Санта нар согтуу болж жүжиглэжээ

2014 оны 12 сарын 22      0      2629

АНУ-ын Нью-Йорк хотноо жил бүр шинэ жилийн баярын өмнө уламжлал болон зохиодог Санта-Клаусуудын SantaCon хэмээх буяны арга хэмжээ болсон байна. Энэ үеэр хүүхэд багачуудын хамгийн дуртай, хүндэлдэг Санта-Клаусын хувцас өмссөн олон мянган хүн хотын бааруудыг дамжин тодорхой маршрутаар явж хөгжилддөг юм байна.

Монголчууд “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд орно

2014 оны 12 сарын 22      0      2648

Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй ажлын байрны 40 орчим хувийг Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн мэргэжил эзэлдэг юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд гагнуурын эрэлт хэрэгцээ улам бүр өссөн. Үүнийгээ дагаад монголчууд “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцох хэмжээнд бэлтгэгдсэн байна. Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор манай улс элсэн орсон. Үүнтэй холбогдуулан “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж, тэргүүн байр...

Явган зорчигчид цугласан бүс рүү машинтайгаа дайран оржээ

2014 оны 12 сарын 22      0      2481

Францын зүүн нутгийн Дижон хотын явган зорчигчид цугласан бүс рүү машинтайгаа дайран орж, 11 хүнийг гэмтээж бэртээсэн этгээдийг цагдаа нар баривчилжээ.  Нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, тэр хүн “Бурхан бол аугаа” гэсэн лалын уриаг хэлэн хашгирч байсан аж. Түүнийг өчигдөр орой хэргийн газраас баривчилсан бөгөөд одоо байцааж байгаа гэж холбогдох албаны хүмүүс хэлэв. Явган зорчигчдын хоёр нь нэлээд ноцтой бэртжээ. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө, “Палестины...

Үүргээ гүйцэтгэж яваад хоёр цагдаа амиа алджээ

2014 оны 12 сарын 22      0      2654

Өнгөрсөн бямба гарагт ажил үүргээ гүйцэтгэж явсан хоёр цагдаа амиа алдсантай холбогдуулан Нью-Йорк хотын цагдаагийн газарт бүрэн дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама санал болгожээ. Цагаан ордны мэдэгдсэнээр, Обама өнгөрсөн амралтын өдөр Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Билл Браттонтой утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч Обама эмгэнэл илэрхийлэхийн сацуу Засгийн газар цаашид байдлыг анхааралтай хянаж, ажиглана гэжээ. Цагдаагийн албан хаагчдын амь насанд халдсаныг...

Кофегоор оддын хөргийг урлажээ

2014 оны 12 сарын 22      0      2710

Эх сурвалж: people.com

2014 оны нийгэм, эдийн засгийн биелэлтийг дүгнэлээ

2014 оны 12 сарын 22      0      2536

Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж 94.2 хувьтай үнэллээ. Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу энэ онд аймгийн эдийн засгийн багтаамжийн суурь судалгааг хийх, бодлогын баримт бичгийг боловсруулах, төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, орон нутгийн стратегийн уул уурхайн ордуудыг нээх, төсвийн зардлыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх, гэхчлэн олон ажлыг 100 хувь биелүүлсэн...

Г.Алтанхүүгийн шүүх хурал хойшиллоо

2014 оны 12 сарын 22      0      2657

Г.Алтанхүүд холбогдох найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо. Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг Шүүх хуралд заавал оролцуулах ёстой  гэж үзсэнтай холбоотой аж. Тиймээс дараагийн Шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ.  Прокуророос Г.Алтанхүүг  2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг...

2015 оны хамгийн шилдэг гэрэл зургуудыг танилцуулж байна

2014 оны 12 сарын 22      0      2719

Бали  аралд сармагчингуудын зураг авч явсан гэрэг зурагчин Эндрю Сурино бороо орж эхлэнгүүт аппарат хэрэгслээ хураахаар бэлдэж байжээ. Гэвч түүний нүдэнд гадилын модны навчаар  өөрийгөө борооноос хамгаалсан сармагчин гэнэт торсон нь энэ оны шилдэг зураг болж чадсан байна. Гэрэл зураг дээрх охиныг Фина гэдэг. Индонезийн иргэн Ариеф Сисвандхоно охиныхоо энэ гэрэл зургийг дарсан аж. Тэрээр муурнаас маш их айдаг охиноо амьтанд дасгах гэж, айдсыг нь даван туулуулах гэж...

Хог хаягдлыг дахин боловсруулах ажил дутмаг байна

2014 оны 12 сарын 22      0      2247

Манай улс жилд дунджаар 1,1 сая тонн хог хаягдал гаргадаг байна. Үүний 60-70 хувийг нь дахин боловсруулах боломжтой гэж байгаа юм. Гэтэл манай улс ердөө 5-6 хувийг л дахин боловсруулан ашиглаж байна. Харин ахуйн хэрэглээний хог хаягдлыг ашиглан иргэд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр хог хаягдал буураад зогсохгүй иргэдийн амьжиргаа ч дээшлэх сайн талтайг онцоллоо. Манай улс хог хаягдлаа дахин боловсруулдаггүйгээс гадна нийт хаягдлын 70 гаруй хувийг байгаль дээр...

“Бизнес хөгжил” сургалт зохион байгуулав

2014 оны 12 сарын 22      0      2411

“ Бичил глобус” групп компани харилцагчиддаа зориулан “Бизнес хөгжил” сургалт уулзалтыг зохион байгууллаа. Сургалтадд “Хан голомт консалтинг”, “Шихихутаг” дээд сургууль, “Бичил глобус” групп компанийн захирал төлөөллүүд илтгэл тавьлаа. “Бизнес ба санхүүгийн шийдэл”, “Бизнес модель бүтээх, бизнес сэтгэлгээ ур чадвар” гэсэн сэдвийн хүрээнд сургалт явуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ онд эдийн...