“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаа дүгнэв

2014 оны 12 сарын 22      0      2235

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаа дүгнэв. Тус эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд энэ онд олон ажлыг санаачлан хийж эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ стандарт, технологийг нэвтрүүлжээ. Үүнд эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн “ГАРЦ” арга хэмжээ, “Хүүхдийн сайн сайхны төлөө” бүтээн байгуулалт, “Эхчүүд,...

АНУ-д шатахууны үнэ буурсан нь юутай холбоотой вэ

2014 оны 12 сарын 22      0      2316

АНУ-ын газрын тосны үнэ буурч эхэлсэн нь юутай холбоотой эсэхийг тодруулахаар мэргэжилтнүүд шуурхай ажилласаар  байна. Гэвч үүнийг ОХУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлах болов. Нөгөөтэйгүүр газрын тосны хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн тоо судалгаа гарчээ. Шатахууны дундаж үнэ хэлбэлзэж байсан ч үүнийг Засгийн газар тогтоож дийлэхгүй ийнхүү үнэ навс уналаа гэсэн мэдээллийг “Ройтерс” агентлаг өглөө. Ийнхүү 2009 оноос хойш анх...

“Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн ээлжит бус хурал болов

2014 оны 12 сарын 22      0      2437

Өнгөрсөн долоо хоногт Оросын  “Монголын  анд нөхдийн нийгэмлэг”-ийн ээлжит бус тайлан-сонгуулийн VI бага хурал Москвагийн “ВДНХ” дахь Сансар судлалын музейд  боллоо.     Уг нийгэмлэгийг ЗХУ-ын  хоёр удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, Вьетнам улсын Баатар, нисэх хүчний хошууч генерал, сансрын нисгэгч Виктор Горбатко 43 жилийн турш тэргүүлж ирсэн ажээ. Хурлын эхэнд Ерөнхийлөгч Виктор Горбатко 2012-2014 онд тус нийгэмлэгээс...

Олон улсын гэрэл зурагчдын дөрөвдүгээр наадам болж байна

2014 оны 12 сарын 22      0      2066

ӨМӨЗО-ны Рашаан хотод Хятад, Орос, Монгол гурван улсын хамтран зохион байгуулж буй Олон улсын гэрэл зурагчдын дөрөвдүгээр наадам өчигдөр эхэллээ. Дотоод гадаадын 100 гаруй гэрэл зурагчид Рашаан хотод шинээр нээгдсэн Цас мөсний хотхон дахь урлагийн бүтээлүүд болон олон үндэстнүүдийн өлгий нутаг-Хөлөнбуйр аймгийн өвлийн үзэсгэлэнг зургийн аппаратандаа буулгаж байна. Халуун рашааныг түшиглэн байгуулсан Рашаан хотыг Хятадын засгийн газраас ӨМӨЗО-ны аялал жуулчлалын онцгой бүс...

Хятадын хүнд даацын машин механизмын экспорт өссөн үзүүлэлттэй гаржээ

2014 оны 12 сарын 22      0      2242

Хэдийгээр энэ жил олон улсын эдийн засгийн байдал сайнгүй байгаа ч Хятадын хүнд даацын машин механизмын экспорт 10 дахь жилдээ өссөн үзүүлэлттэй байна. Хүнд даацын ачааны машин үйлдвэрлэдэг хамгийн том аж ахуйн нэгж болох Хятадын Жүн Чи группийн мэдээлснээр, зөвхөн тус группийн энэ жилийн экспортын захиалгын хэмжээ 21 мянгыг давж, дэлхийн 96 улс оронд борлуулалтаа хийжээ. 2014 онд Хятадын үйлдвэрлэлийн салбарт зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурсан байхад хүнд даацын ачааны...

Мотоциклийн хөдөлгөөнийг хорилоо

2014 оны 12 сарын 21      0      2552

Дорнод аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хорилоо. Халтиргаа гулгаа ихсэж осол гэмтэл гарах эрсдэл нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор  аймгийн Засаг дарга  түр хугацаагаар хорих захирамж гаргажээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын заалтуудыг уг захирамжийг...

Төрийн албан хаагчдыг онлайнаар шалгав

2014 оны 12 сарын 21      0      2546

Сүхбаатар аймгийнТөрийн албаны салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг авчээ. Агентлаг албад, сумдын Засаг даргын тамгын газрын төрийн жинхэнэ албаны зарлагдсан 22 ажлын байранд бүртгүүлсэн 95 хүнээс ерөнхий мэдлэгийн тестийн шалгалтыг онлайн хэлбэрээр авахад  14 нь тэнцсэн байна. Тестийн  шалгалтанд тэнцсэн хүмүүсээс  монгол хэлний болон мэдээлэл технологи, ур чадварын шалгалт авч, ярилцлага хийжээ.

”Цэнхэр алмаз” ёслолын ажиллагаа болно

2014 оны 12 сарын 21      0      2583

Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Захирагчийн албанаас оны шилдгүүдээ шалгаруулдаг "Цэнхэр алмаз" шинэ цэнгүүн, ёслолын ажиллагаа  оны сүүлчийн өдрийн орой болдог уламжлалтай.   Энэ жил боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, хэвлэл мэдээлэл,  төрийн захиргаа, ХАА, хууль, эрх зүй, бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас болон шилдэг сурагч  гэсэн  9 номинациар шалгаруулж, "Цэнхэр алмаз"-ын эздээ гадаад оронд аялуулах эрхийн бичгээр...

“Эбола” вирусын халдвараар нас барагсдын тоо өссөөр байна

2014 оны 12 сарын 21      0      2526

“Эбола” вирусийн халдвараар нас барсан хүний тоо 7373 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, аюултай вирусийн халдварыг 19031 хүн авсан бол 12 дугаар сарын 17-ноос хойш Гвиней, Либери, Сьерра-Леон улсад халдвар авсан хүний тоо 500-гаар нэмэгджээ. Урьд нь вирусийн халдвараар 6583 хүн нас барсан тухай ДЭМБ мэдээлсэн билээ. Үүний сацуу Либерид вируийн халдварын тархалт удааширлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн...

Дугуйтай санта бэлэг тараав

2014 оны 12 сарын 21      0      2701

Монголын Залуучуудын холбоо (МЗХ), МЗХ-ын дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв (АЖХТ) болон “Оргил” уулын дугуйны клуб хамтран "Дугуйтай санта" сайн үйлсийн аяныг өчигдөр зохион байгууллаа. Аяны хүрээнд 100 гаруй унадаг дугуйтай санта  Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл аялсан юм. Түүнчлэн ерөнхий боловсролын 25 дугаар тусгай сургуулиар зочилж, 3000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг гардууллаа. “Оргил” уулын дугуйны клубын тэргүүн...