Цагдаа нарыг хүндэлье

2014 оны 12 сарын 01      1      2634

Халуун нар төөнөж, аагим халуу шатсан ч, шороо шуурч, нүүр нүдгүй балбасан ч, цасан хямрага болж, тэсэхийн аргагүй хүйтэн болсон ч зогсч л байх үүрэгтэй хүмүүс, замын цагдаа нар аа. Тэд нэг ээлжиндээ зургаан цагийн хугацаатайгаар зам дээр зогсох үүрэгтэй. Та өөрийгөө замын цагдаа гээд төсөөлөөд үз дээ. Тасралтгүй зургаан цаг өвлийн хүйтэнд хамар, хацраа хайруулж, хөл гараа жиндүүлж хүйтэн цементэн дээр зогсож чадах уу, та? Хүн л юм чинь амарч суумаар санагдана, аяга халуун цай...

Яагаад заавал маргааш гэж хойшлуулах ёстой гэж?

2014 оны 12 сарын 01      0      2543

Хийх ажлаа хойш тавих нь залхуурал мөн үү? - Ихэнх хүмүүс хийх ажлаа хойшлуулах нь залхуурал гэж боддог. Таны хувьд залхуурал гэж юу вэ? - Миний хувьд  залхуурал гэдэг нь юу ч хийх сонирхолгүй, ямар ч эрч хүчгүй,  идэвхгүй,  хөдөлгөөнгүй, оролдлогогүй байхыг хэлнэ. Хийх ажлаа хойш тавих нь залхуурал биш. Яагаад гэвэл хийх ажлаа хойшлуулж буй хүмүүс тухайн хийх ёстой ажлынхаа оронд ихэвчлэн өөр зүйлс хийдэг. Өөрөөр хэлбэл тэд нэг ажлаас зугатаж нөгөөг хийж...

”Бид хамтдаа сэргийлж чадна” өдөрлөг болно

2014 оны 12 сарын 01      0      1903

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдөр болно. Энэ өдөрт зориулж төр, иргэний нийгмийн байгууллагуудаас зарим арга хэмжээг төлөвлөөд буй бололтой. Тухайлбал, ДОХ-ын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг 12 цагаас Чингисийн талбайд болох юм. Мөн ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал 11 цагт ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд болно.

Өнөөдөр Дох-ын эсрэг өдөр

2014 оны 12 сарын 01      0      2007

Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш болно. Энэ жил “Хүний эрхийг дээдлэе” уриан дор дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүн амын сан, Глобаль сангийн ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төсөл, Үндэсний хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. “Монгол улсад халдварын тоо бага мэт харагдаж байгаа ч хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлсэн, ДОХ-ын тархалт өндөр хоёр улсын дунд байрладаг зэрэг нь...

2020 он гэхэд элэгний В,С вирусыг эмээр бүрэн эмчлэх хөтөлбөрийг санал болгов

2014 оны 12 сарын 01      0      1983

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн Удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Оном сангаас боловсруулсан “Эрүүл элэг үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 400 мянган хүн архаг вируст хепатитын халдвартай...

Өнөөдрийн өрнийн зурхай/12.01/

2014 оны 12 сарын 01      0      1885

Хонь (3/21-4/19) Баяр хөөртэй өдөр. Та хоёрын харилцаа таны бодсоноос ч хурдан өрнөх болно. Гэхдээ танаас яагаад болохгүй гэж асуувал хэлэх үг олдохгүй л болов уу. Тав тухгүй байдал таны хариу байж болох ч дэлхий ертөнцийн өгөөмөр чанарт итгэх цаг иржээ. Харин та сөрөг талаас нь яриад байвал гол асуудал танд биш сэдвийн эзэнд л байгаа юм. Уушигны халдвар авч болзошгүй тул цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөд бэлтгэлтэй байгаарай. Амьсгалын дасгал сайн хийхийг зөвлөж...

“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

2014 оны 11 сарын 30      0      2478

Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн арга хэмжээ ирэх сарын 10-нд зохион байгуулагдахаар болсон байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад...

Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

2014 оны 11 сарын 30      0      2241

БНСУ-ын Чэжү хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн гран при тэмцээний 100 кг-ын жинд хүч үзсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Солонгосын бөх Чо Гу Хамтай барилдаж,  торгуулиар ялагдлаа. Н.Түвшинбаяр аварга өнгөрсөн жилийн Чэжүгийн гран при тэмцээнд Украйныбөхийг ялж, түрүүлж байсан билээ.  Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдсан Б.Тэмүүлэн хүрэл меадлийн төлөө Румыны бөхтэй барилдсан ч...

Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна

2014 оны 11 сарын 30      0      1909

Улаанбаатар хотод үүлшинэ цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын...

”Төрийн эмхэтгэл”-ийн шинэ дугаар гарлаа

2014 оны 11 сарын 28      0      2760

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар өнөөдөр гарчээ. Тус дугаарт, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг нийтэллээ. Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсөв, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ ямар байх зэрэг...