014 оны 11 сарын 12      0      2083

Ухаалаг гар утас эзнийхээ нянгаар дүүрэн байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Бидний "хурууны хээ"-нд байдаг нянгуудын 80-аас илүү хувь нь гар утасны дэлгэцэн дээр үлддэг бөгөөд хувийн эд зүйлс, ялангуяа, гар утсаар дамжин нян тархдаг байж магадгүй гэж "Peer J" цахим хуудаст нийтэлжээ. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа байдаг.  Бидний биед байдаг бүх төрлийн бичил организмууд гар утасны дэлгэцэн дээр мөн байдгийг эрдэмтэд...

”Эрүүл мэндийн довтолгоо” өндөрлөв

2014 оны 11 сарын 12      0      1911

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэж зарласан “Эрүүл мэндийн довтолгоо” аян амжилттай хэрэгжжээ. Уг аяны хүрээнд “Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэхийн тулд  мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. “Эрүүл мэндийн довтолгоо”-ны хэрэгжилтийн үр дүнд хийсэн хяналт үнэлгээгээр сумдын болон Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн төлөвлөсөн ажлын...