Сэлэнгэ аймаг ОХУ-тай хамтарч аялал жуулчлал зохион байгуулна

2014 оны 12 сарын 23      0      2762

Сэлэнгэ аймаг ирэх 2015 онд ОХУ-ын Буриад улстай хамтран аялал жуулчлалыг харилцан зохион байгуулахаар тохиролцлоо. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат 11-р сард ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн урилгаар ажлын айлчлал хийсэн билээ. Энэ айлчлалын хүрээнд хоёроос гурван өдрийн аялал жуулчлалыг зохион байгуулахаар харилцан тохиролцжээ. Уг аялал Буриад улсын талаас Сүхбаатар-Улан-Үдэ-Байгаль, Сүхбаатар-Галуут нуур-Эволюгийн дацан  гэсэн хоёр чиглэлд, баасан гарагаас ням гараг...

Сумдууд интернетэд холбогдлоо

2014 оны 12 сарын 23      0      2678

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумд интернэтд холбогдож байна. Тус 8 сумаас Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын төрийн байгууллагууд /ЗДТГ, Сургууль, Эмнэлэг, Соёлын төв, Цэцэрлэг, Цагдаагийн хэлтэс/ эхний ээлжинд өндөр хурдны шилэн кабелийн интернэтд бүрэн холбогджээ. Мөн тус аймгийн Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумдуудад WiFi төхөөрөмж 3 ширхэгийг суурилуулж, сумдын айл...

2015 онд орон суцны үнэ буурна

2014 оны 12 сарын 23      3      2782

Орон сууцны үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна. Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр орон сууцны борлуулалт эрс муудсаныг барилгын компаниуд онцолж байна. Харин орон сууцны үнийг бууруулахын тулд улсаас барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа ч төдийлөн үнийн өсөлтөд хаалт хийж чадахгүй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 219 төслийн 38 311 айлын шинэ орон сууц зах зээлд борлуулагдаж байна. Харин 36 мянган 815 айлын энгийн орон...

Бид шатахууны хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна

2014 оны 12 сарын 23      0      2657

Монгол Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах юм. Үүнээс А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байгаа аж. Үүнийг  өмнөх саруудтай харьцуулбал өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортлон авсан. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ...

Спортын гурван холбоо удидлагаа сольжээ

2014 оны 12 сарын 23      0      2430

Монголын спортын холбоод шинэ оны өмнө зарим удирдлагаа сольсон байна. Өнгөрсөн долоо хоногийн дотор гурван холбоо Ерөнхий нарийн бичгийн даргаа сольжээ. Юуны өмнө хэл ам ихтэй байгаа Монголын хөл бөмбөгийн холбоо Ерөнхий нарийн бичгээ сольж уг албыг Ө.Шижирт шилжүүлсэн бол Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо С.Тулгыг сольж Б.Төмөрөөд уг албыг өгсөн байна. Ширээний тенннисчдийн холбоо Ч.Амаржаргалыг чөлөөлж оронд нь С.Галбадрахыг томилоод байгаа аж.

Асашёорү Д.Дагвадорж: Д.Загдсүрэнг огцрох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ

2014 оны 12 сарын 23      1      2944

Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүдийг албан тушаалаасаа огцрохыг спортын арав гаруй холбоодын төлөөлөл шаардлаа. Учир нь МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2001 оноос хойш олимпийн хороог удирдах хугацаандаа бэлэглэлийн гэрээгээр олимпийн хорооны тодорхой хэсгийг бусдад бэлэглэж, Олон улсын олимпийн хорооноос сард орж ирдэг мөнгөн дүнг юунд зарцуулснаа албан ёсоор тайлагнадаггүй, цаашлаад холбоодын хурлыг хаалттайгаар явуулдаг,...

Б.Жавхланцогт: Монгол бөхийг гаргуунд нь гаргаж байна

2014 оны 12 сарын 23      0      2958

Монголын Үндэсний Бөхийн холбооны үйл ажиллагаа болон бөх сонирхогчдын эрх ашигт маргаантай асуудал бий хэмээн “Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” үндэсний бөх сонирхогчдын холбооны зүгээс үзэж байгаа ажээ. Энэ талаар тус холбооны гишүүн Б.Жавхланцогтоос тодрууллаа. -Юуны өмнө “Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” холбооны үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу? - Үндэсний бөх сонирхогчдын энэхүү холбоо нь Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг хойч үедээ...

2014 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд нээлттэй танилцуулав

2014 оны 12 сарын 23      0      2601

Сэлэнгэ аймагт "Нээлттэй тайлангийн өдөр"-өөр төсөвт байгууллагууд 2014 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд нээлттэй танилцуулахын зэрэгцээ ажил үйлчилгээтэй холбоотой зурагт самбарыг гарган, тараах материал бэлтгэн сумынхаа иргэдэд үйлчилжээ. Энэ үеэр “1 минут-100.000”, “АХА” зэрэг уралдаант цэнгээт тэмцээн зохион байгуулагдаж, урлагийн тоглолт явагдсан байна. Тус арга хэмжээнд сумын 180-аад иргэн оролцжээ. Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн...

“Үндэсний сурын харвааг хөгжүүлье” зөвлөлгөөнийг зохион байгуулав

2014 оны 12 сарын 23      0      2591

Үндэсний сурын спортоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх, онолын мэдлэг олгох, сумдын сурын товчоодын ажиллах чиг үүргийг тодорхой болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн “Үндэсний сурын харвааг хөгжүүлье” зөвлөлгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.  Сэлэнгэ аймаг эрт дээр үеэс өнөөг хүртэл сурын харваагаа үе уламжлуулан хөгжүүлж ирсэн, аймаг, улсдаа алдар цуугаа дуудуулсан үе үеийн харваачидтай нутаг. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, партизан Г.Бумцэнд,...

Ирэх онд төсвийн хөрөнгөөр худаг гаргаж, засварлах ажил хийгдэхгүй гэв

2014 оны 12 сарын 23      0      2209

Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр худаг гаргаж, засварлах ажил хийгдэхгүй, харин энэ ажлыг сумд дор бүрнээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө хийхээр болсон байна. 2015 онд 50 гаруй худаг шинээр гаргаж, 100 гаруй цэгт усны хайгуул хийлгэх захиалга аймгийн ҮХАА- н газарт ирсэн бөгөөд улс болон орон нутгийн төсвөөс хөрөнгө тусгаагүй тул сум орон нутгийн хөгжлийн сангаасаа тодорхой хувийг худаг ус гаргах, сэргээн засварлахад зарцуулах ажээ. Тухайлбал мал сүргийнхээ тоогоор...