Австралийн цагдаа, цэргийнхэн шинэ он гартал 24 цагийн хамгаалалтад гарна

2014 оны 12 сарын 16      0      2796

Сидней хотын “Lindt” кафед өчигдөр үл мэдэх этгээд хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсан. 16 цагийн турш үргэлжилсэн аврах ажиллагаагаар кафег барьцаалагчаас суллаж чадсан ч барьцааны хоёр хүн болоод гэмт хэрэгтэн Ман Харон Монис амиа алдаж, дөрвөн иргэн шархаджээ. Амь үрэгдсэн хоёр иргэн нь “Lindt” кафены менежер, 34 настай Тори Жонсон, 38 настай Катрина Даусон нар байсан талаар АР агентлаг мэдээлж байна. Ман Харон Монис барьцаалах ажиллагааныхаа өмнө...

Өнөөдөр Монголчуудын нүглээ наминчлах өдөр

2014 оны 12 сарын 16      0      2515

Өнөөдөр Зулын 25-ны их дүйчин өдөр тохиож байна. Буддын шашинт улс орон, түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ныг “Зулын 25-ны их дүйчэн өдөр” хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд Зонхова 1357...

Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө

2014 оны 12 сарын 16      0      2904

"Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014" өнөөдөр боллоо. Уг форумын нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцох үеэрээ "Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ өдрөөс эхлэн төр засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компаниуд бүгд таваас дээш сая төгрөгийн гүйлгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор өөрийн веб хуудсанд, хэрэв веб хуудас байхгүй...

Тэтгэврийн хүмүүст хөдөлмөр эрхлэх бирж байгуулах санал тавив

2014 оны 12 сарын 16      0      2306

Орос улсын Олон нийтийн танхимын гишүүн Владимир Слепак Оросын хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Төрийн дум болон Холбооны Зөвлөл болоод Орос улсын бусад субъектүүдэд  тэтгэврийн  хүмүүст хөдөлмөр эрхлэх бирж байгуулах тухай  концепцыг илгээгээд байна.   ОХУ-ын Олон нийтийн танхимын “иргэний нийгмийн байдлын тухай”  илтгэлд тэтгэврийнхний идэвхтэй амьдралыг үргэлжлүүлэхэд , ялангуяа, ажлын байраар хангахад  онцгой анхаарал хандуулжээ....

“Next Stop 2014” наадмын “Оны залуу”-г тодруулна

2014 оны 12 сарын 16      0      2589

“Next Stop 2014” наадмын “Оны залуу” тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-нд болно. Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор тус наадмыг 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.  Энэ жилийн наадамд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, төрийн...

Профессор Л.Хайсандайн 75 насны баяр өнөөдөр тохиож байна

2014 оны 12 сарын 16      5      3141

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, олон улсын мэдээллийн Академийн жинхэнэ гишүүн, доктор (Sc.D), профессор Лувсангийн Хайсандай өнөөдөр 75 насны ойгоо угтаж байгаа аж. Тэрбээр ШУА-д 40 гаруй жил ажиллаж, Монголын гадаад бодлого, олон улс судлалын чиглэлээр эрдмийн 14 ном зохиол туурвиж, 10 гаруй хамтын бүтээлд зохиогч, ерөнхий редактороор оролцон, 180-аад эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичин хэвлүүлжээ. Түүний 40 гаруй бүтээл нь ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг, БНСУ, Турк,...

”Цөмөөхэй” балетын бүжигчид хувцастай бэлтгэлдээ орлоо

2014 оны 12 сарын 16      0      2714

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт  “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцох юм. Одоогоор уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Япон Улсын “Комаки...

Согтуугаар үйлдсэн танхайн гэмт хэрэг буурахгүй байна

2014 оны 12 сарын 16      0      2455

Сүүлийн үед бусдын эд зүйлсийг булааж дээрэмддэг, бүлэглэн танхайрдаг үйлдэл буурахгүй байх хандлагатай байна. Зодоон болоод байна, согтуу хүн танхайраад байна, н ийтийн байранд зодолдоод байна, орцонд зодолдоод амраахгүй байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. "Дөлгөөннуур" төвийн орчим арванхоёрдугаар сарын 15-нд Toyota Prius-20 автомашины жолоочийг машиндаа сууж байхад нь үл таних таван залуу хутга тулга "Samsung Note-2" гар утсыг дээрэмдэн,...

Налайхын хөгжлийг тодорхойлох “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2014 оны 12 сарын 16      0      2438

Налайхын хөгжлийг тодорхойлох “Санамж бичиг”-т арванхоёрдугаар сарын 15-нд Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга Н.Баяраа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү уг гэрээг баталгаажуулсанаар тус паркад ажиллах хүчний хангамж, сургалт хөгжил, паркийн дэд бүтцийг хөгжүүлэх, хот байгуулах паркад зориулсан үйлчилгээний газруудыг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран...

Завхан аймагт гэмт хэргийн тоо өсчээ

2014 оны 12 сарын 15      0      2549

Завхан аймгийн Прокурорын газарт нийт 140 гомдол, хүсэлт, мэдээллийг иргэд, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид ирүүлжээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 1166 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 40 буюу 3.4, гэмт хэрэг 352 үйлдэгдсэн нь 27 буюу 7.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 22 буюу 21.5 хувиар...