Францад сурч байсан Хойд Солонгосын дөрвөн оюутан сураггүй болжээ

2014 оны 11 сарын 24      0      2099

Энэ сарын 14-ний өдөр Франц улсын Барилгын инженерийн дээд сургуульд сурч байсан Хойд Солонгосын оюутан Ханыг улсынх нь тусгай албаны ажилтнууд барин, Хойд Солонгос руу албадан буцаахыг оролджээ. Оюутны дотуур байраасаа саатуулагдаж, онгоцны буудал дээр очсон Хан тэднээс зугтаж чадсан бөгөөд түүнийг олж буцааж өгөхийг Хойд Солонгос Франц улсаас шаардаж байгаа аж. Оюутан Ханын аав 2013 онд цаазаар авахуулж, гэр бүлийнхэн нь улс төрийн шоронд хоригдож байгаа тул тэрээр өөрөө ч ийм...

Бригадын генерал Д.Энхбаатарын мэдэгдэл

2014 оны 11 сарын 24      2      3028

Энэ сарын 21-ний өдрийн дугаартаа “Монголын мэдээ” сонин болон Оллоо.мн сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан бригадын генерал Д.Энхбаатар мэдэгдэл гаргасан байна. Тэрээр мэдэгдэлдээ “Энэхүү нийтлэлд намайг өөрийн биеэр цэргийн анги дээр очиж, байлдааны нисэх онгоцуудыг хайрцаглан ачуулсан, жижиглэн задалсан онгоцоо тас нууж орхисон нь илрэв,...

Я.Содбаатар Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгааг тодотголоо

2014 оны 11 сарын 24      1      1980

Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа талаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Тэрээр хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, Ерөнхий сайдыг илүү хариуцлагатай болгон гүйцэтгэх эрх мэдлийг төвлөрүүлэн хүчирхэгжүүлэх, хот суурин газрын эрх зүйн орчныг ойлгомжтой, тодорхой болгох талаарх асуудлыг хөндөв. Мөн засаг захиргааны томоохон шинэчлэл хийх, сум,...

“Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын алдарт Их театрын тайзнаа болов

2014 оны 11 сарын 24      0      2204

Монголын дуурийн шилдэг дуучдын “Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын алдарт Их театрын тайзнаа болов. Концертын өмнө болсон хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны орлогч сайд М.Түмэнжаргал, ОХУ-ын Соёлын яамны орлогч сайд Е.Миловзорова, Монгол Улсын Дуурь Бүжгийн Улсын Эрдмийн Театрын Ерөнхий захирал Ч.Мөнхзул болон дуучид оролцон сэтгүүлчид болон судлаачдын сонирхсон асуултад хариулав.   Концертын нээлт дээр Монгол Улсын...

”Шүүхийн шинэтгэл 2014 онд” сэдэвт хурал болж байна

2014 оны 11 сарын 24      0      1832

"Шүүхийн шинэтгэл 2014 онд" сэдэвт хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, 2014 онд шүүхийн шинэтгэлтэй холбоотой хийсэн онцлог ажлуудаа танилцуулж буй юм.

Чацарганы аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна

2014 оны 11 сарын 24      0      2404

Монгол Улсад чацарганы аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Увс аймгийн чацаргана тариалагчид энэ сарын 29-нд баяраа тэмдэглэх гэж байна. 2005 онд Увсын, 2007 онд баруун бүсийн, 2010 онд үндэсний Чацаргана хөтөлбөрүүд батлагдснаар чацарганы аж ахуй эрхлэгчид олширсон түүхтэй. Өдгөө Увс аймагт айл өрх бүр чацаргана тариалдаг гэвэл худлаа болохгүй. Гэхдээ түүнийг аж ахуйн хэмжээнд эрхэлж чадаж байгаа нь цөөхөн байна. 2007 онд Увс аймагт...

Хүн ам, хөгжлийн талаарх олон улсын сайд нарын түвшний хурал болно

2014 оны 11 сарын 24      0      1765

Хүн ам, хөгжлийн талаарх олон улсын сайд нарын түвшний 11 дэх удаагийн бага хурлыг 2014 оны 11 дүгээр сарын 25-26-нд нийслэл Шинэ-Дели хотдоо Энэтхэг зохион байгуулна.  “Хүн ам, хөгжлийн талаарх бага хурал/Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хүн амын хөгжилд хөрөнгө оруулах Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа” сэдвийн дор энэ бага хурал болох аж. Энэ бага хурлыг Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн нийгмийн халамжийн яам Хүн ам, хөгжлийн түншүүдтэй  /ХАХТ/ хамтран...

Хятадын Сычуань мужид газар хөдөлжээ

2014 оны 11 сарын 24      0      1568

Хятадын Сычуань мужийн түвд үндэстний өөртөө засах Кандэн аймгийн нутагт өчигдөр 6:3 баллын хүчтэй газар хөдөллөө. Гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 54 хүн шархадсаны дотор хүнд өвчтөн 11, хөнгөн гэмтэлтэй 43 хүн байна. Түүнчлэн 79500 гаруй хүн гамшигт өртөн, 25 мянга гаруй байшин эвдэрч нуржээ. Газар хөдлөлтийн голомтоос  6200 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд бэртэж шархдагсдыг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна.

”Иргэдэд үйлчлэх төв”-д хандах иргэд ихэсчээ

2014 оны 11 сарын 24      0      1575

 Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын "Иргэдэд үйлчлэх төв"-д гэр хорооллын оршин суугчдад түлшний модны гоожингийн бичилт эхэлж урт дараалал үүсчээ. Тус аймгийн хувьд энэ жилийн хувьд ойгоос түлээ бэлтгэх тогтоосон хуулийн хугацаа үндсэндээ дуусч байгаа ч энэ удаа ойролцоогоор 300 м/куб гоожин бэлтгэх зөвшөөрлийг иргэдэд олгох юм. Гоожин авахыг хүсч байгаа гэр хорооллын иргэдийн нэрсийг харъяа багаар нь дамжуулж авсан байна. Ойгоос түлээ бэлтгэх хүсэлт гаргасан...

Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачлал” сэдэвт сургалт боллоо

2014 оны 11 сарын 24      0      2688

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Шарын голын уурхай буюу Шарын гол ХК, “Аюулгүйн-Ишлэл” ТББ-уудын хамтарсан “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачлал” сэдэвт сургалт эхлэв. Сургалтад “Шарын гол” ХК-ийн “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ” хийсэн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч эзэд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн болон...