Хөвсгөл аймгийн зарим нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн судалгаа гарчээ

2014 оны 11 сарын 26      0      2469

Хөвсгөл аймагт хур бороо элбэг дэлгэр сайхан зун болж нутгийн 80 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна. Харин нутгийн 20 гаруй хувьд гандуу байсантай холбогдуулан өөрийн сумын нутагт мал өвөлжих боломж хомс байгаа тул өөр нутагт отор нүүдэл хийх нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс анхаарах шаардлагатай байна. Малын тооноос шалтгаалан бэлчээрийн даац...

”Хорго-2014” нэртэй ахмадад зориулсан аян хийлээ

2014 оны 11 сарын 26      0      2019

Архангай аймгийн Тариат суманд хангайн бүсийн Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Цахир, Хангай сумын мянгат малчин ахмад залуу үеийнхэн чууллаа. Аймгийн ахмадын чөлөөт холбооноос санаачлан зохион байгуулсан "Хорго-2014" нэртэй уг арга хэмжээнд ахмадын байгууллагын шинэчлэл сэдвээр 20 гаруй илтгэл хэлэлцэж, ЭМГ, НХҮГ, хөдөлмөрийн хамтын өөрсдийн ажлын чиглэлээр мэдээлэл хийв. Сумдын малчид мал маллах арга ухаан баялаг туршлагаа хуваалцан, өдгөө малыг хайрлах сэтгэл дутаж...

“Малчин фермер” бүсчилсэн сургалт болно

2014 оны 11 сарын 26      0      1878

Баянхонгор аймгийн бүх сумдын малчдын хамрагдаж буй “Малчин фермер” бүсчилсэн сургалт энэ сарын 16-27 ны өдрүүдэд Баянхонгор хот, Шаргалжуут рашаан сувилал дээр болж байна. Сургалтыг аймгийн ЗДТГ, ҮХААГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Магадлан итгэмжлэгдсэн МСҮТөв зохион байгуулж байгаа аж.  Тус арга хэмжээнд бүх сумдын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар болон 880 малчин, 80 жолооч нийлсэн 1000 хүн хамрагдаж байна. Дөрвөн ээлжээр зохион байгуулагдаж...

”Касабланка” кинонд гардаг төгөлдөр хуурыг худалдана

2014 оны 11 сарын 26      0      1741

1942 онд дэлгэцнээ гарсан, Америкийн алдартай "Касабланка" кинонд гардаг төгөлдөр хуурыг тус улсын Нью-Йорк хотноо дуудлага худалдааны “Bonhams” ордонд даваа гарагт болсон дуудлага худалдааны үеэр 2,9 сая доллароор худалджээ. Касабланкагийн шөнийн клубын тайзан дээр киноны гол дүр Ильза /жүжигчин Ингрид Бергманы тоглосон/ төгөлдөр хуурын ард сууж буй  Сэмээс /жүжигчин Дули Уилсон тоглосон/ өөрт нь "As Time Goes By" дууг тоглож өгөхийг хүсдэг. Үүний дараа шөнийн...

Италид Эбола вирус илэрчээ

2014 оны 11 сарын 26      0      1763

Сьерра-Леонд “Эбола”-гийн халдвар авсан болох нь тогтоогдсон Италийн эмч өчигдөр нутагтаа буцан ирж, туршилтын эмээр эмчилгээ хийлгэж байна гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Бүртгэгдээгүй байгаа эмээр вирус утгах тусгай эмчилгээ хийж эхэлсэн гэж халдвартын “Спаллазани” эмнэлгийн эмч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Халуурахыг эс тооцвол өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэж тэд мэдээлсэн байна. “La Repubblica” сонины мэдээлснээр,...

АНУ-ын ДНБ 3,9 хувиар өсчээ

2014 оны 11 сарын 26      0      1817

Энэ жилийн гуравдугаар улиралд АНУ-ын ДНБ 3,9 хувиар өссөн нь урьдчилан таамаглаж байсан 3,5 хувиас давлаа гэж АНУ-ын Худалдааны департамент мэдэгджээ. АНУ-ын эдийн засгийн 70 хувийг эзлэх хувийн хэрэглээ гуравдугаар улиралд 2,2 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 2,5 хувиар өссөн байна. Өмнөх улиралд экспорт 11,1 хувиар өссөн нь энэ улиралд 4,9 хувь болж буурчээ. Орон сууцны бус тогтмол хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд 9,7 хувиар өссөн бол энэ улиралд 7,1 болж буурч, орон...

Хими цэвэрлэгээний газруудад шалгалт хийнэ

2014 оны 11 сарын 26      0      1614

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс,  нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийх гэж байна. Шалгалтын хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах...

Улсын бүртгэлд 838 нэрийн эм бүртгэгдээгүй байжээ

2014 оны 11 сарын 26      0      1669

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн хоёр, уламжлалт эм, эмийн ургамлын тав, эмнэлгийн хэрэгслийн нэг, ариутгалын бодисын хоёр нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн нэг эмийн үйлдвэр төрийн захиргааны төв байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа...

Нийслэлийн төсвийг пүрэв гарагт хэлэлцэхээр болов

2014 оны 11 сарын 26      0      1604

НИТХ-ын Тэргүүлэгчид төсвийн төслийг НИТХ-аар хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтож энэ сарын 27-ны өдөр эхний хэлэлцүүлгийг хийх шийдвэр гаргав. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015  оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх аж .

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хагалгаа хийлгэнэ

2014 оны 11 сарын 26      1      1703

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн ням гаригт бартаат замын мотоцикльтой явж байгаад осолдсон. Тэрээр эмч нарын зөвлөсний дагуу тухайн өдрөө Солонгосыг зорьсон билээ.  Н.Алтанхуяг тэнд очсон даруйдаа эмчлүүлж эхэлсэн байна. Даваа гаригт шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. Мэдэгдэж буйгаар эгэм нь хоёр хугарсан бөгөөд нарийн шинжилгээний хариугаар бусад бэртлийн зэргийг тогтоох юм байна. Шинжилгээний хариу гарч бэртлийн зэрэг тодорхой болоход...