“Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшицгээе” уриалга гаргав

2014 оны 12 сарын 07      0      3105

Завхан аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаас гаргасан “Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшицгээе” уриалга бодит ажил болж байна. Энэхүү уриалгыг бодит ажил болгохын төлөө аймгийн Иргэний танхимаас хичээн ажиллаж байгаагийн үр дүнд төр хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ нэмэгдэн, борлуулалт өсөх хандлага ажиглагдаж байна.  Энэхүү уриалгыг бодит ажил болгохын төлөө та бид хичээн...

“Охид” арга хэмжээг зохион байгууллаа

2014 оны 12 сарын 07      0      2883

Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран “Охид” арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулжээ. Тус...

Иргэдийн спортын III наадмын шилдэгүүд тодорлоо

2014 оны 12 сарын 07      0      2940

Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын наадмыншилдэгүүд тодорлоо. Наадам хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийтдээ 20 хорооны 120 хэсгийн 12000 гаруй иргэдийг хамруулж, I. II, III, IV, V-н  шатны 40-н удаагийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж оролцжээ. Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Л.Нармандах даргаар ахлуулсан зохион байгуулах хороо, наадмыг зохион байгуулах нарийн бичгийн даргаар БТСХорооны нийтийн биеийн...

Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас чөлөөлөв

2014 оны 12 сарын 07      1      3010

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Дамбийн Дорлигжавыг өөрөө хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбатад Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгасан байна.

“Бидний авьяас-2014” урлагийн их наадмын шилдэгүүд тодорлоо

2014 оны 12 сарын 07      0      4864

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Бидний авьяас-2014”  урлагийн их наадмыг Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн...

ДЭМБ-ын зөвлөхүүд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд ажиллалаа

2014 оны 12 сарын 07      0      2803

Эрүүл мэндийн яамны урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Др.Тилака Чиннаяа, ДЭМБ-ын зөвлөх Др.Луо Дапенг нар Монгол улсад энэ сарын 01-05-ны өдрүүдэд ажиллав Тэд манай улсын мэргэжлийн байгууллагуудын эбола вируст халдварын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. ДЭМБ-ын зөвлөхүүд энэ сарын 02-ны өдөр ХӨСҮТ-д “Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх” сургалтыг...

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

2014 оны 12 сарын 07      0      2752

Малчид, ард иргэдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 8-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт: 15 хэм хүйтэн, 20 цагт: 17 хэм хүйтэн байна. 15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 2014 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагаас...

Өнөөдрийн зурхай/12.07/

2014 оны 12 сарын 07      0      2623

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын...

288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг хураав

2014 оны 12 сарын 05      0      2854

МХЕГ-ын хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн,стандартын шаардлага хангаагүй болон хаягийн зөрчилтэй нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураасан байна. Тухайлбал, улсын эмийн бүртгэлд бүртгээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг,...

Хүүхдээ зочид буудалд орхиод зугтсан эмэгтэйг хайж байна

2014 оны 12 сарын 05      0      2973

Хүүхдээ зочид буудалд орхиод зугтсан эмэгтэйг цагдаа нар хайж, эрэн сурвалжилж байна. Хоёр хоногийн өмнө зочид буудалд хүүхэдтэйгээ өрөө авч ороод гаднаас мөнгө авчирья гэж хэлээд алга болсон эмэгтэйг эрэн сурвалжилж эхэллээ. Зочид буудлынхан 3 настай хүүхдийг хоёр хоног байлгаад ээж нь ирээгүй учир цагдаад мэдэгджээ. Цагдаагийнхан хүүхдийг өнөөдөр СХД-ийн Гэр бүл хүүхдийн хөгжлийн төвд хүлээлгэн өгчээ. Тус төвийнхөн хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, ээж, аавыг  нь...