Монгол Улсын анхны Ерөнхий сайдын анхны айлчлалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

2014 оны 12 сарын 24      0      3125

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ. “Ард олноо "Ягаан ноён" хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээснийг ийнхүү...

Ш.Цэвэлмаа гавьяат дасгалжуулагч боллоо

2014 оны 12 сарын 24      0      3825

 Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар Монгол Улсын Еренхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо.  Шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн хувьд цагтаа “Женко” клубээр овоглон барилдаж явсан ба өнгөрсөн жил "Бөртэ чоно"-ын шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан юм. Тэрээр одоо  Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн хариуцлагатай нэр хүндтэй албыг хашиж, П.Лхамдэгд, дэлхийн...

Хэдэн цагт Post, tweet хийснээс үр дүн шалтгаална

2014 оны 12 сарын 24      0      3085

Маркетингийн мэргэжилтнүүд олон нийтэд хүргэх “Post” болон “tweet”-үүдийнхээ хуваарийг Hootsuite, Tweetdeck гэх мэт программ ашиглан хялбархан гаргачихдаг. Харамсалтай нь нийтэлж буй мэдээллээ яг хэдэн цагт тавих вэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ яагаад чухал болохыг тайлбарлая. Судалгаанаас харахад ямар нэгэн постыг үзсэн нийт хүмүүсийн талаас илүү хувь нь уг нийтлэлийг тавигдсанаас хойш 30 минутын дотор л үзсэн байдаг. Үүнээс харахад постоо...

Аз жаргал ба Ёс суртахуун

2014 оны 12 сарын 24      0      3715

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Энэхүү хүсэл маань бидний бүх үйл хөдлөлийг жолоодож байдаг.. Бүхий л мэдлэг ухаан, хүсэл тэмүүлэл сайн үйлсд чиглэгдэхээс үзэхэд үйл хөдлөлөөр хүрч болох хамгийн сайн үйлс ямар байх вэ? Үүнийг энгийн хүмүүсийн хувьд түүнчлэн нарийн мэдрэмжтэй хүмүүсийн хувьд маш нийтлэг үгийг олж, энэ нь аз жаргал бөгөөд сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийг тэд аз жаргалтай адилтгадаг. /Аристотель/ Аз жаргал гэж юу вэ, түүнийг яаж олж авах вэ гэдэг нь маш...

2000 орчим автомашин татвараа төлөөгүй байна

2014 оны 12 сарын 24      0      3262

Баян-Өлгий аймагт энэ оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 96 хувьд хүрсэн нь үлдсэн хэд хоногт биелэгдэх найдвар төрүүлж байна. Эдгээрийн дотор тээврийн хэрэгслээс ордог татварын орлого долоон сая төгрөгөөр давж биелээд байгаа ч аймгийн хэмжээнд 9000 орчим тээврийн хэрэгсэл байдгаас хоёр мянга орчим нь татвар хураалгаж амжаагүй байна. Татварын улсын байцаагч М.Уатхан, С.Айбек нарын мэдээлсэнээр сүүлийн арав орчим жилд тус аймгийн иргэдийн нэрээр гадаад улсад гурван...

Иргэдийн гэр орны нөхцөлийг сайжруулахад тусална

2014 оны 12 сарын 24      0      2976

Булган аймгийн Булган сум “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-д гэр бүлийн шатрын тэмцээн зохион байгуулж, угийн бичгийн сургалт хийн, гэр бүл судлаач эрдэмтэн хүмүүстэй уулзуулах зэрэг олон ажил зохион байгуулаад байна. Иргэдийн гэр орны нөхцөлийг сайжруулахад бусад байгууллагын дэмжлэгийг өргөжүүллээ. Үүний дүнд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хоёр айлын байшинг 18 сая, МСҮТ-өөс иргэн Л.Бямбаагийн  байшинг нэг сая  төгрөгөөр засварлаж...

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн авсан “Буйр нуур” гэрэл зургийг бэлэглэв

2014 оны 12 сарын 24      0      3209

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар энэ цагийн эгэл баатраар Хэнтий аймгаас шалгарсан лаборатори 1-р сургуулийн 8а ангийн сурагч Ц.Ухаанзаяаг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр түүний гаргасан амжилтаар бахархаж, үеийн найзууддаа үлгэр дуурайлал болж байгаад нь болон Хан Хэнтий нутгаас төрсөн 2 дахь эгэл баатар болсонд талархал илэрхийлж, цаашид төрөлх нутагтаа хүмүүнлэгийн үйлсийг хамтран хийх талаар ярилцжээ. Мөн энэ үеэр Ц.Ухаанзаяа охинд Монгол Улсын...

Хамгийн тачаангуй 10 хөлбөмбөгчинг нэрлэжээ

2014 оны 12 сарын 24      0      3155

Хөлбөмбөгийн хоёр төрлийн фен байдаг гэнэ. Эрэгтэй фенүүд шилдэг тоглолт, шилдэг дамжуулалтыг харахын тулд шунан дурлаж үздэг бол эмэгтэй фенүүд тоглогчдыг нь илүү сохирхож тоглолт үздэг гэсэн судалгааг гаргасан байна. Эх сурвалж: yahoo.com

Энэ онд 60 сэтгүүлч амиа алджээ

2014 оны 12 сарын 24      0      2929

Энэ жил дэлхий даяар 60 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алджээ. Энэ тухай Америкийн олон нийтийн байгууллага болох Сэтгүүлчдийг хамгаалах хорооны өнөөдөр нийтлэгдсэн тайланд дурдсан байна. Тус байгууллага өөр 18 хүний үхлийн шалтгааныг ажил мэргэжилтэй нь холбоотой эсэхийг тогтоохоор шалгаж байгаа аж.   Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орон нь Сири болсон байна. Энэ онд тус улсад наад зах нь 17 сэтгүүлч амиа алджээ. 2011 онд Сирийн дотоодын зэвсэгт мөргөлдөөн...

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийв

2014 оны 12 сарын 23      0      2551

БОНХ-ийн сайдын А181 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын А456 дугаар захирамжийн дагуу Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого Сүхбаатар аймагт хийжээ. Тооллогоор агаар бохирдуулдаг суурин 7498, хөдөлгөөнт 6183 эх үүсвэр байгаа нь өмнөх оныхоос  0,4-7.5 хувиар буурсан байна. Баруун-Урт хотод Дулааны станц ашиглалтад орсоноор жижиг уурын зуухны тоо тодорхой хувиар буурсанч  харин тээврийн хэрэгсэл нэмэгджээ. Аймгийн төвд өглөө оройдоо утаан хөшиг татаад байдаг нь том...