”Монгол бахархал”-ын өдөрт зориулсан шагайн харваа тэмцээний нээлт болов

2014 оны 11 сарын 20      0      2579

Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойд зориулсан “Монгол бахархлын өдөр”-ийн шагайн харвааны тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Тэмцээнд 21 аймгийн 77 багийн 800 орчим харваачид өрсөлдөж байна. Тэмцээний урьдчилсан харваа өнөөдөр явагдаж маргааш медалийн төлөө өрсөлдөх аж.Хамгийн ахмад харваач нь Дундговь аймгийн харьяат 90 настай Д.Санжаагэндэнг тэмцээнд оролцож байгаа юм байна.

“Ажлын байр Амьдралын баталгаа” өдөрлөг зохион байгуулав

2014 оны 11 сарын 20      0      2547

Өнөөдөр “Алтан боломж” хувийн хөдөлмөрийн бирж, Хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Ажлын байр Амьдралын баталгаа” гэсэн сэдвээр ажил хайгч иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт “Таван богд фүүдс” ХХК “Дашваанжил” ХХК, “Говь”ХК,  “Скай трейдинг” ХХК “Альфа моторс” ХХК, “Баясах трейд” ХХК “Актив хийц” ХХК, “Кашмер холдинг” ХХК,...

Ипотекийн зээлээр 690 хүн орон сууцтай болов

2014 оны 11 сарын 20      0      2522

Сүхбаатар аймагт энэ сарын нэгний байдлаар 690 зээлдэгч 18,0 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон  байна.  Үүнээс 329 зээлдэгчийн 6,5 тэрбум  төгрөгийн зээлийг  арилжааны банкны салбарууд өөрийн эх үүсвэрээр, 255 зээлдэгчийн 9,7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр олгожээ. Мөн 106 зээлдэгчийн өмнө нь авсан өндөр хүүтэй зээлийг 8 хувийн хүүтэй зээлэнд хамруулсан байна.  Ипотекийн зээлэнд хамрагдсан нийт...

“Статистик-Хөгжилд хөтлөгч хүч” хаалтын өдөрлөгөө хийв

2014 оны 11 сарын 20      0      2691

Дархан-Уул аймагт Үндэсний Статистикийн Хорооны өдрүүд гурван хоног үргэлжилж өндөрлөв. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон “Статистик-Хөгжилд хөтлөгч хүч” хаалтын өдөрлөгт тус аймгийн бүртгэл мэдээллийн 80 гаруй ажиллагсад оролцлоо. Уг өдөрлөгийг ҮСХ-ны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, тус хорооны Хүн ам, нийгмийн судлагааны газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн албаны дарга Э.Эрдэнэсан, МБТГ-ын статистикч Ц.Эрдэнэмөнх нараас бүрдсэн ажлын баг тус аймгийн...

Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 300 сая давна

2014 оны 11 сарын 20      0      2311

Энэ оны 12 дугаар сар гэхэд Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 300 сая давж, өнгөрсөн оны мөн үед бүртгэлтэй байсан хэрэглэгчдийн тооноос 32 хувиар нэмэгдэхийг судалгаа харууллаа.  “Энэтхэгт интернэт-2014” судалгааг Энэтхэг болон олон улсын Интернэт, гар утасны холбоод хамтран нийтэлжээ. Энэтхэгийн интернэт хэрэглэгчдийн тоо 10 жилийн дотор 10-аас 100 сая, гурван жилд 100-гаас 200 сая болж нэмэгдэж байжээ. Гэхдээ тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо 200-гаас...

Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа суларчээ

2014 оны 11 сарын 20      0      2607

Хятадын зарим үйлдвэр, цехийн үйл ажиллагаа энэ сард сүүлийн зургаан сард байгаагүйгээр суларсныг шинэ судалгаа харууллаа. Уг судалгаанаас үзвэл, Хятадын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гарц 11 дүгээр сард сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрчээ. Хятадын үйлдвэрлэлийн салбар нь  дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш чухал эдийн засгийнх нь нэг гол хөдөлгүүр билээ. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш эдийн засаг нь хамгийн бага хурдаар өсч байна гэсэн мэдээлэл 10 дугаар...

Японд очсон гадаад хүмүүсийн тоо 11 сая давжээ

2014 оны 11 сарын 20      0      2689

Иенийн ханш суларч, Зүүн Хойд Азийн улсуудын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх болсны ачаар энэ он гарснаас хойш Японд очсон гадаад хүмүүсийн тоо 11 сая давжээ. Японы Үндэсний аялал, жуулчлалын байгууллагын албаны хүмүүсийн хэлснээр, Японд өнгөрсөн сард очсон хүмүүсийн тоо 1,27 сая давсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 орчим хувиар өндөр үзүүлэлт юм. Жуулчдын тоо ингэж нэмэгдсэн нь тэдэнд зориулан дэлгүүрүүд татваргүй олон эд зүйлс худалдах болсонтой холбоотой аж....

БСШУЯ-ын веб сайтаар дамжуулж хүүхдүүдэд хичээл заана

2014 оны 11 сарын 20      0      2636

ШУЯ-наас хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг  бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.   Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд  танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон  ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахим  лаборатори бий болж байгаа гэсэн үг юм. Багш,...

Хүүхдийн шампунийг өөрөөр хэрхэн ашигладаг вэ?

2014 оны 11 сарын 20      0      2750

Хүүхдийн шампуниар нярай болон нялх хүүхдийг угаахаас гадна олон өөр зүйлд хэрэглэж болдог байна. Учир нь хүүхдийн шампунь бол хамгийн зөөлөн, хоргүй байгалийн гаралтай саван юм.  Тэгвэл өөр юу юунд хэрэглэж болохыг танд хүргэе. 1.  Жинхэнэ зөөлөн нүүрний скраб буюу гужуулагчийг та хүүхдийн шампунь ашиглан хийж болно. Хүүхдийн шампунийг бага зэрэг хүнсний содтой холин нүүрээ зөөлөн үрж угааснаар гуужсан арьс унаж, зөөлөн толигор болно. Нүд болон арьсанд тань...

Бичгийн хэвээр шинжиж болно

2014 оны 11 сарын 20      0      2446

Хүний бичгийн хэвээр уг хүнийг тодорхойлж болно. Тиймээс найз нөхөд дотны хүмүүсээ бичгийн хэвээр нь шинжиж мэдэж болно шүү. Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачилгатай, бүтээлч, бие даасан бардам зантай хүний шинж. Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай хүний шинж. Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зоримог, элгэмсүү бас хэнэггүй...