“Эцэг Си ээж Пэнд хайртай” гэж эхэлдэг дууны клип интернетийн од болж байна

2014 оны 11 сарын 28      1      2891

Хятадын Хэнань мужийн дөрвөл хамтлагийн зохиож дуулсан “Эцэг Си ээж Пэнд хайртай” гэж эхэлдэг дууны клип интернетийн од болж байна. Эн дуу цаашаа БНХАУ газраас ч, тэнгэрээс ч айхгүй хэмээн үргэлжлээд “Эмэгтэйчүүд ээж Пэнээс суралцах ёстой” гэж төгсдөг байна. HTML-

Нисэх онгоцыг түрж асаажээ

2014 оны 11 сарын 28      0      2684

"Life News"-ын мэдээлж байгаагаар энэ үйл явдал нь "Игарки" нисэх буудал дээр болсон бөгөөд нисэхийн өмнө агаарын температур -52 градус байсан учир, ийнхүү онгоцны явах эд анги хөлдсөн байсан бололтой. Энэ үед нийт 70 зорчигч байсан бөгөөд онгоцны үйлчилгээний ажилчидтай хамтран онгоцыг хөдөлгөж чаджээ. HTML-<iframe width="560" height="315" src="//www.youtube.com/embed/vfHksIZGHrQ" frameborder="0" allowfullscreen></iframe>

Монголын тариаланчдын холбоо МАН-ын бага хуралд уриалга хүргэв

2014 оны 11 сарын 28      0      2580

Өнөөдөр болох ёстой байсан Монгол Ардын намын Бага хуралд Монголын тариаланчдын холбооноос уриалга хүргүүлжээ. Уриалгад шинээр томилогдсон Ерөнхий сайдтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Атрын III аян”-ы үр дүнг бууруулахгүйгээр хамтран ажиллаж, хоёр хөрш орнууд руу бүтээгдэхүүн экспортлох ажлыг идэвхжүүлэхийг хүсчээ. Түүнчлэн Монголын тариаланчдын холбооноос МАН-ыг Ардчилсан намтай хамтран ажиллахыг уриалсан байна.

Монголын мэс засалч эмч нарын Х чуулган эхэллээ

2014 оны 11 сарын 28      0      2947

Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын мэс засалч эмч нарын Х чуулган өнөөдөр Чингис зочид буудалд эхэллээ.  Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав чуулганыг нээж хэлэхдээ, "Монголын мэс засалч эмч нар өнгөрсөн хугацааны алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэхээр чуулж байна. Монголын мэс засалчид өнөөдөр эд, эрхтэн шилжүүлэн...

МАН-ын бага хурал хойшлов

2014 оны 11 сарын 28      0      2347

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах талаар хэлэлцэж буй АН болон МАН-ын зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Зөвшилцөх ажлын хэсгийн ажил удаашралтай, тодорхой үр дүнд хүрээгүй байгаа тул МАН-ын Бага хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүнд орох эсэхийг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ сарын 24-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ахиллах санал...

Дулааны станц шаардлага хангахгүй байна

2014 оны 11 сарын 28      0      2463

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дулааны станц ашиглалтанд орж туршилтын халаалтаа өгч байгаа бөгөөд цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдээс санал гомдол тасрахгүй байгаа гэнэ. Дулааны станцаас өгч байгаа дулаан зарим аж ахуйн нэгж байгууллагад стандартын түвшинд хүрэхгүй халахгүй байгаа тохиолдолууд гарч байгаа аж. Иймээс цаг агаар хүйтэрч цаашид дулаан хэрэглэгчийг бүрэн хангаж чадахгүй бол Мөрөн сумын 7 уурын зуухыг ажиллуулах болно гэдийг аймгийн ИТХ-ын дарга...

Айл өрхийн халаалт дулаан, хэрэглээний үнийг нэмнэ

2014 оны 11 сарын 28      0      2846

Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь төлөөлөгч болон "Дөрвөлж" ОНӨҮГ-ын удирдлага хуралдаж халаалт дулаан, хэрэглээний усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэхээр шийдвэрлэсэн байна. 2010 оноос хойш өөрчлөөгүй байсан халаалт дулаан, хэрэглээний халуун усны үнийн тарифыг өөрчилж, халаалт дулаанд төсөвт байгууллагууд 1900 төгрөг, аж ахуйн нэгжүүд  1080 төгрөг, айл өрх 560 төгрөг, хэрэглээний халуун усанд аж ахуйн нэгж 8000 төгрөг, айл өрх 4000 төгрөгийг...

Булган аймаг өвөлжихөд бэлэн болжээ

2014 оны 11 сарын 28      0      2542

Булган аймгийнхан энэ жил мал сүргээ 7,3 мянга гаруй өрх айлд өвөлжүүлнэ. Хашаа байрны хангамж 94,9 хувьтай. Малчид өвөлжөөний байраа зассаны дээр, шинээр бодын 67, богийн 186, нийт 253 хашаа барин, шавж дулаалан, өтөг бууц сайтар бэлтгэн авсан хэмээн аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд ярив. Бараг нийт айл өрх өөрсдийн өвөлжөөндөө бууцгаажээ. Харин 210 айл 73,3 мянган  малтайгаар өөрийн аймгийн бусад сумын нутагт, мөн 50 орчим айл 16,7 мянга гаруй малтайгаар өөр аймгийн...

Монгол хэлний багш нарын сургалт боллоо

2014 оны 11 сарын 28      0      2646

Баян-Өлгий аймагт монгол хэлний багш нарын сургалт зохиогдлоо. 80 багш оролцсон уг сургалтаар казах сургуулиудад энэ мэргэжлээр хичээл заадаг багш нарын мэргэжлийг дээшлүүлэх хичээл заагдав. Гүнзгийрүүлсэн сургалтаар шалгарагсдад бусад багш нар болон сурагчдад хичээл заах сертификат олгосон байна. -Казах хүүхдүүдэд төрийн албан ёсны хэл монгол хэлийг сайтар заах явдал тус аймагт сургалтын чанарыг дээшлүүлэх, тэднийг их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэн улмаар...

“Глобал удирдагч-6” реалити шоу зохионо

2014 оны 11 сарын 28      0      2687

“Бид дэлхийн иргэдийг бэлтгэнэ” уриатай “Глобал удирдагч-6” реалити шоу нэвтрүүлгийг Глобаль удирдагч дээд сургууль, UBS телевизтэй хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв. Монголын оюутан залуучуудыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж олгодог тус шоу нэвтрүүлэг нь энэ удаа Тайванийн их дээд сургуулиудад...