Хувь хүний нууцын тухай хуулийн зарим заалтыг хянан хэлэлцэв

2014 оны 12 сарын 12      0      3040

Хувь хүний нууцын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2012 оны энэ дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй...

Ч.Чинбат: Морин хуурын чуулгатай хамтран шинэ жилийн сэдэвтэй тоглолтоо үзэгчдэд хүргэнэ

2014 оны 12 сарын 12      3      4770

Эрэмгий агаад эрхэмсэг дүр төрх, Эрвээхий зангиа, шидэт дохиур, дэгжин фрак... Яагаад ч юм бэ удирдаач гэхээр энэ л дүр төрх санаанд минь бууна. Хаан хуур, хатан хийлийн аялгуу түүний хөдөлгөөний аясаар нэгэн голын урсгал болон сүлэлдэж, бүхэл бүтэн найрал хөгжим ганцхан хормын дотор нэгэн цул болон захирагдах аж. Өөрийн гэсэн хөгжимдөх арга барилтай олон хүнийг нэгтгэж, бүтээл амьдруулах шид удирдаачийн дохиурт л бий. Энэ жижигхэн дохиурын дороос сэтгэл гэгэлзүүлсэн хүчирхэг аялгуу...

Хэнтий аймаг сайн жолооч тодруулав

2014 оны 12 сарын 12      0      3161

Аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Албан журмын даатгагчдын холбоо болон Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниуд хамтран Сайн жолооч тэмцээнийг зохион байгууллаа.  Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан жолооч нарын “Даатгалын тухай хууль”, ”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн мэдлэгийг дээшлүүлэх мөн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ур чадварыг...

Д.Баатар, Д.Батлүндэн нар хүндэт иргэн болов

2014 оны 12 сарын 12      0      2957

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Д.Баатар, Д.Батлүндэн нарыг аймгийн дээд шагнал болох “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө. Тэд 1989 оны 12 дугаар сарын гурванд Эрдэнэт хотод болсон тайван жагсаалд оролцож байсан бөгөөд Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн ийнхүү үнэлжээ. Аймгийн ИТХ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хуралдаан хийлээ.

Өндөр гэгээн Занабазарын урласан баримлыг 3,46 сая еврогоор худалдлаа

2014 оны 12 сарын 12      0      3034

Монгол Улсын Засгийн газар худалдахыг хориглохоор хүчин чармайлт гаргасан ч XVII зууны үеийн монгол хүрэл баримлыг Парист дуудлагаар 3,46 сая евро буюу 4,3 сая доллароор худалдлаа. Тара буюу Дарь эхийн /ногоон/ энэ баримлыг XVII зуунд Өндөр гэгээн Занабазар урласан бөгөөд үүнийг Франц руу хууль бусаар гаргасан байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа Монгол Улсын Соёлын сайд Л.Гантөмөр бичгээр мэдэгдсэн юм. “Сотбис” дуудлага худалдааны корпорацын захирал Гийом Черуттид...

НАСА “Dragon” хөлгийг 19-нд хөөргөнө

2014 оны 12 сарын 12      0      2762

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ энэ сарын 16-нд хөөргөх ёстой байсан “Dragon” хөлгийг 19-нд хөөргөхөөр хойшлуулжээ. Уг хөлгөөр Олон улсын сансрын станцад хүнсний бүтээгдэхүүн, эн түрүүнд шаардлагатай эд зүйлс болон шинжлэх ухааны туршилтын материалыг хүргэх ёстой юм. АНУ-ын сансрын байгууллагын мэдээлснээр, хөөргөхөд шаардлагатай бэлтгэлийг “Dragon” хөлөг болон уг хөлгийг зөөгч “Falcon-9” пуужинг...

Төр захиргааны байгуулагуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохиолоо

2014 оны 12 сарын 11      0      2926

Төв аймгийн хэмжээнд зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Зуунмод сумын иргэн Б.Тойвгоо энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр захиргааны байгуулагуудыг оролцуулан энэ сарын 9-нд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, аймгийн салбар хэлтэс, төр захиргааны байгууллагууд оролцож санаа бодлоо хуваалцсан юм. Б.Тойвгоо ярихдаа: Байнга шахуу осол, хэрэг гарч байдаг арван хар цэг бий. Үүнд: авто зам...

Дархан-Уул аймгийн найман бахархлыг сурталчлах аян зохиов

2014 оны 12 сарын 11      0      2797

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн энэ оны 61, 62 дугаар тогтоолыг үндэслэн Дархан сумын "Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль нь аймгийн бэлгэ тэмдэг, туг, сүлд дуу болон аймгийн найман бахархалыг багш, сурагчдад сурталчилах нэг сарын аяныг зохион байгуулсан байна. Тус сургууль уг аяны хүрээнд аймгийн найман бахархалыг биет болон биет бусаар хийж "Миний мэдэх Дархан" шилдэг эсээ бичлэгийн уралдаан зарлаж "Унасан газар угаасан ус минь”...

Дэлхийн Зөн байгууллага орон нутагт үүссэний 10 жилийн ой боллоо

2014 оны 12 сарын 11      0      3028

Хүүхэд, гэр бүлийн хөгжил дэвшлээр дамжуулан улс орны ирээдүйг өөрчлөхийг зорьдог Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сарын 9-нд тохиолоо. Тус байгуулага анх  2004 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр  зургуулаа өрх гэрээ барьсан бол өдгөө 17 ажилтан, 15000 гаруй хүүхэд, гэр бүлтэй хамтран ажилладаг болжээ.  Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер н.Эрдэнэсувд ярихдаа: Итгэл сэтгэлээр...

Жеймс Уотсоны Нобелийн шагналын алтан медалийг худалдан авсан гэжээ

2014 оны 12 сарын 10      0      2514

АНУ-ын эрдэмтэн судлаач Жеймс Уотсоны Нобелийн шагналын алтан медалийг худалдаж авснаа ОХУ-ын хамгийн баян эрхэм дэлгэж, эзэнд нь үүнийг буцааж өгөх бодолтой байгаагаа хэллээ. Ган болон цахилгаан холбооны магнат Алшер Усманов “Уотсон энэ медалийг “буцааж авах гавьяатай” хүн. Үүнийг аргагүйн эрхэнд худалдсаныг нь мэдрэхэд надад “маш хэцүү байсан” гэжээ. ДНК-гийн бүтцийг нээснийхээ төлөө хүртсэн уг медалиа Жеймс Уотсон 4,8 сая доллароор дуудлагаар...