Аймаг, дүүрэг, сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд тэмдэглэхээр боллоо

2016 оны 03 сарын 01      0      723

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэ оны 7 дугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч...

Тавантолгойн цахилгаан станцад Японы ”Marubeni” корпораци хөрөнгө оруулна

2016 оны 03 сарын 01      8      679

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн.  Тавантолгой цахилгаан станц төслийн техникийн зөвлөхөөр Австралийн "WorleyParsons", Санхүүгийн зөвлөхөөр Японы "Sumitomo Mitsui Banking Corporation" , Хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Shearman & Sterling" , Байгаль...

Улаанбаатарт өтгөн манан буусны улмаас нислэг саатаад байна

2016 оны 03 сарын 01      0      947

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод өтгөн манан буусны улмаас Бишкек Улаанбаатар чиглэлийн онгоц Чингис хаан нисэх онгоцны буудалд буух гэж таван удаа тойрог нислэг үйлдсэн байна. Мөн Улаанбаатар-Хонгконг, Улаанбаатар-Ханбумбат, Улаанбаатар-Өлгий чиглэлийн өглөөний нислэгүүд түр саатаад байна.

Өнөөдөр ”ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”

2016 оны 03 сарын 01      0      1788

1921 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 1-нд Монголын улс төрийн анхны бүлэг болох МАХН-ыг байгуулж байсан билээ. Өдгөө энэ өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэг болсон. Өнгөрсөн жилүүдэд МАН, МАХН хоёр эл өдрийг булаалцалдан тэмдэглэдэг байсан бол энэ жил хамтдаа тэмдэглэхээр болсноо мэдэгдээд буй. Тодруулбал Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг Монгол Ардын хувьсгалт намаас Монгол Ардын намтай хамтран тэмдэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж,...

Цасан шуурга шуурна

2016 оны 02 сарын 29      0      3297

Гуравдугаар сарын 2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа. Ирэх сарын 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн...

“Атганд үлдсэн эрдэнэ” кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ

2016 оны 02 сарын 29      0      941

"Хувьсал” продакшны дөрөв дэх уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” кино гуравдугаар сарын 5-нд "Хүннү молл" кинотеатрт нээлтээ хийх гэж байна. Монгол ёс заншил, аж ахуйг харуулж, нийгэмд тулгамдаад буй асуудлыг хөндөн олонд харуулах зорилготой уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар МУГЖ У. Уранчимэг ажилласан бол гол дүрүүдэд  МУАЖ П.Цэрэндагва,  СТА жүжигчин А. Ганчимэг, СТА жүжичин Д. Ганцэцэг, УДЭТ жүжигчин Б. Шинэбаяр нар тоглосон юм. Кино...

Туркэд тэтгэлэгээр суралцах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэллээ

2016 оны 02 сарын 29      6      3088

Бүгд найрамдах Турк улсын Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2016 онд тус улсад тэтгэлэгээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусыг бүртгэж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. Хэрхэн бүртгүүлэх вэ? Цахим бүртгэл энэ сарын 29-нөөс буюу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 31 хүртэл үргэлжилнэ. Тус улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй иргэд зөвхөн цахимаар хүсэлтээ илэрхийлэх бөгөөд шуудангаар илгээсэн захидлыг хүлээн...

”Оскар”-ын эзэн Леонардо Ди Каприо гэж хэн бэ

2016 оны 02 сарын 29      0      1435

2016 оны Оскарын шагналын хамгийн дуулиант өрсөлдөөн "Шилдэг гол дүр"-ийн шагналын төрөл дээр явагдсан билээ. Тэр дуулианы эзнээр жүжигчин Леонардо ДиКаприо тодорлоо. 20 гаруй жилийн жүжигчний карьерынхаа туршид гол төлөв том төслүүд дээр ажиллаж яруу найрагчаас эхлээд зальжин луйварчин, романтик залуугийн зэрэг олон дүрд чадмаг тоглосон ч тэрбээр өдий хүртэл Оскарын шагнал авч байгаагүй бөгөөд энэ жил өнөөх “гайхал” оскарыг авч чадлаа. Ингээд түүний тухай...

Сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ олголоо

2016 оны 02 сарын 29      0      511

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбоо нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг байна. 2016 оны хоёрдугаар сарын 28-29-нд болсон найм дахь удаагийн олимпиадыг Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа. Өмнөх олимпиадуудад 1500 орчим сурагч хамрагдаж байсан бол энэ жилийн арга хэмжээнд 2000 орчим сурагч оролцсон олимпиадын цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг илэрхийлж байгаа...

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2016 оны 02 сарын 29      1      508

Барилга, Хот Байгуулалтын Яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-заасны дагуу түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпораци батлахаар ажиллаж байна. ТОСК нь тус нарийвчлагдсан журмыг батлагдмагц цаг алдалгүй олон нийтэд www.tosk.gov.mn сайтаар дамжуулан  мэдээллэх болно.    Энэхүү журам батлагдсаны дараа бүртгэл эхлүүлэх хугацааг жич зарлах...