Жүжигчин Кейт Аптон энэ оны хамгийн тачаангуй бүсгүй

2014 оны 12 сарын 21      0      2888

Өнгөрсөн сард 2014 оны хамгийн тачаангуй эрээр жүжигчин Крис Хемсвортыг нэрлэсэн “People” сэтгүүл өнгөрч байгаа оны хамгийн тачаангуй бүсгүйгээр загвар өмсөгч, жүжигчин Кейт Аптоныг нэрлэсэн байна. Харин оны загвар өмсөгчөөр Карли Клосс, хамгийн тансаг загварлаг бүсгүйгээр шинэ “Дуу хоолой” шоугаараа нэрд гараад байгаа дуучин Гвен Стеваниг тодруулжээ.

“ФранклинКови” компанийн хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор хэрэгжинэ

2014 оны 12 сарын 19      0      2852

“ФранклинКови” компанийн “Би ирээдүйн манлайлагч” хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор хэрэгжих гэж байна. Уг төслийг “Манлайлах урлаг төв” төрийн бус байгууллага шинээр оруулж ирж байгаа аж. Тус хөтөлбөр нь “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын агуулга дээр тулгуурлах юм байна. Дэлхийн орнуудад хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гол зорилго нь залуу хойч үедээ өөртөө итгэх итгэлийг төрүүлэх, багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг шаардлагатай...

45-аас дээш насныхан Эболагаар өвчлөх нь их байна

2014 оны 12 сарын 19      0      3004

Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ. Мөн 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Либерид 8, Сьерра-Леонд...

Хотын захирагчийн албыг ”Тохижилт үйлчилгээний компани” болгов

2014 оны 12 сарын 19      0      2805

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  Арвайхээр Хотын захирагчийн алба нь Тохижилт үйлчилгээний компани болж бүтэц, үйл ажиллагаагаа хуваалаа. “Арвайхээр- Тохижилт үйлчилгээний компани’’ орон нутгийн өмчит аж ахуй тооцоот  үйлдвэрийн газар нь Хотын захирагчийн албанаас  тохижилтын ажил, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, Батгүн зам нөхөрлөлийн хариуцан гүйцэтгэж байсан хог хаягдлын үйл ажиллагаа, Арвайхээр соёл амралтын хүрээлэнгийн...

Бохирдлыг нарийвчлан тогтоодог зөөврийн мини памптай болно

2014 оны 12 сарын 19      0      2560

Байгаль хамгаалах сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба оноос өмнө агаарын бохирдлыг нарийвчлан тогтоодог зөөврийн мини памптай болно. Тус албаны орчны шинжилгээний хэлтсийн дарга С.Отгонсүрэнгийн хэлснээр, Агаарын бохирдлыг тогтоох ажил 2004 оноос эхэлсэн ба уг ажилд ашигладаг  тоног төхөөрөмж 2014 оны 11 сард хуучирч эвдэрсэн хэмээв. Зуунмод сум уртрагийн 1060 57I, өргөрөгийн 470 43 I солбицолд далайн түвшинээс дээш 1...

Төрийн архив зориулалтын байртай боллоо

2014 оны 12 сарын 19      0      2616

Архивын зориулалтын байргүйгээсээ болж дөрвөн ч удаа бууриа сэлгэж байсан Төв аймгийн Төрийн архив өнөөдөр зориулалтын байртай  боллоо. Тус байр Төр, захиргааны хоёрдугаар  барилгын нэг давхарт  байх ба хадгаламжийн сангийн гурав, алба хаагчдын гурав, сургалт, судалгааны нэг, нийтдээ долоон өрөөтэй аж. Архивын тасгийн дарга н.Дашзэвэг ярихдаа:Манай тасаг 1957 онд байгуулагдсан.Анх эрхлэгч хэмээх ганц орон тоотой, есөн хөмрөг үүсгэгч байгууллагын 290...

Орос улс хэдэн зуун “T-72B3” танк худалдаж авчээ

2014 оны 12 сарын 19      0      2923

ОХУ-ын Батлан хамгаалах яам хэдэн зуун “T-72B3” танк худалдаж авсан гэж Оросын Цэрэг-Аж үйлдвэрийн комиссын дэд дарга Олег Бочкарев мэдэгджээ. Энэ бол Батлан хамгаалах яам "Уралвагонзавод"-той /Оросын танкийн үйлдвэр/ хийсэн гэрээ юм. Үүнд хэдэн зуун байлдааны машин орно. Эдгээр танкны хурд болон байлдааны техникийн тодорхойлолт олон улсын тэмцээний үеэр дэлхийд батлагдсан, чанартай гэж тэрбээр мэдэгдэв. 1974 оноос ашиглалтад орсон үедээ байлдааны гол танкийн нэг...

Баярын ширээг чимэх өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үү?

2014 оны 12 сарын 19      0      4209

Жил бүрийн өдийд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Учир нь шинэ он гарах гээд худалдан авалт ихэсдэгтэй холбоотой. Харин үүнийг дагаад баярын өртөг нэмэгдэж, худалдан авагчдын санхүүгийн байдалд  хүнд цохилт үзүүлдэг билээ. Харин энэ жилийн хувьд айл бүрийн баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн ямар өртөгтэй байгааг “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний тасгаас сурвалжиллаа.  “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлэгчид энгийн өдрөөс хоёр дахин их...

Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хурал болов

2014 оны 12 сарын 19      0      2898

Армяны Ереван хотноо Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хурал өнгөрсөн сарын 18-23-нд боллоо. Тус хуралд урилгаар Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн ерөнхийлөгч Ардын жүжигчин С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд нар оролцов.   Тус хурлаар төлөөлөгчид  “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайлан, ололт,...

Шинэ жилээр хамгийн их борлуулалттай бэлэг нь ”Селфи саваа”

2014 оны 12 сарын 19      0      2802

Их Британи, Франц, АНУ-д шинэ жилийн баярын үеэр хамгийн борлуулалттай бэлэг нь селфи зураг дарах боломжтой саваа гэж үйлдвэрлэгчид мэдэгдлээ. Английн Плаймунт хотын “Selfie Pods” хэмээх селфи саваа үйлдвэрлэгч компани шинэ бүтээгдэхүүнээ гаргажээ. Тэд таван төрлийн саваа үйлдвэрлэсэн бөгөөд үнэ нь найман фунт стерлингээс (12.5 доллар) эхэлж байгаа аж. Тэдний дунд 15 фунт стерлингийн үнэтэй (23.4 ам.доллар), “Bluetooth”-ээр холбогдох боломжтой саваа ч...