120 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангалаа

2014 оны 12 сарын 03      0      1752

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сум хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сангуудын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд 1856 ажлын байр шинээр бий болсны 1542 буюу 77.1 хувь нь тогтмол ажлын байртай болжээ. 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж Цэцэрлэг, Цэнхэр, Тариат, Хангай, Хайрхан сумын 13 бүлгийн 41 иргэнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх, эрүүл,...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ”Найдвар” төвийн орчныг сайжруулахыг хүсэв

2014 оны 12 сарын 03      0      1893

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг долоон төрийн бус байгууллага байдаг. Үүний нэг нь “Найдвар” төв юм. Эднийд олон бэрхшээл, олон ололт байгааг “Найдвар” төвийхөн хэлж байгаа юм. Иймд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын тамгын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр  сумын Засаг дарга нарыг урьж орчин нөхцлөө танилцуулахыг хүссэн ч харамсалтай нь хэн ч ирээгүй байна. Уг төвд 4-20 насны 24 хүүхэд хүмүүжиж байна. Тэд 24 өөр...

Өргөн хэрэлгээний 58 нэр төрлийн барааны үнэ өсчээ

2014 оны 12 сарын 03      0      1723

Булган аймгийн статистисийн хэлтсээс гаргасан өдөр тутмын өргөн хэрэлгээний 58 нэр төрлийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад хоёрхон барааны үнэ буурч 47-гийнх нь үнэ хэвэндээ харин 10 барааны үнэ нэмэгджээ. Бүх төрлийн махны үнэ нэмэгдсэний дотор ямаа, адууны мах 100, хонь, үхрийн мах 500 төгрөгөөр, дотор махны үнэ 66,7 хувь өссөн байна. Сүү, тарга, гурил гурилан бүтээгдэхүүнээс “Алтан тариа”-н дээд гурил, туузан гоймонгийн үнэ нэмэгдсэн бол ногооноос...

“Залуучууд ба бодлогын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014 оны 12 сарын 03      0      1628

Ховд аймгийн Залуучуудын холбоо, аймгийн ЗДТГазар, Залуучуудын хөгжлийн төв хамтран  саяхан “Залуучууд ба бодлогын асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болж аймаг, сум, албан байгууллага, төрийн бус байгууллагад ажилладаг нийт 180 залуус оролцлоо. Хэлэлцүүлэг “Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт”,”Залуучууд ба оролцоо”, ”Залуучууд ба боловсрол”, ”Залуучууд ба...

Мөнгөн хадгаламж 14,7 хувь өсчээ

2014 оны 12 сарын 03      0      2389

Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны банкнуудад дахь мөнгөн хадгаламжийн үлдэгдэл урьд оны мөн үеийнхээс 14,7 хувь өсч 24,8 тэрбум төгрөгт хүрээд байна.    Хадгаламжийн  нийт үлдэгдлийн 81,5 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байгаа нь иргэд хэрэгцээнээс илүү гарах мөнгөө нөөцлөн урт хугацаагаар хадгалуулж арвижуулахыг эрхэмлэдэг болсныг харууллаа. Банкууд иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүд 2,3 тэрбум, харилцах дансны үлдэгдлийн хүүд 75,8 сая төгрөг төлж...

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг мэдээллэв

2014 оны 12 сарын 03      0      1596

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ҮХАА-н дэд сайд Ц.Туваан мэдээлэл хийв. Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая мал өвөлжих төлөвтэй байгаа аж. Энэ сарын 07-нд орон даяар мал тооллогын ажил явагдаж эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын дундуур нийт малын тоо, толгой гарах юм байна. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй,...

”Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв

2014 оны 12 сарын 03      0      1851

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийн талаар хэлэлцлээ. Төслийн танилцуулгын дараа гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн. А.Тлейхан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан нарын гишүүд өмнө хэрэгжүүлсэн Тогтвортой амьжиргаа 1, 2 төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ажлын хэсгээс асуугаад...

“Лоолойгийн найзууд” Азийн хүүхдийн кино наадмын шилдэг бүтээлийн цомын эзэн болов

2014 оны 12 сарын 03      0      1970

ТВ-9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн уран бүтээлч хүүхдүүд Азийн хүүхдийн кино наадмын шилдэг бүтээлийн цомын эзэн болжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-нд Японд болсон тус кино наадамд Монгол орноо төлөөлөн есөн хүүхэд оролцсоноос “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч, “Адтай жаалууд” киноны уран бүтээлч хүүхдүүд болох Б.Ёндонжамц, Ө.Энхжаргал, Б.Хурцбилэг нарын  “Авдрын амттан” богино...

Өөрийн гэсэн имидж зайлшгүй хэрэгтэй

2014 оны 12 сарын 03      0      2324

Амжилтанд хүрэхийн тулд бусдад өөрийгөө “худалдаж” чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө худалдаж чадах эсэх нь яг үнэндээ хувь хүний имиджээс шалтгаалдаг. Бараа бүтээгдэхүүнээр ярих юм бол сурталчилгаа хэр сайн байна түүнийг дагаад борлуулалт өсдөг шиг таныг үнэлэх үнэлэмж имиджээр тань тодорхойлогдоно. Нэг ёсондоо имидж гэдэг таны сурталчилгаа юм. Имидж гэж чухам юу вэ, бас юу биш вэ? Имидж гэдэг бол Таны тухай бусдын ойлголт. Тэр ойлголт заавал үнэн байх албагүй,...

А.Мэндбаяр 25 жилийн хорих ял авлаа

2014 оны 12 сарын 03      0      1795

Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан.  Талийгаач М.Эрхэмбаярыг түүний таньдаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. А.Мэндбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж, шүүгдэгчид чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн...