Монгол-Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2014 оны 11 сарын 28      0      2499

Монгол-Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 27-ны өдөр Шинэ Дели хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, энэтхэгийн талаас тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын захирал Прадип Кумар Рават нар тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн...

“Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

2014 оны 11 сарын 28      0      2589

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам, Номхон далай, Азийн аялал жуулчлалын холбоо (PATA – Pacific Asia Travel Association)-той хамтран Жакарта хотноо энэ сарын 27-ны өдөр “Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Индонезийн аялал жуулчлал, зочид буудлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудад зориулсан энэхүү арга хэмжээг Элчин сайд Ш.Батцэцэг, PATA-ийн Индонез дахь салбарын Ерөнхийлөгч С.Дармоно нар...

Нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 219.7 тэрбум төгрөг болжээ

2014 оны 11 сарын 28      1      2526

Монголбанк 1 долоо хоногтой 66.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 219.7 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг....

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зочид буудлуудад арга хэмжээ авлаа

2014 оны 11 сарын 28      0      2556

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу стандартын шаардлага хангасан зочид буудал, дэн буудлуудад зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага...

Сэрэмжлүүлэг: Цаг агаарын шуурхай мэдээ

2014 оны 11 сарын 28      0      2792

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч  хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун...

Буудайн цавуулагийн хэмжээ урьд оныхоос их байна

2014 оны 11 сарын 28      0      2430

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас намрын ургац хураалтын үр тариа, төмс, хүнсний ногооны чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд буудайн цавуулагийн хэмжээ урьд оныхоос илүү үзүүлэлттэй гарчээ. Хяналт шалгалтанд Сүхбаатар, Сайхан сумдад байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Орхонтуул, Мандал сумдын Улсын нөөцийн салбар,  “Алтантариа” ХХК, “Од” групп, “Өег “ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, газар тариалангийн 158...

ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнууд сургалтанд хамрагдлаа

2014 оны 11 сарын 28      0      2505

Сэлэнгэ аймгийн 17 сум, 8 тосгодын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнууд сургалтанд хамрагдлаа. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлж байгаа “Цахим хуудас”-ны сургалтыг өчигдөр аймгийн нийт сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажилтнуудын дунд зохион явуулжээ.

Төрийн банкинд халдлага гарсан гэх мэдээлэл худал гэв

2014 оны 11 сарын 28      0      2659

Энэ сарын 27-ны өдөр төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт халдлага гарсан тухай цуурхал дэгдэн оршин суугчдыг цочроов. Тус банкны салбарын захирал М.Нуртугаан орон нутгийн радио, телевизээр мэдэгдэл хийж, уг мэдээ худлаа болохыг тайлбарлалаа. Тэрээр, Манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Бүү санаа зовогтун. Харилцагчид мөнгө авахаа авч, өгөх нь өгч үйлчлүүлсээр байна. Тийм аюултай үйл явдал гарах байтугай үйлчлүүлэгчид бидэнтэй болон өөр хоорондоо ам муруйсан...

Үр хөндөлтөөр бизнес хийгчид олширч байна

2014 оны 11 сарын 28      0      2847

Зах зээлд юу эрэлттэй байна тэр нь бизнес болон цэцэглэн хөгждөг. Яг л энэ дүрмээр эмэгтэйчүүдийн эмнэлэг гэдэг “бизнес байгууллага” цэцэглэн хөгжиж, хаана л бол хаана байна. Нэг талаараа сайн. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрүүл мэнддээ анхаардаг тул тэдний хүссэн газар нь энэ байгууллага байх учиртай. Харин нөгөө талаараа “Эмэгтэйчүүдийн эмнэлэг” гэсэн байгууллага нь өөрөө эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц эмчилгээ, үйлчилгээ хийгээд,...

Архинд донтогсод ихэссээр, залуужсаар байгаа нь гунигтай

2014 оны 11 сарын 28      0      4566

Өнөөдөр дэлхий дээр нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи орж байна. Жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж, үүнээс 320000 нь 15-29 насныхан байна. ДЭМБ жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа юм. Аймшигтай тоо байгаа биз. Тийм ээ, итгэхийн аргагүй....