Либери улсад Эбола вирустэй тэмцэхэд зориулан оношлогооны төв байгуулав

2014 оны 12 сарын 02      0      1807

Хятадын Засгийн газар, Либери улсад  Эбола вирустэй тэмцэхэд зориулан оношлогооны  төв  байгуулж өгөв. Энэ сарын 27 ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч  Хуа Чүнь Ин,  Хятадын Засгийн газраас  Либери улсад  эбола вирустэй тэмцэхэд зориулан оношлогооны   төв  байгуулан  Либерийн нийслэл Монровиад хүлээлгэн өгснийг мэдээллээ.2014 оны 10 дугаар сарын 24 ны өдөр  БНХАУ-ын дарга Си ЗиньПин  ...

”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох,чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

2014 оны 12 сарын 02      0      1728

ШШГЕГ Олон улсын Эрх зүй хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй  "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох,чадавхийг бэхжүүлэх" төслийг хоёр үе шаттай хоёр жилийн хугацаатай гүйцэтгэж байна. Энэ төслийн эхний шат буюу Сургагч багш бэлтгэх сургалтыг Монголын банкнуудын холбооны сургалтын танхимд 1-7-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтад 12 шийдвэр гүйцэтгэгч оролцон хууль эрх зүйн олон талын...

Төрийн өмчийнхөн спортын гурван төрлөөр өрсөлдөв

2014 оны 12 сарын 02      0      1790

Төрийн өмчийн хорооноос санаачлан Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоотой хамтран төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, компаниудын хооронд спортын гурван төрлөөр уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, ширээнийн теннис, шатар гэсэн гурван төрлөөр Буянт-Ухаа спортын ордонд гурван өдрийн турш болсон юм. Тус тэмцээнд Төрийн өмчийн 30 орчим компанийн баг тамирчид өөр хоорондоо өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Хамгийн их...

АНУ-ын Хан академийн онлайн хичээлийг монгол хэлнээ орчуулав

2014 оны 12 сарын 02      3      1958

БШУЯ-ны санаачлагаар Нээлттэй мэдлэг боловсролын сан дэлхий даяар хүрдэг, онлайн, нээлттэй сургалтыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломж бүхий АНУ-ын Хан академийн математик, дэлхийн түүх, биологийн видео хичээлүүдийг мэргэжлийн багш нарын баг монгол хэлнээ орчууллаа.   Ерөнхий боловсролын математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх болон SAT, GMAT шалгалтанд бэлтгэх сургалтын сэдвийг хамарсан 6000 орчим видео хичээлээс...

“Токиогийн Их дуулга” тэмцээнд манай тамирчид оролцоно

2014 оны 12 сарын 02      0      2002

Олон улсын жүдо бөхийн холбооны 2014 оны хуваарьт багтсан “Токиогийн Их дуулга”  тэмцээн энэ сарын 5-7-нд Токио хотноо болох юм.. Тодруулбал, энэ жилийн хамгийн сүүлийн гэгдэх уг тэмцээнд дэлхийн 72 орны баг тамирчид оролцож ур чадвараа сорино. Харин манай улсаас Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нарын шилдэг жүдочид манлайлсан 20 тамирчны бүрэлдэхүүнтэй баг...

40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

2014 оны 12 сарын 02      0      1931

2015 онд 15 аймгийн агнуурын 40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн угалз 40, тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар Засгийн газраас тогтоожээ. Тодруулбал, ан амьтны нөөц ашигласны төлбөр болж  орон нутагт очих 2,1 тэрбум төгрөгийн 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах,  ан амьтан өсгөн үржүүлэх ажилд  зарцуулах журамтай. Улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийг 11 ААН, байгаль...

Хятадын хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барина

2014 оны 12 сарын 02      0      2050

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын иж бүрэн зураг зохиох,  тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны багийн ахлагч, IPPR олон улсын инженерийн компанийн төлөөлөгч Шен Ган нар барилгын зураг төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.   Энэхүү хөгжлийн  төв  ашиглалтад орсоноор зөвхөн хөгжлийн...

“Сахиусан дара эх” өвийн батламж гардууллаа

2014 оны 12 сарын 02      0      1885

Монголын хосгүй үнэт дурсгал болох баримтат өв "Сахиусан дара эх" судрыг ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэжээ. Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв. Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин...

Өнөөдөр Камертоны Ганаагийн төрсөн өдөр

2014 оны 12 сарын 02      0      1940

“Маамуу нааш ир” дууг хоолой салган дуулж, анхны клипээ үзэгчидэд хүргэж байсан Камертон хамтлаг өдгөө хорин нас хүрч, харин хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнийн 29 насны ойн баяр өнөөдөр тохиож буй. Тэр 1976 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. 1985 онд Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжмийн ангид элсэн орж, 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулалцаж, одоо хүртэл рок поп хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвиж байна. 2007 онд...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

2014 оны 12 сарын 02      0      1749

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар эрүүл мэндийн төв, Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөл хамтран өнөөдөр сонсголын бэрхшээлтэй 29-р тусгай сургуулийн б агш, ажилчид, сурагчдийг хамруулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үзлэгээр цус, шээсний шинжилгээ, дотор, нүд, шүд, хэвлийн эхо, харшил, эмэгтэйчүүд болон нарийн мэргэжлийн оношлогоог хийж, мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн сурагчдад амны хөндийг...