Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно

2014 оны 11 сарын 14      0      2383

Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 17-20-ны өдөр болно.  Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудаас хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм. Зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын...

УИХ ирэх оны төсвийг өнөөдөр батална

2014 оны 11 сарын 14      0      2417

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ. Ингэснээр УИХ хуулийнхаа хугацаанд буюу энэ сарын 15-нд багтааж ирэх оны төсвөө батална гэсэн үг юм. Чуулганы хуралдаанаар мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын...

Гадаад валютын дуудлага худалдаагаар 28.0 сая ам.доллар худалдав

2014 оны 11 сарын 14      0      2684

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 49.05 сая ам.доллар, 111.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1877.86 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 306.71 төгрөгийн хаалтын ханшаар 56.0 сая юань нийлүүлэв. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 90.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 4.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк  100 хувь биелүүлжээ....

Леонардо Ди Каприо сүй тавив

2014 оны 11 сарын 13      0      1884

Өчигдөрхөн 40 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо төрсөн өдрийнхөө баяр дээр найз бүсгүй Тони Гарринтэй сүй тавьснаа зарласан байна. Тэрээр “Энэ тухай хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан юм. Хонгор минь намайг уучлаарай” хэмээжээ. Тэднийг сүй тавьсан, удахгүй хуримаа хийнэ гэж хэвлэлүүдээр олон ч мэдээлэл гарсан. Гэвч хосын аль аль нь энэ талаар ам нээгээгүй байсан юм. Леонардо Ди Каприо төрсөн өдрөө Калифорни мужид байрлах...

Архангай аймагт шинэ сургууль нээлтээ хийлээ

2014 оны 11 сарын 13      0      1969

Өнгөрсөн пүрэв гаригт Архангай аймгийн Булган сумын 12 жилийн сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад оржээ. Нийт 320 хүүхдийн суудал бүхий уг барилгыг Архангайн бүтээн байгуулалтын нэгдлийн “Арсувтай Булган” группын “Гурвантамир” ХХК-ий инженер техникийн ажилтан ажилчид гэрээт хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан байна. Булган сумын сурагчид 2014-2015 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын анхны өдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны даваа гарагт будаг...

Карлделл Жонсон Үндэсний супер лигт тоглохоор ирлээ

2014 оны 11 сарын 13      0      1762

NBA буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “New Orleans Hornets” багт хүчин зүтгэж байсан мэргэжлийн тоглогч Карлделл Жонсон Монголын Үндэсний супер лигт тоглохоор хүрэлцэн ирлээ. Түүний хувьд 1983 онд АНУ-ын Нью-Орлеан хотод төрсөн. Тэрээр 2002-2006 оны хооронд Солт Лейкийн коллеж болон Алабамагийн Бирминхэмийн их сургуулийн багуудад тоглож байсан. Энэ хугацаандаа 2006 онд NCAA-н нэгдүгээр дивизионы эхний багт нэрлэгдэж байснаас гадна энэ жилдээ...

“Miss International Queen 2014” болов

2014 оны 11 сарын 13      0      1833

Тайландын Паттайя арал дээр транссексуал нарын дунд “Miss International Queen 2014” гэсэн уралдаан зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ үеэр орон орны трансжендерүүдийн цугларалт болдог гэхэд болно. Энэ жил 10 дахь удаагаа зохиогдож буй тус уралдаанд 18 орны 22 трансжендер оролцож, дэлхийн хамгийн сайхан трансжендер болох эрхийн төлөө өрсөлджээ.

Дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг цомхтгох санал гаргажээ

2014 оны 11 сарын 13      1      1803

УИХ-аас төсвийн урсгал зардлыг бууруулах зорилгоор УИХ-ын байнгын хороо болон бүх шатны төсөвт байгууллагуудын дэд дарга,  орлогч, зөвлөхүүдийг цомхтгох санал гаргажээ. Үүнд: Аймаг, дүүргийн засаг дарга нар нэг орлогчтой, нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой болох, төрийн захиргааны албан тушаалтнууд зөвлөх, орлогчгүй болох тухай тусгасан байна. Энэ мэтээр бүх шатны төсөвт байгууллагын дэд дарга, зөвлөхүүд, бүх шатны ИТХ-ын Ажлын албаны орон тоо болон орлогчдын тоо хэрээс...

”Чингис хааны одон”-оор Х.Намсрайг шагнана

2014 оны 11 сарын 13      0      1756

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан”-ы одонгоор физикч Х.Намсрайг шагнахаар болжээ.  Уг шагналын эзнийг 10 хоногийн өмнө олон нийтэд зарладаг журмын дагуу өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийнхэнд  хандаж энэ талаар мэдээлэв. Шагналыг Монгол бахархалын өдрөөр буюу энэ сарын 23-ны билэгт сайн өдөр Төрийн ордонд морин цагт гардуулах бөгөөд үйл явдлыг орон даяар шууд дамжуулан үзүүлэх гэнэ. Х.Намсрай нь 1943 онд төрсөн....

”Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр” өнөөдөр тохиож байна

2014 оны 11 сарын 13      1      1619

Намрын адаг сарын билгийн тооллын 22 буюу  "Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр" өнөөдөр тохиож байна. Эл өдрийг бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлалтай бөгөөд сүм хийдэд өглөөний 7.00 -17.00 цаг хүртэл  Бурхан багшийн чого хурж байна.