Энэтхэг улс 30 сөнөөгч онгоц болон нисдэг тэргээ алдсан гэнэ

2014 оны 11 сарын 26      0      2573

2011-2014 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд Энэтхэгийн агаарын цэргийн хүчин ослын улмаас 30 сөнөөгч онгоц болон нисдэг тэргээ алдсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Батлан хамгаалах яамны тооцоогоор, хохирлын хэмжээ 193 сая гаруй доллар болсон байна. Ослын шалтгаан ихэвчлэн хүний хүчин зүйл болон техникийн гэмтлээс болжээ. ЗХУ-д үйлдвэрлэсэн гурван ширхэг “Су-30”, гурван “МиГ-29”, нэг “МиГ-27”, долоон “МиГ-21”,...

“Монголчууд” сонсдог номын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцов

2014 оны 11 сарын 26      0      2515

УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” сонсдог номын нээлт өнөөдөр боллоо. УИХ-ын дарга З.Энхболд номын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед улс үндэстэн бүрийн ялгарах зүйл нь түүх юм. Бид дэлхийн түүхийг удирдаж явсан, Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй. Доктор Д.Өлзийбаатар сүүлийн...

Агаарын хөдөлгөөний урсгал зохицуулалтын чиглэлээр гэрээ хийв

2014 оны 11 сарын 26      0      2718

Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ИКАО-тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээнд Гүйцэтгэлд тулгуурласан навигацийн үйлчилгээг нэвтрүүлэх, агаарын хөдөлгөөний урсгал зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн Бүсийн гишүүн улс орнуудын Иргэний нисэхийн ерөнхий газруудын дарга нарын 51 дэх удаагийн хуралд оролцож буй ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч...

Япон усын Эзэн хааны “Мандах нар” одонгоор С.Дэмбэрэл шагнуулав

2014 оны 11 сарын 26      1      2901

Монгол Улсын иргэн Санжийн Дэмбэрэл Япон усын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнасаныг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такенори Шимизү гардуулав. С.Дэмбэрэл нь 15 жил гаруйн хугацаанд Японы Элчин сайдын яаманд ажиллаж, ардчиллын дараах хоёр орны харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр, “Япон-Монгол толь бичиг” эмхэтгэн гаргаж,...

Өнөөдөр УИХ-д Үндэсний Аудитын газар тайлангаа тавив

2014 оны 11 сарын 26      0      2527

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсов.  Өнгөрсөн оноос эхлэн манай улс Орон нутгийн нэгдсэн сангийн орлогыг хуулийн дагуу бүрдүүлж, орон нутаг хуваарилсан хөрөнгөөр нь иргэдийнхээ саналд үндэслэж, шаардлагатай төсөв хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа юм. Харин Сум хөгжүүлэх сан нь сумдад жижиг дунд үйлдвэр байгуулах буюу өргөтгөх,...

Тусгаар тогтнолын одонгоор 10 хүнийг шагнав

2014 оны 11 сарын 26      0      2911

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн байрыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр бүхий 10 хүнд Тусгаар тогтнолын одонг гардуулав. Намын дээд шагнал болох Тусгаар тогтнолын одонг Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, мөн МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн...

Шинжлэх ухаан, технологийн салбарынхан чууллаа

2014 оны 11 сарын 26      0      2314

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУА-иас “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 26-27-нд зохион байгуулна.  Энэхүү чуулга нь Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг...

”Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян” эхэллээ

2014 оны 11 сарын 26      0      2174

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг дэлхий нийтээр " Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс энэ өдрийг 1997 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жилийн аяныг "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян" хэмээн нэрлэн өчигдрөөс эхлэн ирэх 12 сарын 10-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудад сургалт, лекц унших, залууст гэр бүлийн харьцааны гарын...

Г.Сарангэрэл 1,2 жилийн ял сонслоо

2014 оны 11 сарын 26      0      2546

Улсын дээд шүүхээс   Г.Сарангэрэл нарын хэргийг хянан хэлэлцлээ.   Ш.Сарангэрэл  мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис бүлэглэн хэрэглэсэн  нь тогтоогдож 1.6 жилийн ялаар шийтгэгдээд байсан юм.  Тэгвэл Улсын дээд шүүх хэргийг хянасны эцэст Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 1.6 жилийн ялыг нэг жил хоёр сар болгон хөнгөрүүлэхээр  болсон байна. Тэрээр  нийт найман сарын хугацаанд саатуулагдаад буй аж.

Эбола вируст халдвараас урьдчилан cэргийлэх талаар үзүүлэх сургуулийг зохион байгууллаа

2014 оны 11 сарын 26      0      2009

Дэлхий нийтээр тэмцэж байгаа аюултай эбола вирусээс урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын харилцан уялдаа, хамтын ажиллагааг тодотгох  зорилгоор  “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” ажлын хүрээнд “Эбола вируст халдварын шинж тэмдэг илэрсэн  зочигчтой ажиллах, халдвар эсэргүйцэх хариу арга хэмжээ” сэдвээр үзүүлэх сургуулийг зохион байгуулжээ. Төмөр замын Удирдах газрын Суудлын...