”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей” өдөрлөг боллоо

2014 оны 11 сарын 28      0      2617

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөгийг Монгол цэргийн музейд зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд БХЯ, ССАЖЯ, ХАХНХЯ-ны удирдлагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн хүүхдүүд оролцов. Энэхүү өдөрлөгийг 12 дугаар сарын 3-нд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулжээ.     Монгол цэргийн музей нь брайль үсгийн тайлбар болон дохионы хэлийг нэвтрүүлсэн анхны музей юм. Тус музей нь өнгөрсөн тавдугаар...

Хамгийн өндөр “Галзуу хулгана” барьж байна

2014 оны 11 сарын 28      0      2452

Америкийн Флорида мужийн Орландо хотод дэлхийн хамгийн өндөр буюу 174 метр өндөр галзуу хулгана барьж байна. 200 сая долларын хөрөнгөөр барих энэ “галзуу хулаган”-д цагт 105 км хурдтайгаар наадах гэнэ. HTML-<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/WpFlKSHFbGM" frameborder="0" allowfullscreen></iframe>

”Шинжлэх ухаан, технологи, инновацийн олон талт оролцоо” чуулга уулзалт болж байна

2014 оны 11 сарын 28      0      2573

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа...

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд Шинжлэх Ухааны Академийн Дээд шагнал олгов

2014 оны 11 сарын 28      1      2820

Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулуунд олгосон байна. Тус хүндтэй шагналыг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулжээ. “Хубилай хаан” шагнал нь Шинжлэх ухааны Академийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай юм...

Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг ихсэж байна

2014 оны 11 сарын 28      0      3144

Монгол Улсын иргэд гадаадад зорчихдоо үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд санаатай болон санамсаргүй байдлаар холбогдож, гэмт хэргийн золиос болох тохиолдол гарах болжээ. Үүнтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт, Иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис...

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай хэлэлцлээ

2014 оны 11 сарын 28      0      2976

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч   С.Эрдэнэ, “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг 2004 онд УИХ-аас баталсан. Үүнээс хойш Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого,...

Ирэх жилд нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулахад анхаарна

2014 оны 11 сарын 28      0      2558

Ирэх жилд нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж  амгалан тайван байдлыг хангахад гол анхаарлаа хандуулахаар болсон байна. Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит 21 дүгээр  хуралдаан нийслэлийн эдийн засаг, 2014  оны зорилтын хэрэгжилт, ирэх оны зорилтыг батлах, Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээдэд хөрөнгийн жагсаалт батлах, Нийслэлийн өмчийн концесийн зүйлийн жагсаалт батлах,  Нийслэлийн 2015...

Б.Чимид агсаны 80 жилийн ойд зориулан Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

2014 оны 11 сарын 28      0      2792

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимид агсаны 80 жилийн ойн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал /ОУЭШБХ/ зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө Хууль зүй үндэсний төвийн байранд эхэлсэн тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж “Чимид сан”-гийн тэргүүн Ч.Батцогт үг хэлэхдээ, Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг Хүн зон амар жимэр амьдрахуйн арга...

Сармисыг нимбэгтэй холиход ид шид болдог

2014 оны 11 сарын 28      0      3877

Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармисны тухай Д.Равдан, Ж.Лхагвасүрэн нарын бичсэн “Саримсаг түүний ид шид”...

”Мөнх тэнгэрийн бичиг-2014” уран бичлэгийн уралдаан болно

2014 оны 11 сарын 28      0      2629

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Нийслэлийн Багануур дүүрэгт 2014 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр олон нийтэд дэлгэн үзүүлж, монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекц зохион байгуулна. Уг үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-23-ны өдөр Монголын Уран зургийн галерейн...