Дуучин С.Жавхлан эхнэрийн хамт шинэ жилийн үйл ажиллагаанд оролцохгүй гэв

2014 оны 12 сарын 04      6      2902

МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнчимэгийн хамт шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ.   Тодруулбал, “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн үзэж байгаа юм. Харин дуучин С.Жавхлан хандивийн тоглолт хийж тэндээс олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлах болсон тухайгаа ярилаа.  Дуучны үзэж буйгаар “Монголын хямрал...

Тэргэнцэртэй сайхан бүсгүй тодорлоо

2014 оны 12 сарын 04      0      1908

 "Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Тэргэнцэртэй Хувцас Загварын Шоу" 2014 наадмыг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу 12 дугаар сарын 3-ний өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. Ялагчаар мисс н.Цолмон шалгарч, миссийн титмийг зүүсэн аж. Тэрээр нуруу нугасны хорт хавдраар өвчилж, 10 жил тэргэнцэртэй явж байгаа гэнэ. Түүнийг Итали улс дахь тэргэнцэртэй залуусын олон улсын зусланд 18 хоног амрах эрхийн бичгээр “Brilliant Club” шагнасан юм.

Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

2014 оны 12 сарын 04      0      1821

Өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1319 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас барсан мэдээлэл бүртгэгджээ. Мөн булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 21, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг тус тус гарчээ. Харин зам тээврийн хэрэг 15, осол 12 гарч 20 хүн гэмтсэн...

Эрүүл мэндийн байгууллагууд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ

2014 оны 12 сарын 04      0      1908

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын санаачлагаар энэ сарын 1-4 өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагуудтай энэ онд хийсэн гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гүйцэтгэлийн гурвалсан гэрээ, Жаргалант сумын эрүүл мэндийн төвтэй үр дүнгийн гэрээ, Хувийн хэвшлийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангуудтай хамтын ажиллагааны гэрээг...

Машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг санууллаа

2014 оны 12 сарын 04      1      2032

Машиныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж байхгүй бол эд зүйлсээрээ хохирох, амь насаа алдах, аваар осолд өртөхөөс эхлээд шатах хүртэл эрсдэлд орох аюултай. Ялангуяа орон нут гийн замд гарахдаа масло тосноос эхлээд эд ангийг нь ч сайтар шалгахгүй, яарч гарснаар ийм байдалд хүрэх юм. 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт "Toyota spacio" маркийн автомашин шатсан хэрэг гарч, энэхүү үйл явдлыг бид газар дээрээс нь сурвалжилан...

Сөүлийн Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авав

2014 оны 12 сарын 04      0      1795

БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Мөн төлөөлөгчид “Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори”, “Хүчит шонхор” зах, “Мах Маркет” ХХК-ний ажилтай газар дээр нь очиж танилцжээ....

”Гоёл-2015” наадмын торгон агшнуудаас

2014 оны 12 сарын 04      1      7204

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

”АПЕК-д элсэх Монгол Улсын үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт семинар боллоо

2014 оны 12 сарын 04      0      2025

ХЭЗХАЯ-ны Дипломатын академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төв, Конрад Аденаурын сантай хамтран зохион байгуулсан “Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага - АПЕК-т элсэх Монгол Улсын Үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын семинар 2014 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болж өндөрлөлөө. Семинарт Австрали, Америк, Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсын АПЕК-ийн чиглэлээр...

Хүүхдүүд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож байна

2014 оны 12 сарын 04      0      1843

Мобиком корпарациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аяны ялагч МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг, сургууль завсардсан өнчин, ядуу хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулсан. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24-р сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн хүүхдүүд дэмжиж,  сургууль дээрээ “Сэтгэлийн галаар урмын дөлийг бадраая” уриатай сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Энэ аянд тус сургуулийн 60 бүлгийн 2400...

Хорлоо эмээ байшинтай боллоо

2014 оны 12 сарын 04      1      2237

"Монгол тусгал” ТББ-аас 90 настай Хорлоо эмээд туслах аяныг өрнүүлж байна. Хорлоо эмээгийн тухайд Цагаан байрнаас Бөмбөгөрийг зорьж халуун цай худалдаж амьдардаг бөгөөд ганц хүү нь сэтгэцийн өвчтэй аж. Өмнө нь жижиг амбаарт амьдардаг байсан буурайд залуус ийнхүү дулаан байшин барьж өгч байгаа юм. Эмээгийн байшингийн зураг төслийг “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал гаргасан бөгөөд одоогоор ажлын явц 60 хувьтай яваа гэнэ. Сайхан сэтгэлт залуусын...