2015 онд 57 тэрбум төгрөг хэмнэнэ

2014 оны 11 сарын 20      0      2561

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, дүүргийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нар болон ТББ, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд  нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал...

Алтан-Өлгийн оршуулгын газрыг сайжруулна

2014 оны 11 сарын 20      0      2270

Нийслэлийн Засаг дарга “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай” А/971 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийн тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэхийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд, тохижилтын ажлын зураг төсөлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр...

”Бээжин +20” бага хурал болж байна

2014 оны 11 сарын 20      0      2095

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн "Бээжин +20" бага хуралд оролцож байна.   Тус хурлаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хэлбэрийн хүчирхийллийг таслан зогсоох, Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн...

Багануурыг нийслэлийн хамгийн өрсөлдөх чадвартай хот болно гэв

2014 оны 11 сарын 20      0      2468

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Улаанбаатар хотоос 135 км-ын зайд орших Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох тухай асуудлыг  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт тусгасан байдаг. Багануур дүүргийг бие даасан хот болгохын тулд эхлээд Нийслэлийн ЗДТГ-аас...

Төсвийг хэмнэх үүднээс цалинг бууруулна

2014 оны 11 сарын 20      0      2001

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалин, холбох зардлыг нийслэлийн төсвийн төсөлд бууруулж тооцохоор болжээ. Тодруулбал, өчигдөр Нийслэлийн ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг болсон бөгөөд үүгээр улсын нэгдсэн төсвийн үзэл баримтлалтай уялдуулан нийслэлийн харьяаны төрийн албан хаагч болох 186 ажилтны цалинг ийнхүү бууруулах талаар танилцуулсан юм. Ирэх оны улсын нэгдсэн төсөвт хэмнэлт гаргаж ирэх жил төрийн албан хаагчийн тоог...

Шамиль Эрдоганаас сэргээш илэрчээ

2014 оны 11 сарын 20      0      1817

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-ий 97 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Туркийн бөх Шамиль Эрдоганаас сэргээш илэрсэн учир түүний барилдах эрхийг хоёр жилээр хасчээ. Казахстан улсын Алматы хотын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд есдүгээр сарын 9-нд авсан допингийн шинжилгээгээр хориотой стероид “stanozolol” хэмээх бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Тиймээс ДАШТ-ий хүрэл медалийг кубын бөх Хавьер Кортинд шилжүүлэн олгохоор...

АНУ-д цочир хүйтэрсний улмаас 4500 гаруй авто осол бүртгэгджээ

2014 оны 11 сарын 20      0      1803

АНУ-ын 50 мужид их хэмжээний цас унасны улмаас огцом хүйтэрсэн тухай “BBC” агентлаг онцлон мэдээлжээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр, Нью Йорк, Нью Жерсид цасан шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам талбай цас, мөсөнд хучигдсан учир авто осол ихээр бүртгэгдэх болжээ. Америк даяар хүйтний улмаас 115 хүн эмнэлэгт хандсан байна. Мөн 48 цагийн дотор 4500 гаруй авто ослын дуудлага бүртгэгдсэн гэж Цагдаагийн газраас мэдээлэв. Нью Жерси мужийн...

“Miss international Queen” -д трансжендер Солонго наймдугаар байрт шалгарчээ

2014 оны 11 сарын 19      0      2241

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" арав дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөв. Энэхүү тэмцээнд 50-аад орны 2000 гаруй трансжендер охид оролцсон. Нийт оролцогчдоос шилдэг 30 трансжендер шилдэгт үлдэн эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл Манай улсаас оролцсон Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж, 8 дугаар байрт шалгарчээ.  

Victoria’s Secret шоун дээр тоглох хөгжимчид, дуучдын нэрс тодорлоо

2014 оны 11 сарын 19      0      2703

Энэ жилийн Victoria’s Secret шоун дээр тоглох хөгжимчид, дуучдын нэр тодорхой болжээ. Энэ удаа сахиусан тэнгэрүүд тайзан дээр Тэйлор Свифт, Ариана Гранде, Эд Ширан зэрэг дуучид, хамтлагуудын хөгжмийн аянд алхах болно. Свифт бүсгүй өнгөрсөн жил уг шоуд оролцож ая дуугаа өргөсөн билээ. Түүний цоглог хөгжмийн аянд загвар өмсөгч бүсгүйчүүд тайзан дээр бүжиж байсан юм. Өдгөө үзүүлбэрт бэлтгэх ажил ид дундаа явж байгаа аж. Энэ жил Лондон хотод болох шоуны тайзан дээр Бехати...

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 11 сарын 19      0      2030

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаа р Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төсөлд олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар, мөн олон нийтийн...