Одонгийн мөнгийг энэ долоо хоногт багтааж өгнө

2016 оны 03 сарын 02      0      826

Төрөөс жилд нэг удаа зургаан хүүхэд төрүүлсэн, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, дөрвөн хүүхэд төрүүлсэн, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү мөнгийг сар шинийн өмнө өгөх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл алдарт эхчүүдийн мөнгийг энэ сарын 8-наас өмнө буюу Олон улсын эмэгтэйчүүдий эрхийг хамгаалах өдрөөс өмнө багтааж өгөхөөр болжээ. Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78...

Канад улсад байнга болон түр оршин суух хөтөлбөрийн мэдээлэл

2016 оны 03 сарын 02      5      7712

Байнга оршин суух хөтөлбөрүүд Канадын засгийн газраас Канад улсад ирж амьдрахаар шийдсэн хүмүүст зориулан дөрвөн төрлийн хөтөлбөр баталсан байдаг. Үүнд: Эдийн засгийн хөтөлбөр Уг хөтөлбөр тухайн хүний Канад улсад амьдрах хүсэл зорилго болон чадвар дээр тулгуурласан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Канад улсын холбооны болон мужийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд шалгуурууд нь өөр хоорондоо адилгүй олон төрөл байна. Гэр бүлийн хөтөлбөр Уг хөтөлбөр тухайн хүний...

Монголд анх удаа сонгодог урлагийн төрөлжсөн номын санг байгуулна

2016 оны 03 сарын 01      0      758

"Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан Монголд анх удаа сонгодог урлагийн төрөлжсөн номын санг байгуулахаар номын хандив цуглуулж эхэлжээ. Хүүхэд залууст оюунлаг хөрөнгө оруулж, сонгодог урлагийн түүх, ач холбогдол, сургалт, намтар зэргийг үр хойчдоо мэдүүлэх, түүгээр бахархах сэтгэлтэй монгол хүн бий болгох зорилготой эл номын санг байгуулахаар болсон аж.  Сонгодог номын сангийн уншигчид нь сангийн дэргэдэх “Монголын шинэ балет” төвийн...

Архивын ерөнхий газар шинэ байрандаа орлоо

2016 оны 03 сарын 01      3      729

Архивын ерөнхий газрын шинэ байр өнөөдөр ашиглалтад орж архивын бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ. Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг хоёрдугаар сарын 29 хүртэл олгохгүй хэмээн өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдээд байсан бол өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Архивын ерөнхий газар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буян –...

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын тов гарлаа

2016 оны 03 сарын 01      0      1813

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах тов гарчээ. Шалгалтын бүртгэл энэ сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд болох аж. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolnews.mn/1t0s -ээс авна уу.

2016-2018 онд Монголд зохион байгуулах томоохон хурал, чуулганы жагсаалтыг батлав

2016 оны 03 сарын 01      0      907

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Товч мэдээ: -  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. -  2016-2018 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын томоохон хурал чуулган, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг баталлаа. -  Архивын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн VII хороо, Амарын гудамжинд байрлах...

”Гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” баталлаа

2016 оны 03 сарын 01      2      920

Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т улсын бүртгэлийн байгууллага нь гадаад улсад зорчих баримт бичгийг зохиох, хэвлэх, тараах, цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, машинаар уншигдах боломжтой гадаад улсад зорчих баримт бичиг олгох, хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй биометрик мэдээлэл хадгалсан паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх, машинаар...

Эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүллээ

2016 оны 03 сарын 01      3      854

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. Засгийн газрын 2015 оны зургаадугаар сарын 22-ны  260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах...

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

2016 оны 03 сарын 01      2      772

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд...

Өнөөдөр “АСЕМ-ийн өдөр”

2016 оны 03 сарын 01      1      655

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ийн өдөр” болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. Люксембургийн Их Гүнт Улсад 2015 оны 11 дүгээр сард болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтаар АСЕМ-ийн талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, ач холбогдлыг сурталчлан таниулах, ард иргэдийн дунд сурталчилгааны цогц арга хэмжээг...