“Монгол даатгал” компанийн 80 жилийн ойн азтанууд тодорчээ

2014 оны 12 сарын 05      0      2913

“Монгол даатгал”  компанийн 80 жилийн ой угтан нийт харилцагчдын дунд орон даяар зарласан 80 саятан шалгаруулах болзлыг Булган аймгийн гурван даатгуулагч хангажээ. Сүүлчийн тодруулалтаар Д.Цэрэнчимэд, Б.Бямбацогт нар шалгарч тус бүр сая төгрөгийн азтны батламжийг өнөөдөр авлаа.“Булган хангай” МСҮТ-ийн хоёрдугаар ангид суралцдаг тэд гэнэтийн ослын даатгалд хамрагдсан нь ийнхүү азтан болж өөрсдөө болон эцэг эхээ баярлуулав. Тус аймгийн “Монгол...

“Google Glass”-ыг “Intel” корпорацийн процессороор тоноглоно

2014 оны 12 сарын 05      0      2658

2015 онд гарах төлөвтэй байгаа, Америкийн “Google” компанийн ухаалаг нүдний шил болох “Google Glass”-ыг “Intel” корпорацийн процессороор тоноглоно гэж “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ. Урьд нь суурилуулж байсан “Texas Instruments” компанийн процессорын оронд “Intel”–ийнхийг суурилуулахаар болсон байна. 2012 онд бүтээсэн уг ухаалаг нүдний шилний тусламжтайгаар...

”Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож буй Т.Батцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа

2014 оны 12 сарын 05      0      5572

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″  тэмцээнд эх орноо төлөөлөн Азийн супер модель Төрбатын Батцэцэг оролцож байна. Улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүй өнөөдөр цахим хуудаст сэтгэгдэлээ хуваалцлаа. Тэрбээр, “Арванхоёрдугаар сарын 14 удахгүй боллоо. Энэ хүртэл олон амжилт гаргалаа, үнэхээр баяртай байна. Монголынхоо хувьд байгаагүй амжилт гаргасан. Улам их амжилт гаргахын төлөө бүхнээ...

Ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг хүлээлгэн өгөв

2014 оны 12 сарын 05      0      3059

Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Ардчилсан холбооны салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд өчигдөр хүлээлгэн өгөв. ХААИС-ийн Монголын Ардчилсан Холбооны 58 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаа хийсэн юм. Тус хуралдаанаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн...

Урд хөршид орон сууцны үнэ өсөхгүй

2014 оны 12 сарын 05      0      3030

Өнгөрөгч 11-р сард Хятадын 100 гаруй хот сууринд шинэ орон сууцны үнэ огцом буурчээ. Цагаан сараас өмнө орон сууцны ханш өсөхгүй хэмээн эдийн засагчид таамаглаж байна. Хятадын дотоодын орон сууцны судалгааны мэргэжлийн байгууллага болох Хятадын Үзүүлэлт судалгааны хүрээлэн 100 гаруй хот сууринд явуулсан судалгааны дүнгээ энэ сарын эхэнд нийтэлсэн юм. Уг судалгаагаар, Хятадын 100 гаруй их хотын шинэ орон сууцны квадрат метрийн дундаж үнэ 10589 юань байгаа нь өнгөрсөн сар болон өнгөрсөн...

Монголчууд Хятад улсаас тахианы махаа авна

2014 оны 12 сарын 05      0      2725

Монгол Улсаас ирсэн албаны хүмүүс Хятадын шувууны махыг хүнсний аюулгүйн стандартад нийцнэ хэмээн үзэж их хэмжээгээр экспортлохоор боллоо хэмээн Хятадын олон улсын радиогоор өнөөдөр мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар, Монгол Улсын албаны хүмүүс Шаньдун дахь шувууны махан бүтээгдэхүүний үйлдвэр, аюулгүйн хяналтын системтэй газар дээр нь танилцав. Хятадын шувууны махан бүтээгдэхүүний чанар аюулгүйн систем болон хяналт шалгалтын ажил Монголын талынхны шаардлагыг хангажээ. Тэдний үзэж...

Өнгөрсөн сарын барилга, байгууламж их засварын ажлыг хүлээн авлаа

2014 оны 12 сарын 05      0      2838

Завхан аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Улиастай сумын 3-р сургууль, Дэвшил сургууль, Усан бассейн бүхий спорт цогцолбор, Цагаанчулуут сумын 320 хүүхдийн сургууль гэх мэт 7 барилгын ажлууд технологийн зогсолт хийгээд байна. Мөн Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч “МССМ” ХХК-ыг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлсэн 90.0 сая төгрөгний ажилд барилга угсралтын ажил хийгээгүй гэрээний үүргээ...

Хальтиргаанаас болгоомжлохыг санууллаа

2014 оны 12 сарын 05      0      2810

Хэнтий аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас 12-р сарын 1-ээс эхлэн Хальтиргаа нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 43 тохиолдол гарсан бол үүнээс Чингис хотод 5 хөдөө орон нутагт 1 осол гарч бүртгэгджээ.Тус тасгаас аймгийн хот тохижилтын газартай хамтран хальтиргаа гулгаа ихтэй газруудад элс, шороог асгаж иргэд жолоочдын аюулгүй байдлыг ханган...

Увс аймаг төсвөө баталлаа

2014 оны 12 сарын 05      0      2743

Увс аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар 2015 онд аймгийн төсвийг 62.1 тэрбум төгрөг байхаар баталлаа. Аймгийн татварын орлогыг 5.2 тэрбум, Улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 11.9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 7.4 тэрбум, Тусгай зориулалтын шилжүүлгийг 36.7 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Үүнээс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 6 тэрбум, Сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 4.4 тэрбум, Сумдад олгох тусгай зориулалтын...

”Тokyo Grand slam -2014” тэмцээн өнөөдөр эхэллээ

2014 оны 12 сарын 05      0      2846

Олон улсын жүдо бөхийн холбоо /JF/-ны төлөвлөгөөнд тусгасан энэ жилийн сүүлийн их дуулга "Тokyo Grand slam -2014" тэмцээнna зургаа дахь тэмцээн өнөөдөр эхэлж байна. Дэлхийн 65 улсын эрэгтэй 253, эмэгтэй 171, нийт 424 шилдэг жүдоч ур чадвараа сорьж байна. Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний есөн цагт эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанууд эхэлсэн бөгөөд тэмцээний нээлтийн ажиллагаа 15 цаг 30 минутаас болно. Энэ удаагийн Их дуулгад манай...