Нэгдүгээр сарын 1,2-ны өдөр амарна

2014 оны 12 сарын 29      0      3061

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амарна. Харин арванхоёрдугаар сарын 30, 31-нд хэвийн ажиллаад, нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр бүх нийтээр амрахаар болжээ. Энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа тул Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 2-ныг амралтын өдөр болгон, нэгдүгээр сарын 10-н буюу ирэх долоо хоногийн бямба...

Төв талбайн ойролцоох төлбөртэй зогсоолууд үнэгүй үйлчилнэ

2014 оны 12 сарын 29      0      2689

Нийслэлийн засаг даргын тамгын газраас "Мөнгөн шөнө" арга хэмжээг Чингисийн талбайд арванхоёрдугаар сарын 31-ний шөнө зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан төв талбайн баруун, зүүн талын замыг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах болсон байна. Мөн тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас ойролцоох байралдаг төлбөртөй зогсоолууд /Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны баруун талын зогсоол гэх мэт/ -ыг...

Баянмөнх багийн хөгжлийн төвийн нээлт боллоо

2014 оны 12 сарын 29      0      2722

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг буюу Баянмөнх багийн хөгжлийн төвийн нээлт боллоо.  Тус хөгжлийн төвийн нээлтэнд Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Б.Ганхуяг, Чингис хотын захирагч Н.Базарханд, Хэрлэн сумын ИТХ-ын дарга А.Энхбаяр болон бусад албаны хүмүүс багийн ард иргэд оролцлоо. Уг багийн хөгжлийн төвийг ОНХСангийн 200 сая төгрөгийн өртөгтэйгээр Бөхлөг ХХК барьж гүйцэтгэжээ. Баянмөнх багийн хувьд 1333 өрхийн 4330 иргэн үүнээс 500 гаруй ахмадууд...

Нийтийн тээврийн бага оврын автобус үйлчилж эхэллээ

2014 оны 12 сарын 29      0      2765

Мандалговь хотод такси үйлчилгээнээс гадна нийтийн тээврийн бага оврын автобус үйлчилж эхэллээ. Орон нутагтаа байхгүй шинэ үйлчилгээ эрхэлж, ажлын байртай болохыг хүссэн иргэндээ сум хөгжүүлэх сангаас зээл олгосоноор нийтийн тээврийн үйлчилгээ ийнхүү бий болсон байна. Нийтийн тээврийн маршрутыг хот тохижилтын алба, замын цагдаагийн тасагтай хамтран тогтоосон бөгөөд хотын төв дэхь Мандал худалдааны төвөөс баруун, зүүн хороолол хүртэл нийт 40 гаруй буудал маршрутад багтсан...

Мал сүрэг таван төрөлдөө 420 гаруй мянган толгойгоор өсчээ

2014 оны 12 сарын 29      4      3123

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Дундговь аймгийн мал сүрэг таван төрөлдөө 420 гаруй мянган толгойгоор өссөн байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор мал сүргийн тоо толгой нэг сая 996 мянгад хүрсэн бол өнөө жил урьдчилсан байдлаар 2 сая 420 гаруй мянгад хүрчээ. Энэ нь 2009- 2010 оны зудыг эс тооцвол 2000 оноос хойш мал сүрэг хамгийн олон тоо толгойгоор өссөн үзүүлэлт болж байна. Тэр үед нэг сая 200 гаруй мянган мал тоолуулж байсан бол энэ тоо өнөө жил  хоёр дахин...

Оны онцлох хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болно

2014 оны 12 сарын 29      0      2649

2014 оны “Онцлох монгол хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордоны Ёслолын танхимд болно. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс зохион байгуулж, 2014 оны “Онцлох монгол хүүхэд”-ийг шалгарууллаа.  Үндэсний хэмжээнд 33 хүүхдийн тодорхойлолт ирсэнээс 9 хүүхдийг онцлон шагнасан аж. Үүнд: 1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр:Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн...

Шинэ дэд бүтцийг хөдөөгийн суманд бий болгов

2014 оны 12 сарын 29      0      2616

Энэ оныг Дундговь аймаг дэд бүтэцээ сайжруулах жил болгож, 13 багц ажил төлөвлөсний нэг нь сумын төвийн төвлөрсөн дулаан хангамж төсөл юм. Энэ төслөөр Сайхан- Овоо сум төвлөрсөн халаалтын зуухтай болж, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд дулаанаар хангагдах боломжтой боллоо. Сайхан- Овоо суманд төвлөрсөн халаалтын зуух барьж, шугам сүлжээ угсрах ажилд улсын төсвөөс 150 сая төгрөг зарцуулж, үүн дээр Дундговь аймгийн “Ган-Илч” ХХК 250 сая төгрөг нэмж төр, хувийн...

Эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй байна

2014 оны 12 сарын 25      0      2987

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний хэрэгжилт сайн байгаа гэж Зуучлах төвийн мэргэжилтнүүд ярив. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болсон. Үүнээс хойш улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эвлэрүүлэн зуучлалд ханджээ. Өнөөдрийн байлаар анхан шатын 33 шүүхэд 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа шийдүүлснээр шүүхийн ачаалал төдий чинээ багасч...

Банкуудын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

2014 оны 12 сарын 25      0      3258

Манай улсад  ажиллаж байгаа арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл олгож буйг ШӨХТГ буруутгасан. Гэвч банкууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд өгчээ. Уг маргааны анхан шатны шүүх хурал энэ сарын 23-нд болж Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэж үзээд хэрэгсэхгүй болгосон байна. Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөг, хоёр тэрбум бол 20 сая...

Зовлонг нулимсаар нэрвэл сэтгэл улам сул дорой болдог

2014 оны 12 сарын 24      0      3188

Хүмүүний амьдралын их хүрд зогсолтгүй эргэж, хүрдэн дээр амьдрагч хүмүүн бид нэгийг угтаж нөгөөг үдсээр, зовлон жаргал ч ээлжилсээр. Бүүдийх тэнгэрийн бараан үүлсийг салхи алгуурхан хийсгэж, наран авхай бараан бүхнийг гэгээн гэрэлдээ сүлэн цайруулах мэт тэртээд шаргалтан мандах нь юутай сайхан. Цэлмэн гийх тэнгэр шиг, сэтгэлд байсан гуниг бүхэн замхарч, сайн сайхан дурсамж бүрээр сэтгэл дүүрэх нь таатай. Үхэх төрөх тавилан хэнийг ч ялгадаггүй өгөөмөр атлаа хатуу хорвоод уйлж ирээд,...