Өнөөдрийн өрнийн зурхай/12.04/

2014 оны 12 сарын 04      0      1939

Хонь (3/21-4/19) Сонирхолтой өдөр. Өглөө гэрээсээ яаруу сандруу гарах хэрэггүй. Бүх цахилгаанаа унтраасан эсэх, юмаа орхиж мартаагүй эсэхээ сайн шалгаарай. Мартамхай чанар асуудал учруулдаг тул жагсаалт гаргаж, байнга тэрийгээ харж байхыг зөвлөе. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлж гарч ирнэ. Та бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн учир үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавина.        Үхэр (4/20-5/20)...

”Гоёл-2015” наадмын шилдгүүд тодорч, Х.Бадамгэрэл Топ модель боллоо

2014 оны 12 сарын 04      1      11567

“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2015” загварын наадмын шилдгүүд тодорч,  Х. Бадамгэрэл Топ модель боллоо. Наадмын шилдэг оролцогчидыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Наадмын салхийг хагалан Оросын холбооны улсаас урилгаар оролцож буй загвар өмсөгч Ира Пантаева болон 2007-2014 оны зургаан топ модель Шилмэл загвар компанийн загвар зохион бүтээгч...

Америкийн цагдаа нар камертай үүрэг гүйцэтгэнэ

2014 оны 12 сарын 03      0      2081

Зэвсэггүй хар арьст хүүг цагдаагийн офицер буудаж хөнөөсөн явдалд шүүхээс ямар ч ял шийтгэл оноолгүй өнгөрөөсөн нь америкчуудын уур хилэнг бадрааж, эсэргүүцлийн хөдөлгөөн тасрахгүй гарсаар байгаа билээ. Олон нийтийн бухимдал намжихгүй байгаа энэ үед Ерөнхийлөгч Б.Обама цаашид цагдаагийнхан хар арьст хүмүүст хүч хэрэглэн харилцдаг байдлыг үгүй болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрээр Фергюсонд болсон шиг явдал дахин гаргуулахгүйн тулд цагдаа нарт камер зүүлгэдэг болно гэж хэлсэн байна....

Оросууд ”Нэр нь үл мэдэгдэх цэргийн өдөр” гэдэг баярыг тэмдэглэж байна

2014 оны 12 сарын 03      0      1839

Өнөөдөр Орос орон даяар Нэр нь үл мэдэгдэх цэргийн өдөр гэдэг баярыг анх удаагаа тэмдпэглэж байна. Энэ өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тэмдэглэж байхаар ОХУ-ын Холбооны зөвлөл өнгөрсөн аравдугаар сарын 29-нд хуульчилсан юм байна. 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр фашист германы цэргийг Москвагийн дэргэд бут цохисны 25 жилийн ойгоор Ленинградын авто замын 41 дэх км-т байсан баатарлаг улаан цэргүүдийн шарилыг зөөвөрлөж Улаан талбайд Кремлийн ханын дэргэд Александровын...

Ходоодны хорт хавдар оношлох шинэ арга олжээ

2014 оны 12 сарын 03      0      2019

Португалийн судлаачид “2D” дүрс зураг ашиглан ходоодны хорт хавдар оношлох шинэ арга олсноо мэдэгдлээ. Судлаачдын энэ арга нь эсийн бүлгийн хэмжээ, уургийн байршлыг тогтоохын тулд ийм зургийг ашигладаг аж. Энэ аргаа тэд хавдар дардаг уураг “Е-кадгерин” дээр туршиж үзсэн аж. Португалийн Порто их сургуулийн Молекулын эмгэг, дархлал судлалын хүрээлэнгийн судлаач Жао Санчес, Раукел Серука нарын явуулсан уг судалгаа шинжлэх ухааны “European Journal of...

Испанид “Эбола” вирус устав

2014 оны 12 сарын 03      0      1842

Испанид “Эбола” вирус тархахаа больсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Улсынх нь эмнэлгийн ажилтан “Эбола”-гийн халдвар авсныг өнгөрсөн 10 дугаар сарын 6-нд Испанийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс хэлсэн юм. Халдвар авсан сувилагч эмэгтэй нь Сьерра-Леоноос эх орондоо буцаж ирсэн “Эбола”-тай өвчтөнийг эмчилж байсан эмнэлгийн багийн гишүүн байсан билээ. Энэ нь Африкаас өөр бүс нутагт  “Эбола” хүнээс...

Ойжуулалтын ажил 80 гаруй хувьтай хийгджээ

2014 оны 12 сарын 03      0      1994

Завхан аймгийн хэмжээнд 2014 онд нийт 435 га талбайд ойжуулалтын ажил, 21,5 га талбайд ногоон хэрмийн туслах зурвас байгуулах ажил хийгдсэн. Энэ намрын тооллогоор Улсын төвлөрсөн төсвөөр гүйцэтгэсэн ойжуулалт 78 хувь, ногоон хэрмийн туслах зурвас байгуулах ажил 82 хувьтай байна. Харин Орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн ойжуулалт 76 хувьтай, ногоон хэрмийн туслах зурвас байгуулах ажил 81 хувьтай, өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалт 81 хувьтай тус тус улсад хүлээлгэн өгсөн байна.

Завханд том малын хорогдол багасчээ

2014 оны 12 сарын 03      0      1856

Завхан аймагт өнөөдрийн байдлаар аймгийн дүнгээр 23.7  мянган том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдолд өвчний хорогдол 6.1 хувь,  хээлтэгч малын хорогдол 17.7 хувь,  бог малын хорогдол 92.5 хувийг тус тус эзэлж байна. Том малын зүй бусын хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 33.8  мянгаар буюу 2.4 дахин буурсан байна. Төл малын 65 хувьд дархлаа тогтжээ Завхан аймагт бруцеллёзийн вакцинжуулалтын дархлаа шалгах ажлын хүрээнд...

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх дээд боловсролтой

2014 оны 12 сарын 03      0      1730

Завхан аймагт 1298 хүн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 11-р сарын байдлаар  788 хүн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсон байна.  Харин шинээр 408 ажил хайгч бүртгэгдсэний 231 эмэгтэй байна.  Бүртгэлтэй ажил хайгч иргэдийг  боловсролын түвшингээр авч үзвэл  бүрэн дунд боловсролтой 520, дипломын болон бакалаврын дээд боловсролтой 256,  магистр доктор-7 хүн байна. Харин огт боловсролгүй 18 иргэн бүртгэгджээ.  Харин...

Францын эмч нар Ховд аймагт 60 хүнд үзлэг хийж, 6 хүнд хагалгаа хийв

2014 оны 12 сарын 03      0      1681

Саяхан Францын эмч нар Ховд аймагт ирж, түлэнхийн мэс заслын үзлэг 60 хүнд үзлэг хийж, 6 хүнд хагалгаа хийв. Ховд аймгийн БОЭТөв /Бүсийн оношлогоо эмчилгээний төв/ Дэлхийн эмч нарын нийгэмлэг болон гадаад улс орнуудтай гэрээтэй ажилладаг. Энэ гэрээний дагуу манай аймагт өнгөрч буй онд Америкийн  эмч нар 532 хүн үзэж, 145 хүнд хагалгаа хийсэн байна. Мөн Автсралийн  дурангийн эмч нар эмэгтэйчүүдэд үзлэг хийсэн байна. Гадаад орны туршлагатай эмч нар алслагдсан нутгийн...