ШУА-ийн Ерөнхийлөгч Унгар улсад ажлын айлчлал хийв

2014 оны 11 сарын 18      0      1915

Унгар Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б. Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Унгар Улсад ажлын айлчлал хийлээ.  Ажлын айлчлалын хүрээнд тус хоёр улсын ШУА-ын хооронд шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Гэрээг шинэчлэх, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд 2015-2017 онд хамтран ажиллах тухай Протокол байгуулах асуудлаар ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Унгарын ШУА-ийн Ерөнхийлөгч нар...

Шуурхай бүлгийн албан хаагчдын хээрийн сургалт болов

2014 оны 11 сарын 18      0      1752

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас Харуул хамгаалалтын хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Тусгай бүлэг, хотын бүсийн хорих ангиудын Шуурхай бүлгийн албан хаагчдын хээрийн гаралт, нэгдсэн сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Хорих 405 дугаар ангид зохион байгуулсан аж. Шуурхай бүлгийн албан хаагчдын тусгай тактикийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тус сургалтад ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын шуурхай бүлгийн нийт 98 албан хаагч оролцжээ. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын...

Өрхийн эмнэлгүүдэд төхөөрөмж өгнө

2014 оны 11 сарын 18      0      1645

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран “Руй” эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд маргааш 10:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурах юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 140 өрхийн эмнэлгүүдэд анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат, дагалдах хэрэгслийг нийлүүлэх аж. Ингэснээр шээсний шинжилгээний 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцлах цахим системтэй болох юм байна.

150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оржээ

2014 оны 11 сарын 18      1      1793

Өвөрхангай  аймгийн Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийжээ. Тус цэцэрлэгийг орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Ингэснээр Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд шинэ цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон байна.

Маргааш өвөр монгол иргэдтэй уулзана

2014 оны 11 сарын 18      1      1786

Сүүлийн үед Өвөрмонгол иргэдийг хууль бусаар албадан гаргасан гэх мэдээлэл нэлээдгүй гарах болсон. Мөн энэ талаар хэвлэлийн хурал хүртэл хийж байсан юм. Тэгвэл маргааш  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэдтэй  маргааш уулзахаар болжээ. Энэхүү уулзалт  Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоотод болох юм байна.

“Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн” болно

2014 оны 11 сарын 18      0      1897

Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлөөс жил бүр зохиогддог “Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн” ирэх арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болох аж. Монгол Улсын Ерөнхий консул, Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус үзэсгэлэнгийн "Гадаадын зах зээл" бүсэд монголын бизнес эрхлэгчдэд зориулсан талбай тусгайлан гаргаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах...

Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналын эзэн тодорно

2014 оны 11 сарын 18      0      2060

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.  Уг шагналыг жил бүр нэг хүнд эсвэл судлаачдын нэг багт олгох ба шагнал нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалдана. Шагналыг жил бүр...

Хангайн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийв

2014 оны 11 сарын 18      0      1936

Орхон аймагт Хангайн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн дунд хугацааны хяналт-шинжилгээ, үнэлгээний уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.  Уулзалт зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан нар оролцож, үг хэлэв.  Зөвлөгөөнийг...

“Ойрад” театрын дарга огцров

2014 оны 11 сарын 18      0      1747

Увс аймгийн “Ойрад” театрын дарга, хөгжмийн зохиолч Д.Бямбажав үүрэгт ажлаасаа өнөөдөр чөлөөлөгдлөө. Тэрбээр бор дарс хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр ийнхүү албан ажлаасаа мултарч байгаа аж. Түүний үүрэг гүйцэтгэгчээр “Ойрад” театрын уран бүтээлч Ц.Амраа томилогдсон байна. “Ойрад” театрын захирлаар ажиллах хугацаандаа “Ээрэн хүрээ” жүжгийг дэлгэн тавьж хот, хөдөөгийн үзэгчдэд болон хилийн чанад дахь элэг нэгт ахан дүүсдээ хүртэл...

Ноосны урамшуулалд хамрагдах хүмүүсийн 80 орчим хувь нь орхигдож магадгүй

2014 оны 11 сарын 18      0      1625

Ховд аймгийн Түүхий эд бизнес эрхлэгчдийн тэргүүн, “Буянт ноос” ХХК захирал Ж.Батсайхан малчид ноосны урамшууллаас ямар шалтгаанаар  орхигдоод байгааг тодрууллаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 780-аад өрх ноосны урамшуулалд хамрагдаж тэрбум зургаан зуун дал гаруй төгрөгийн урамшуулал авсан. Энэ онд мөн адил урамшуулалд хамрагдах боломж бий. Гэхдээ Засгийн газрын 2013 оны 394-дүгээр тогтоолоор “Хоршоодын гишүүнээр урамшуулал олгоно” гэсний...