Баруун-Уртад 200 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орлоо

2014 оны 11 сарын 15      0      2509

Улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Баруун-Уртад 200 хүүхдийн дотуур байрны барилгыг “МОН-МАРС” холдинг компани богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү дотуур байр  нь хоёр корпустай бөгөөд  А корпус нь 4 ортой 50 өрөөтэй, Б корпус нь гал тогоо, интернэт, номын сан, соёл мэдээллийн төв зэрэг үйлчилгээний газартай юм байна. Давхар бүртээ  халуун усны газар, 00-ийн болон угаалга, индүүдлэгийн өрөөтэй,...

Хунгийн сүрэг буцлаа

2014 оны 11 сарын 15      3      2392

Жил бүрийн намар Дарьгангын нуур усанд чуулдаг хунгийн сүрэг  энэ өвлийн анхны цасны дараахан дулаан орноо зорин буцаж  эхэлжээ. Дарьгангын Ганга, Дуут, Холбоо, Уянгын цагаан нууранд  энэ намар жил жилийнхээс илүү олон хун шувуу цугларч чуулсаныг нутгийнхан бахархан ярьж байлаа. Дарьганга нутагт нэлээд ахиухан цас орж, нуурын ус захаасаа зайрмагтан хөлдөж эхэлсэн байна. Цас, мөсөн дээр бууж нисэн ганганалдаж байсан хунгийн сүргийн түрүүч  Молцог элсний...

Хятадад намын авилгачдыг шалгажээ

2014 оны 11 сарын 15      0      2202

Авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Хятадын “Beidaihe Water Supply Corporation” компанийн тэргүүн асан Ма Чаоцюний гэрээс мөрдөн байцаагчид 37 кг алт, 62 байшин эзэмших баримт бичиг болон 120 сая юань буюу 19,6 сая доллар бэлнээр илрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. “Ма Чаоцюнь авлига авсан, нийгмийн хөрөнгийг шамшигдуулж, хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгагдсан” гэж Хятадын Коммунист намын Сахилга батыг шалгах төв хорооны илтгэлд...

Барак Обама Мьянмар улсын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Читэй уулзлаа

2014 оны 11 сарын 15      0      2253

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мьянмар улсын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Читэй Янгон хот дахь түүний гэрт уулзжээ. Би-Би-Си агентлагийн сурвалжлагчийн хэлснээр, Мьянмар дахь улс төрийн шинэчлэлийг АНУ дэмжиж байгаагийн улмаас тэдний хоорондын харилцаа хүндэрсэн байна. Мьянмарт авсан хоригийг АНУ арай эрт цуцалсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг нь хориглосон Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгохын төлөө Ан Сан Сү Чи тэмцэж...

“Их-20 “-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ

2014 оны 11 сарын 15      0      2194

Дэлхийн дахинд тулгамдсан асуудлууд, тухайлбал еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт суларч байгаа, Ойрхи Дорнодын тогтворгүй байдлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээр аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын удирдагч нар уулзаж байна. “Их-20 “ бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Австралийн Брисбен хотод эхэллээ. Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй олон улсын удирдагч нар...

“ Уламжлалт эм, эмийн ургамал компани”-ыг татан буулгав

2014 оны 11 сарын 15      0      2209

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 14-нд болж “ Уламжлалт эм, эмийн ургамал компани” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар (НӨШ)-ыг татан буулгажээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. “Уламжлалт эм эмийн ургамал компани” НӨҮГ нь анх 1974 онд байгуулагдаж байсан бөгөөд 2014 оны байдлаар 2 үндсэн, 12 гэрээт ажилтантайгаар монгол эмийн ургамлын үйлдвэрлэл явуулж...

Цахим хэлбэрээр мах арилжих анхны туршилтыг Баянхонгорт хийв

2014 оны 11 сарын 15      0      2147

Хөдөө аж ахуйн бирж 285 дахь удаагийн арилжаагаар мах бэлтгэлийн зориулалтын мал арилжих анхны туршилтын арилжааг Баянхонгор аймагт цахим хэлбэрээр зохион байгуулжээ. ХААБ энэ онд багтаан брокерын компани бүхий 16 аймгаас харилцагчийн захиалгын бүртгэл хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ удаагийн арилжаа нь малыг амьдын жингийн 1 кг тутамд үнэ өгөх замаар арилжсан юм. Малчид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААБ-ийн арилжааны зуучлагч "Хонгорын таван...

АНУ-ын хүний эрхийн тухай хуулийн мэргэжилтэн айлчлал хийв

2014 оны 11 сарын 15      0      2152

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон АНУ-ын элчин сайдын урилгаар АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн мэргэжилтэн ноён Водач энэ сарын 12-14-нд Монгол улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ноён Водач "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" боловсруулах ажлын хэсгийн гишүүд, хуулийн зөвлөхүүдтэй уулзаж холбогдох хуульд зөвлөмж, санал өгч өөрийн орны хуулийн онцлог, танилцуулгыг хийж  харилцан санал...

“Ажилтай орлоготой эмэгтэйчүүдийг дэмжих” төсөл хөтөлбөр хэрэгжинэ

2014 оны 11 сарын 14      0      2649

Энэ онд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгаас 2 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл тус 2 хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар байгаа талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээлэл өглөө. Ер нь тус хэлтэс орон нутгаас хэрэгжүүлж буй дээрх төслөөс гадна улсын хэмжээний 8 үндсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Орон нутгаас “40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2011 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсээр байна. Харин...

Нэг тонн орчим төмс, хүнсний ногоо хураалаа

2014 оны 11 сарын 14      0      2317

Оны эхний 10 сарын байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд нэг тонн орчим төмс, хүнсний ногоо, 4.0 мянган тн үр тариа, 200 кг тэжээлийн ургамал,1.3 мянган тн техникийн ургамал хураасан нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн гүйцэтгэлтэй байна. 12.9 мянган тн байгалийн хадлан,0.2 мянган тн гар тэжээл, 1.3 мянган тн хужир шүүг бэлтгэж авчээ