Малала Юсафзай: Террорист халдлага болсонд сэтгэл маш их өвдөж, харамсаж байна

2014 оны 12 сарын 17      1      2449

Пакистаны Пешавар хотын сургуульд хайр найргүй, харгис террорист халдлага болсонд сэтгэл маш их өвдөж, харамсаж байна гэж Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай мэдэгдлээ. Тэрбээр “Гэм зэмгүй хүүхдүүд сургууль дээрээ мягмар гарагийнх шиг ийм халдлагад өртсөөр байна. Тэдэнд аюулгүй газар гэж алга” гэж Малала “фэйсбүүк” хуудастаа бичжээ. Тэрбээр энэ халдлагыг харгис, хулчгар үйлдэл гэж буруушаан, би босогчидтой тэмцэхийн тулд Пакистаны засгийн газар,...

Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

2014 оны 12 сарын 17      0      2653

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын Флорида муж улсын захирагчаар ажиллаж байсан Жеб Буш “ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг идэвхтэй судална” гэж “фэйсбүүк” хуудастаа бичжээ. Жеб Буш нь Флорида муж улсын захирагчаар бүтэн дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдсон, Бүгд найрамдах намын ганц гишүүн юм. Мөн тэрбээр “Америк даяар иргэдийнхээ...

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба шинэ даргатай болов

2014 оны 12 сарын 17      0      2424

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Цээпилийг томилсон байна. Тэрбээр өмнө нь Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ахлах референт хийж байсан юм. Уг албыг өмнө нь сэтгүүлч Ц.Мөнхтөр хашиж байсан бөгөөд тэрбээр эдүгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.

Жүжигчин Б.Амараа эх орондоо ирлээ

2014 оны 12 сарын 17      0      2366

Монголын кино урлагийн түүхэнд Холливуд руу хүрэх анхны зам, мөрийг гаргасан жүжигчин МУСТА Б.Амарсайхан эх орондоо ирлээ. Тэрбээр “Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээж чадсан юм. Холливудын улаан хивснээ үндэсний хувцасаараа гоёж алхсан тэрээр “Марко Поло” киноны Ариг Бөхийн дүрд тоглосон билээ. Киноны нээлтэнд амжилттай оролцоод...

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014” боллоо

2014 оны 12 сарын 17      0      2064

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014”-г "Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдвийн дор зохион байгууллаа. Монголын банкны холбооноос санаачлан БОНХАЖЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпораци болон Нидерландын Хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан уг форумын үеэр тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч...

“Хогоо хаяхгүй байж Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор хүмүүнлэгийн ажлыг зохиов

2014 оны 12 сарын 16      0      2534

Улаанбаатар хотын Нийгэм, Эдийн засаг, хүний нөөцийн “Соёмбо” удирдлагын академийн Дархан дахь салбар сургуулийн оюутнууд “Хогоо хаяхгүй байж Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор хүмүүнлэгийн ажлыг зохион явуулав. Тус сургуулийн төгсөх ангийн оюутнууд уг ажлыг аймгийн Шуудан холбооны газар, Еvergood салон, иргэн н.Долгоржав нартай хамтран зохион байгууллаа. Энэ удаа иргэдийн өдөр бүр цэвэр орчинд амьдрах бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа НААҮГ-ийн...

Пүүл биллярдын шилдгүүд тодорно

2014 оны 12 сарын 16      0      2538

Монголын покет биллярдын холбооноос зохион байгуулдаг пүүл биллярдын лигийн тэмцээн бүтэн жил үргэлжлэн шөвгийн 16 тамирчин шалгарчээ. Шилдэгт  багтсан тамирчдын шөвгийн наймын тоглолт өнөөдөр болж байна. Лигийн тэмцээний шилдэг 16 тамирчин чансаагаар оноолт таарч тоглон шилдэг найман тамирчнаа тодруулна. Харин маргааш хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтууд болсноор лигийн тэмцээн өндөрлөнө хэмээн Монголын покет биллярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттулга...

Дархан-Уул аймагт “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн болов

2014 оны 12 сарын 16      0      3107

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас эрхлэн зохион байгуулсан “Ногоон  гэрэл-Цагаан шугам” тэмцээн болов. Жил бүр уламжлал болон зохиогддог уг тэмцээнд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын бага анги болон цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд зохиогддог. Ингэснээр хүүхдүүд зам тээврийн осол гэмтэлд өртөхгүй байх нөхцөл бүрдэх учраас энэ тэмцээнийг тогтмол явуулж хэвшжээ. Аймгийн Цагдаагийн газрын ХАБХТ-ийн ахлах зохицуулагч...

Хүн ам, мал тооллогын дүнг нэгтгэж байна гэв

2014 оны 12 сарын 16      0      2769

Дундговь аймагт хүн ам, малын тооллого дуусч, сумд дор бүрнээ дүн мэдээгээ нэгтгэж байна. Баянжаргалан сумын хувьд өнөөдрийн байдлаар хүн ам, мал сүргийнхээ тоог урьдчилсан байдлаар гаргаад байгааг нь сонирхвол тус сумын хүн ам 1160 болж урьд оныхоос 10 хүнээр буурсан бол мал сүрэг 106 мянга болж урьд оныхоос 15 мянга гаруйгаар өссөн байгааг тооллогын комиссын гишүүн Т. Дуламханд хэллээ. Тус суманд 28 төрийн албан хаагч тооллогын 5 хэсэг ажилласан бөгөөд хамгийн холдоо Хэнтий...

“Академичдын цуврал лекц” маргааш эхэлнэ

2014 оны 12 сарын 16      0      2671

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилгын хүрээнд “Академичдын цуврал лекц”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус цувралын 21 дэх удаагийн лекцийг Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам...