Жолооч хяналтаа алдсанаас болж автобус голд унажээ

2014 оны 11 сарын 25      0      1757

Непалд зорчих тээврийн автобус осолдсоноос болж 50 орчим хүний амь үрэгджээ. Осол Непалын уулархаг Жаяркоте бүс нутагт бүр өнгөрсөн пүрэв гарагт болсон аж. Жолооч хяналтаа алдсанаас болж автобус Бери голд унажээ. 10 зорчигч амьд гарч чадсан байна. Тухайн үед 24 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан ч ням гарагт автобусыг эрэг дээр гаргасны дараа нэмж олон хүн амиа алдсан нь тодорхой болсон юм. Непалийн газар нутгийн ихэнх хэсгийг Гималайн уул нурууд эзэлдэг бөгөөд Азийн хамгийн...

Гэр хорооллын оршин суугчдын 50 хувь нь 2000 оноос хойш нүүж ирсэн гэв

2014 оны 11 сарын 25      0      2027

Бэлчээрээ алдсан малчин амьжиргаанаасаа салж, ажлын байр хайж бүхэл бүтэн багаараа нүүсэн тохиолдол өнгөрсөн хавар гарчээ. Увс аймгийн Бөхмөрөн суманд зэргэлдээ Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын 7-р багийн иргэд тэр чигээрээ суурьшихаар ирсэн нь “Дотоодын  дүрвэгсэд” ихсэж байгааг харуулж байна гэж “Байгаль эх” ТББ-ын тэргүүн Н.Наранцэцэг ярьж байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар гэр хорооллын оршин суугчдын 50 хувь нь 2000 оноос хойш нүүж...

Зориулалтын гүүр, гарцаар зорчихыг анхаарууллаа

2014 оны 11 сарын 25      0      1793

Гол гатлахдаа зориулалтын гарцаар зорчихыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Энэ жил гол, нуур цөөрөмд живж амь насаа алдсан 99 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд л гэхэд Дорнод аймагт  хоёр иргэн нуурын усанд живсэн гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн. Усны осол зөвхөн зуны улиралд гардаггүй. Голын ус зайрмагтсан байхад иргэд дээгүүр нь явсанаас цөмөрч амь насаараа хохирдог. Тиймээс гол гатлахдаа зориулалтын гүүр, гарцаар...

Тахарын албаны даргаар М.Ичинноров томилогджээ

2014 оны 11 сарын 25      0      1768

Хүний эрхийн хуульч гэгддэг М.Ичинноров Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар томилогдож тангараг өргөсөн байна. Иргэний хөдөлгөөнд нэгдэж, Иргэний хөдөлгөөний намд элсэж байсан тэрээр гэнэт МАН-д орж, Зүүний хүчний холбоонд элсэж багагүй шуугиан тарьсан удаатай. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлагдах үед намаасаа гарлаа хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдсэн. Тэрээр энэ удаа төрийн албан хаагч болсон байна.

“Сондор” фильмийн залуус олон улсын спортын кино наадамд өрсөлдөнө

2014 оны 11 сарын 25      0      2002

“Сондор” фильмийн залуус "Дасгалжуулагч" шинэ уран бүтээлийн зургандаа гарлаа. Тус бүтээл нь ирэх сард Туркт болох олон улсын спортын кино наадамд өрсөлдөх юм. Гурван жилд нэг удаа болдог спортын кино наадамд энэ жил 200 гаруй орны бүтээлчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. “Дасгалжуулагч” кинонод олимпийн наадамд шавиа оруулахаар бэлдэж буй дасгалжуулагчийн талаар гардаг байна.

Эвслийн удирдах зөвлөлийнхөн Засгийн асуудлаар хуралдана

2014 оны 11 сарын 25      0      1669

МАХН болон МҮАН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хурал өнөөдөр болно. Тодруулбал, Засгийн асуудлаар нэгдсэн байр суурьтай байх ёстой гэж үзэж байгаа аж.   “Шударга ёс” эвсэл Ч.Сайханбилэгийг Засгийн газрын тэргүүнээр ажиллахыг дэмжсэн.  Тэд засагт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч нуугаагүй. Гэхдээ МАН-д мөн хамтрана жиллах санал тавьсан учраас МАНАН үүсвэл хэрхэх талаар ярилцах гэнэ.

Ёкозуна цолтон нэг жилд хамгийн багадаа 183 сая иенийн цалинг авдаг

2014 оны 11 сарын 25      0      1976

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос мэдэгдсэнээр, энэ жилийн бооцооны нийт үнийн дүн 2007 оноос хойшхи дээд түвшин буюу 432 сая иенд хүрчээ. Тус холбооноос Ёкозуна цолтой бөхөд нэг сард хоёр сая 820 мянган иенийн цалин олгодог аж. Дээр нь дэмжигч байгууллагуудын өгдөг бооцооны шагнал, түрүү бөхийн шагнал, тусгай нэмэлт зэргийг тооцон үзвэл Ёкозуна цолтон нэг жилд хамгийн багадаа 183 сая иенийн цалинг авдаг аж. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 2.9 тэрбум төгрөг юм байна. Гэхдээ...

Эдуард Сноуден Энхтайвны дээд шагнал хүртэв

2014 оны 11 сарын 25      0      1825

АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдуард Сноуденд 2014 оны Штутгартын энхтайвны дээд шагнал олгожээ. Тэрээр Канад улсад зохион байгуулагдсан тус арга хэмжээнд биечлэн оролцож чадаагүй учир онлайнаар холбогдож, талархлаа илэрхийлжээ. Штутгартын шагнал олгох үйл ажиллагааг “AnStifter Die” олон улсын Төрийн бус байгууллагаас 12 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Дээрх шагналыг өнгөрсөн жил Пакистаны хүний эрхийг хамгаалагч охин Малала Юсуфзай хүртэж...

2016 онд болох АСЕМ-ийн уулзалтад бэлтгэж байна

2014 оны 11 сарын 25      0      1848

AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрхийг авсантай холбогдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгүүд өнгөрсөн долоо хоногт ГХЭЗХАЯ-нд уулзалт хийж урьдчилсан судалгаа болон, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцжээ. Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting...

Монгол хэлний ангийг төгсч буй тэргүүний нэг оюутанд “Элчин сайдын Өргөмжлөл” олгоно

2014 оны 11 сарын 25      0      2081

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд 11 дүгээр сарын 21-нд болсон БНСУ-ын Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангийг төгсч буй оюутнуудын тайлангийн арга хэмжээнд оролцож баяр хүргэж үг хэлэв. Арга хэмжээнд тус сургуулийн дэд захирал Чой Чүн Хи, Монгол судлалын нийгэмлэгийн дэд тэргүүн Жо Бен Хаг нар болон монгол хэлний ангийн нийт багш, профессор, оюутнууд оролцов. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол хэлний ангийг төгсч буй оюутнууд...