Золбин нохой устгах ажил үр дүнгүй байна

2014 оны 12 сарын 05      0      2776

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төв золбин нохдыг устгах зорилгоор нохойн алба байгуулан айл өрхийн нохойг пайзжуулан бүртгэлжүүлэх, эзэнгүй нохой устгах зэрэг олон ажлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрэхгүй байна. Нохойн устгалд төсөвлөгддөг төсөв хөрөнгө хаанаа ч хүрдэггүй, нохой устгах анчин олдодгүй, устгалд зориулсан машин техник байхгүй зэрэг хүндрэл их гарч байгаа гэнэ. Мөн энэ сард төсөв хөрөнгө хүрэхгүйн улмаас устгалын ажил явагдахгүй...

Хамтдаа 240 кг турж чадсан хосууд

2014 оны 12 сарын 05      0      3695

АНУ-ын нэгэн гэр бүлийн хосууд нэг жил 7 сарын дотор хоолны хатуу дэглэм, дасгал хийсний үр дүнд хоёул нийлээд бараг 240 кг хаяж чаджээ.  Жастин болон Лорен Шелтон хэмээх хосууд 2008 онд гэрлээд удаагүй байхад нь илүүдэл жингийн асуудал тэдний аминд хүрч болохыг эмч сануулжээ. Яг энэ үеээс тэд бие биедээ илүүдэл жингээсээ хамтдаа сална хэмээн амласан байна. Турахаасаа өмнө идэх юмнаас татгалзах нь боломжгүй зүйл хэмээн үздэг байсан бөгөөд Лорен турах хүсэлгүй байснаа төрөлхийн...

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2014 оны 12 сарын 05      0      3071

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 1-ны өдрийн байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчны 7943 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчин нь Багануур дүүрэгт 5,6 хувь, Налайх дүүрэгт  4,9 хувиар тус тус нэмэгдсэн бол  Баянгол  дүүрэгт 2,9 хувь, Багахангай дүүрэгт 2,8 хувь, Хан-Уул дүүрэгт 2,6 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Нийт өвчлөгсдийн 77 хувь нь  0-9  насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 2532 дуудлага...

Их Британи улсад суугаа Монголчууд үндэсний бөхөөр барилдав

2014 оны 12 сарын 05      0      2820

Монгол Улсаас Их Британи улсад суугаа ЭСЯ, тус улс дахь Монголчуудын холбоотой хамтран нутаг нэгтнүүдийнхээ дунд “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн бооцоот барилдаан анх удаа зохион байгуулжээ. Барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харьяат, сумын заан Н.Отгонбаяр үзүүрлэсэн байна. Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат залуу бөх...

Төв талбайд сүндэрлэх сүлд модыг засч эхэллээ

2014 оны 12 сарын 05      0      2983

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу нийслэлийн төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Харин сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 15-нд болох товтой. Харин 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болно .

Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үзлэг хийв

2014 оны 12 сарын 04      0      3302

Бүтэн жилийн төгсгөлд тохиодог нийтийн хамарсан томоохон баяр болох шинэ жилийг угтан хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах үзлэг шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар эхлүүлээд байна. Шинэ жилийн баярын үеэр нийтийг хамарсан хоолны хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлэхэд үзлэг шалгалтын зорилго оршиж, энэ хугацаанд иргэд болон хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдэд  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, гарын авлага,...

Энэ онд одоогийн байдлаар 16 нярай эндээд байна

2014 оны 12 сарын 04      0      3203

Эмнэлэгийн тусламж очихоос өрсөн гэртээ амаржсан эхийн дөнгөж мэндэлсэн хүүхэд нас барсан тохиолдол өнгөрөгч сард Хулд сумаас төвөөс хорь гаруй км-т орших малчныд гарсан. Энэ мэтээр дутуу төрөлт болон гэнэтийн үхэл, тархины цус харвалт, зүрхний гажиг, бүтэлт, хатгалгаа зэрэг шалтгаанаар энэ онд одоогийн байдлаар 16 нярай эндээд байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Нялхасын эндэгдэлд ямар хүчин зүйл нөлөөлсөнийг Эрүүл мэндийн газрын эмнэлэгийн...

Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй

2014 оны 12 сарын 04      0      2988

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 16.5 сая ам.доллар худалдан авах, 3.0 сая ам.доллар худалдах, мөн 42 сая юань худалдан авах санал  ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг  Монголбанк 100 хувь биелүүлэв. Гадаад валютын дуудлага...

”Солонгосын хойг дахь тогтвортой байдлын талаар Монгол улсын баримтлах бодлого” хэлэлцүүлэгийг хийв

2014 оны 12 сарын 04      0      4013

Солонгосын хойг дахь тогтвортой байдлын талаар Монгол улсын баримтлах бодлого нэртэй хэлэлцүүлэгийг АНУ-ын Вашингтон хотод байх Олон улсын стратеги төлөвлөгөөний төвөөс зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон Монгол улсын Гадаад явдлын яамны төлөөлөгчид “Америкийн дуу хоолой” мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ. Монгол улс нь Хойд Солонгос улсын цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлын эсрэг байдаг бөгөөд үүнийгээ удаа дараа илэрхийлж байсан. Харин Хойд Солонгос, Монгол...

10 хүн тутмын нэг нь ”Apple” брэндийн утас барьдаг

2014 оны 12 сарын 04      0      3324

АНУ-ын гар утас хэрэглэгч 10 хүн тутмын нэг нь "Apple" брэндийн "Iphone" гар утас барьдаг болохыг судалгаагаар гаргажээ. " comScore " судалгааны компанийн гаргасан судалгаагаар, 10 дугаар сар хүртэл гурван сарын хугацаанд  " Apple " брэндийн гар утас хэрэглэгчдийн эзлэх хувь 10,8 болж, АНУ-ын гар утас үйлдвэрлэгч компаниудаас дөрөвдүгээр байранд оржээ. Өмнөх гурван сард "Iphone" хэрэглэгчдийн эзлэх хувь 9,5 байжээ. Судалгаанаас үзэхэд, энэ улиралд АНУ дахь гар утасны...